Нийслэлийн Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгийн соробан сампингийн багш хүүхдүүдээ зодож байгаа дүрс бичлэг /2023.12.22/ цахим орчинд цацагдсан. Энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа гэдгийг хуулийн байгууллагаас мэдээллээ. Харин тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Э.А нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн 309 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Э.А нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Толгойт өртөөний даргаар ажиллаж байсан Т.Ү нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн мэдээ, мэдээллээ ашиглан бусдад дарамт шахалт үзүүлж хахууль өгөхийг шаардан, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авсан/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Говь-Алтай аймгийн прокурорын газраас тус аймгийн иргэн Г.Д, Ч.Ж нар нь бүлэглэн 17 ширхэг тэсрэх бодис, гал дамжуулах шижим, цахилгаан тэслүүрүүд, нонелийн тэсэлгээний хэрэгслүүд зэрэг дэлбэлэгч төхөөрөмжүүдийг хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Баянзүрх дүүргийн прокурорын газраас иргэн Н.Э нь мах, ноос, ноолуур, самар зэргийг худалдан авах, экспортод гаргах зэргээр 2020, 2021 онд нийт 1 тэрбум 188 сая төгрөгийн орлого олсон боловч татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор зориуд худал тодорхойлон нууж, 118.828.707 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Нэргүй 2024-03-18 59.153.112.11
Би угаасаа хүүхдүүдийн нүүр толгойруу цохидог юм энэ удаа үзэг барьсан гараараа цохиод гэмтээчихлээ төлбөрөө буцаагаад авбал ав гэж хэлдэг багш
Нэргүй 2024-03-18 213.87.133.98
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-18 66.181.186.245
Маш хүнд мэргэжил. Хүний нялх бага хүүхдүүдтэй ажжиллах хамгийн хэцүү, дээр нь нийгмийн баталгаа нь гэхээр зүйл байхгүй. Гэхдээ ажиллаж чадахгүй уур бухмдалтай бол өөр ажил хийх хэрэгтэй, ингэж хэрэгт орохоор