Gucci-гийн алмаазаар чимэглэсэн бүс

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Gucci-гийн алмаазаар чимэглэсэн бүс

Stuart Hughes гар утас, iPod, iPhone, шатар зэргийг алмаазаар чимэглэн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн болгодог туршлагатай нэгэн. Харин түүний сүүлийн бүтээл нь алмаазаар чимэглэн Gucci-гийн дэгжин бүс гэнэ.

Энэхүү бүсний арал нь Gucci-гийн лого болох хоёр G үсгийн хэлбэртэй ба 30 каратын алмаазаар шигтгэн чимэглэжээ.

Үнэт чулуу болон тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн сонирхогч хүмүүсийн анхаарлыг ихэд татаж буй энэ бүс 250 мянган ам.доллараар үнэлэгдээд байгаа ба дэлхийн хамгийн үнэтэй бүсээр тодорчээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж