Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр /2024.03.18/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хотоос метроны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх шийдвэрийг гаргаж, өнгөрсөн хоёрдугаар сард Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас метроны төсөвт өртгийг баталж өгсөн. Хоёр үе шаттай тендерийн сонгон шалгаруулалт хийхээр төлөвлөсөн. Нэгдүгээр үе шат нь мөн хоёр үе шаттай. Эхний удаад зөвлөх үйлчилгээний баг сонгон шалгаруулах тендер зарласан. Нэгдүгээр үе шат өнөөдрөөр дуусгавар болж байна. Төслийн зөвлөх үйлчилгээний багийн тендерт оролцохоо илэрхийлж 11 улсын 20 компани Улаанбаатар метроны төсөлд оролцох сонирхлоо илэрхийлж, бичиг баримтаа ирүүллээ.
Маргааш нөгөөдөр ажиллаад гуравдугаар сарын 25-ний өдөр гэхэд урилга хүргүүлнэ. Худалдан авах ажиллагааны тухай хуульд заасны дагуу ажлын 20-иос доошгүй хоногийн хугацаанд тендер шалгаруулалт явдаг. Ажлын 20 иос доошгүй хоног гуравдугаар сарын 25-наас хойш тоологдоод энэ 20 компаниас нэг нь Улаанбаатар метроны зөвлөх үйлчилгээний багаар шалгарна. Улаанбаатар метроны зураг төслийг боловсруулах, барилга угсралтыг хийж гүйцэтгэх компанийн тендерийн жишиг баримтыг болврсуулж бидэнд хүлээлгэн өгнө.
Тендерийн үндсэн инженеринг буюу гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хоёр дахь үе шат эхэлнэ. Нэг зүйлд сэтгэл өндөр байгаа нь бидний анх удаа зарласан тендерт дэлхийн 11 орны нэр хүндтэй 20 компани оролцохоо илэрхийлсэн нь манай Улаанбааатар метро олон улсын төвшинд энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд сонирхол татахуйц тендер байна гэдэг ойлголт гарч байна” гэлээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ