Элон Маскийн амьдралыг өөрчилсөн 9 ном

Элон Маскийн амьдралыг өөрчилсөн 9 ном

Элон Маскийн амьдралыг өөрчилсөн 9 ном

“SpaceX”, “Tesla” зэрэг технологийн компаниудын гүйцэтгэх захирал, тэрбумтан Элон Маск сансарт пуужин илгээгээгүй үедээ ямар нэгэн байдлаар ном унших хоббитой нэгэн. Сонгодог, шинжлэх ухааны, уран зөгнөлт бүтээлүүдээс эхлээд хиймэл оюун ухааны цогц судалгаа хүртэл амжилтанд хүрэхэд нь тусалсан гэж Элон Маск хэлжээ. Чухамдаа түүнээс хэрхэн пуужин барьж сурсан талаар асуухад тэрбээр "Би ном уншдаг" гэж хариулсан байдаг. Элон Маск эдгээр есөн ном нь түүний амьдралаа харах өнцгийг өөрчилсөн гэж үздэг ба хэрэгтэй ямарч хариултыг өгч чадна гэдгийг онцолсон. Элон Маскийн санал болгож буй өргөн хүрээний номууд нь түүний олон талт сонирхлыг төдийгүй мэдлэгийн гүн гүнзгий байдлыг илтгэнэ. Хүн төрөлхтний хувь заяаны талаар эргэцүүлэн бодох эсвэл хиймэл оюун ухааны нарийн ширийнийг задлан шинжлэх эсэхээс үл хамааран Маскийн унших жагсаалт нь түүний оюуны ертөнц рүү нэвтрэх цонх болж өгдөг.
Хиймэл оюун ухааныг бий болгох нь яагаад хүн төрөлхтний эцсийн сонголт  болж, Маскийн яагаад “AI” технологийг илүүд үздэг болохыг “Human Compatible” тайлбарлана. Энэхүү ном нь нийгэмд тулгарч буй болзошгүй сүйрлийн талаар ба зайлсхийхийн тулд юу хийх хэрэгтэйг тусгасан. Хэрэв уг номыг унших завгүй бол 12 минутын дотор “Blinkist”-ийн тусламжтайгаар гол санааг ойлгож болно.

Зохиолч Питер Тиел олон компанийг байгуулсан нэгэн ба хэрхэн, яаж олон бизнес босгосныг энэ номноос мэдэж болно. "Zero to One" нь компаниуд хэрхэн ирээдүйгээ илүү сайн таамаглаж, гарааны бизнесээ амжилттай болгохын тулд ямар арга хэмжээ авах боломжтойг бичсэн. Зохиогч номынхоо гол санааг өөрийн туршлагаар баяжуулсан юм.
Энэхүү ном нь байгаль орчин, тамхи татах, цөмийн зэвсгийн талаарх дэлхийн хамгийн чухал шинжлэх ухааны мэтгэлцээнийг өгүүлсэн. Эрдэмтэд эдгээр асуудлыг  хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрхэн буруу ташаа мэдээлсэн талаар тайлбарлах болно.

Энэхүү бүтээлд "MIT"-ийн профессор Макс Тегмарк хиймэл оюун ухаан  хүний ​​амьдралд хэрхэн ашиг тустай байлгах, технологийн дэвшлийг хүн төрөлхтний ирээдүйн зорилгод нийцүүлэх талаар бичжээ. Энэ бол "AI"-г хорон муугийн оронд сайн сайхны төлөөх хүч болгон ашиглах боломжийг харуулсан цөөн хэдэн номын нэг юм.

Уг ном нь бидний мэддэг ертөнцийг. болон шинжлэх ухааныг хэрхэн ойлгох талаар өгүүлдэг. Амьдрал, ухамсар, орчлон ертөнцийн гарал үүслийг гүнзгий судалсан энэхүү ном нь философи, физик, биологийн шинжлэх ухаанд тулгарч буй хамгийн хэцүү асуултуудыг авч үзэх дедуктив аргыг уншигчдад өгдөг.

Худлаа ярих нь яагаад аюултай болохыг тайлбарласан бүтээл юм. Энэ нь хүмүүсийн өдөр тутам ярьдаг өчүүхэн худал хуурмаг зүйлээс эхлээд дэлхийн тавцанд хааяа ярьдаг асар том худал хуурмаг зүйл гэсэн үг. Ерөнхийдөө үнэнийг хэлэх нь үргэлж дээр байдаг талаар өгүүлнэ.
Маск хяналтгүй хиймэл оюун ухааны аюулаас сэрэмжлүүлж байсан удаатай.Тэрбээо  "Бид хиймэл оюун ухаанд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Энэ нь цөмийн зэвсгээс илүү аюултай" гэж байжээ. Хиймэл оюун ухаан яагаад ийм аймшигтай болохыг олж мэдэхийн тулд Маск “Superintelligence”-ийг унших нь зүйтэй гэж үзсэн. Элон Маскийн унших жагсаалтад багтсан уг ном нь тооцооллын оюун ухаан хүний ​​оюун ухаанаас давсан тохиолдолд юу болох тухай зоригтой судалгааг агуулдаг.

Элон Маскийн жагсаалтад багтсан "Үндэстнүүдийн баялаг" нь эдийн засгийн салбарт гүн гүнзгий нөлөө үзүүлсэн бүтээл юм. Уг ном  нь улс орнууд хэрхэн баяжиж байгааг судалдаг эдийн засгийн судалгаанд маш их нөлөө үзүүлсэн бүтээл. Зохиолч Адам Смит хувь хүмүүст засгийн газрын зохицуулалтгүйгээр хувийн ашиг сонирхлоо чөлөөтэй хэрэгжүүлэх боломжийг олгосноор улс орнууд цэцэглэн хөгжинө гэх дүгнэлт дор энэхүү номоо бичсэн байна.
Ким Скоттын "Радикал илэн далангүй" ном нь ажилчидтайгаа бат бөх харилцаа тогтоохыг эрэлхийлж буй удирдагчдад үнэ цэнэтэй зөвөлгөө болж өгдөг. Энэхүү ном нь ухаалаг удирдлагын арга барил хэрхэн  гайхалтай санаануудыг цэцэглэн хөгжүүлж, хувь хүмүүс өөрсдийн чадавхидаа хүрч, ажилчид нь даргынхаа удирдамжийг дагаж , даргаараа бахархдаг ажлын орчинг бүрдүүлэх нууцыг өгүүлдэг.

Эх сурвалж: Blinkist

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-18 213.87.133.98

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна ––– https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж