Сомалийн далайн дээрэмчдэд барьцаалагдсан ачааны хөлөг онгоцыг хяналтдаа авч, багийн гишүүдийг аюулгүй нүүлгэн шилжүүлсэн тухай Энэтхэгийн тэнгисийн цэргийнхэн мэдэгдлээ.Энэтхэгийн тэнгисийн цэргийнхэн Баасан гаригт Сомалийн эргээс олзлогдсон хөлөг онгоцыг саатуулахаар эсминец илгээсэн байна.Худалдааны хөлөг онгоцыг өнгөрсөн арванхоёрдугаар сард далайн дээрэмчид барьцаалаад байжээ.
Тэнгисийн цэргийн хүчний нийтэлсэн бичлэгт хүмүүс ачааны хөлөг онгоцны тавцангаас нисдэг тэрэг рүү буудаж буйг харуулсан ба 35 далайн дээрэмчин бүгд бууж өгч, хөлгийн багийн 17 гишүүнийг аюулгүй нүүлгэн шилжүүлсэн гэж мэдэгдэв. Сомали болон Адены булан дахь далайн дээрэмчдийн 200 гаруй тохиолдол 2009-2011 он хүртэл жил бүр бүртгэгдсэн байна. Өнгөрсөн оны сүүлээр Сомалийн далайн дээрэмчдийн халдлага дахин сэргэж эхэлсэн.
Эх сурвалж: Aljazeera
Нэргүй 2024-03-18 213.87.133.98
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-18 78.241.22.33
Сармагчингууд