Газа: 13000 гаруй хүүхэд амь үрэгдэж, хоол тэжээлийн дутагдалд оржээ

Газа: 13000 гаруй хүүхэд амь үрэгдэж, хоол тэжээлийн дутагдалд оржээ

Газа: 13000 гаруй хүүхэд амь үрэгдэж, хоол тэжээлийн дутагдалд оржээ

Израиль аравдугаар сарын 7-ноос хойш Газын зурваст халдлага үйлдэн, 13,000 гаруй хүүхэд амь эрсдсэн бол бусад нь хоол тэжээлийн дутагдалд орж, уйлах ч тэнхэлгүй болсон талаар НҮБ-ын Хүүхдийн сан (ЮНИСЕФ) мэдэгдэв. НҮБ-ын Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Кэтрин Рассел Ням гаригт “CBS News” сувагт ярихдаа " Мянга мянган хүүхэд шархадсан, алга болсоор байна. Ихэнх нь нурангид даруулсан байж болзошгүй. Урьд өмнө хүүхдийн нас баралтын тоо ийм өндөр байсныг бид мэдэхгүй. Эмнэлэгт байгаа хүүхдүүд хүнд хэлбэрийн хоол тэжээлийн дутагдалд орсон төдийгүй уйлах ч тэнхэлгүй, чимээгүй байна" гэжээ.

Израилийн дайныг "геноцид" хэмээн нэрийдэж, хоёр сая гаруй палестинчүүд өлсгөлөнд нэрвэгджээ. Түүнчлэн НҮБ-ын Палестины дүрвэгсдэд туслах агентлагийн (UNRWA) мэдээлснээр, Газын хойд хэсэгт хоёр хүртэлх насны гурван хүүхэд тутмын нэг нь хоол тэжээлийн дутагдалд орсон байна. Тус агентлаг мөн Израилийн таван сар гаруй тасралтгүй бөмбөгдөлтөд өртөж буй бүслэгдсэн бүс нутагт өлсгөлөн нүүрлэж байгааг анхааруулав. Дайны улмаас амь үрэгдэгсдийн тоо, Газын өлсгөлөнд нэрвэгдсэн хямрал, тус анклав руу тусламж хүргэхийг хориглосон гэх зэргээс Израилийг олон улс шүүмжилж байна. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху сая гаруй палестинчуудын орогнож буй Египеттэй хил залгаа Рафах хотод хуурай замын дайралт хийнэ гэсэн сүрдүүлгээ Ням гаригт мэдэгдлээ. Израилийн цэргийн кампанит ажил аравдугаар сарын 7-ноос хойш Газын зурваст дор хаяж 31,645 палестинчууд, голдуу эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хөнөөж, хоёр сая орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна.

 

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-18 59.153.112.11

Фашизм уу

Avatar

Нэргүй 2024-03-18 119.56.97.112

Еврейд яагаад дэлхий даяар дургүй байдгийн учир энэ биз. Хүний газар нутгийг эзэгнэж суурьшчаад сүүлдээ бүр тэлээд эцэст нь ард иргэдийг нь хядаж эхэллээ. Олон улс яагаад Израйлд хориг тавихгүй байна вэ гэвэл АНУ ард нь байгаа учраас. Дэлхийн бүх асуудлыг Америк шийддэг

Avatar

Нэргүй 2024-03-18 213.87.133.98

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-03-18 122.201.19.61

еврей шээс газрын Херсонес арчигдах цаг ирнээ америк долоосон ацнууд америкаар хамгаалалт хийсээр ирсэн еврей ацнууд

Avatar

Нэргүй 2024-03-18 38.42.106.107

Жүүдүүдийн фашисиуудаас хамгийн сайн сурсан нь гетто

Avatar

Зочин 2024-03-18 66.181.176.104

Хамасын хувьд бол өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр л гэгчийн юм болсондоо. Хэрэггүй л Израилиар оролдсондоо. Эцэст нь жирийн иргэд, ядарсан ард түмэн л их хохирч байна даа.

Avatar

Нэргүй 2024-03-18 202.179.24.40

NO WAR ТАГ …

Avatar

Зочин 2024-03-18 202.179.15.71

Гитлерийн Германд 6,0 сая Еврейг хядуулсан гамшиг зовлон амсан зовлонт түүх нь ой тойнд орсон баймаар юмаа. Дайн дажин хүчирхийлэл эргэж та нарт давтагдана шүү Израйлчуудаа

Avatar

Нэргүй 2024-03-18 83.20.226.239

Хамас энгийн номхон хүмүүс алж талж эхлүүлсэн дайн шүү малаа

Avatar

Зочин 2024-03-18 202.131.225.197

Эхлүүлсэн хүмүүсээс илүү харгис үйлдэл хийж байна.

Avatar

Нэргүй 2024-03-18 66.181.183.231

Хохино гэдэг юмаа,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж