Өмнөд Солонгос, АНУ хоёрын хамтарсан цэргийн сургуулилалт өнгөрсөн Пүрэв гаригт дууссан. Сургуулилалт дуусаад хэдхэн хонож байхад Хойд Солонгос улс дахин баллистик пуужин харвалаа. Тус улс Даваа гаригийн өглөө зүүн эргийн ус руу ойрын тусгалтай баллистик пуужин харважээ.
Японы Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр Хойд Солонгос гурван пуужин харвасан бөгөөд хоёрыг нь өглөөний 07:44 цагт, нөгөөг нь 37 минутын дараа харвасан байна. Пуужингууд бүгд 350 км замыг цагт 50 км орчим хурдтайгаар туулжээ. Гэхдээ пуужингууд Японы эдийн засгийн онцгой бүсээс гадна унажээ. Пуужингуудыг Солонгосын хойг болон Японы хоорондох усан хил рүү харвасан гэж Японы ерөнхий сайд Фүмио Кишида мэдэгдлээ.
Өмнөд Солонгосын арми энэ үйл явдалтай холбоотойгоор хяналтаа чангатгаж, АНУ, Японтой нягт хамтран ажиллаж байгаа гэж мэдэгдэв.
Дашрамд дурдахад, Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан сургуулилалт 11 хоног үргэлжилсэн. Хойд Солонгос энэ хугацаанд пуужингийн туршилт огт хийгээгүй. Энэ үеэр 48 төрлийн хээрийн сургуулилалт болон компьютер загварчлалтай команд штабын сургалт зохион байгуулжээ. Нийт сургуулиалтын хэмжээ өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их байсан.
Эх сурвалж: JAPAN TODAY
Нэргүй 2024-03-18 213.87.133.98
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-18 59.153.112.18
50км/цаг гэнэ ээ мулгуу сэтгүүлчийгээ
Нэргүй 2024-03-18 66.181.179.28
minii prisnees udaan yavsan bna orchuulagch chin sogtuu bna puujin 7n tsag nissen bna
Нэргүй 2024-03-18 80.187.103.109
Новшнууд манай цэргийн баяраар зориуд өдөөн хатгасан ажгуу
Нэргүй 2024-03-18 66.181.179.28
cnam shig sogtuu gologt taaruulaad naad sogtuu sait chin medee tavisan bna. hoorhii puujin 7n tsag nissen bna
Зочин 2024-03-18 103.242.45.39
Пуужин 50км цаг хурдтай байна гэж байхгүй дээ.