УИХ-ын дэгийн тухай хуулийг тавдугаар сарын 10-наас өмнө батална

УИХ-ын дэгийн тухай хуулийг тавдугаар сарын 10-наас өмнө батална

УИХ-ын дэгийн тухай хуулийг тавдугаар сарын 10-наас өмнө батална

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн /2024.03.18/ ээлжит хуралдаанаараа УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлын талаар ярилцсан байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.


-УИХ  126 гишүүнтэй болох учраас УИХ-ын дэгийн тухай хуулийг тавдугаар сарын 10-наас өмнө хэлэлцэж батлах шарадлагатай гэж үзлээ. Баялгийн сангийн тухай хуулийг ойрын хугацаанд Засгийн газраас өргөн барина. Энэ долоо хоногийн Лхагва гаригт уг төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барих болов уу.

МАН-ын 2020 оны мөрийн хөтөлбөрт Баялгийн сангийн тухай хуулийг батлахаар заасан. Байгалийн баялагтаа зөв менежмент хийх шаардлага байгаа. Гурав дахь асуудал нь Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг батлах шаардлага үүсч байна.

Дөрөвт, хувийн хэвшлийг дэмжих чиглэлийн хуулиуд байгаа. МХАҮТ -ын тухай хууль, Үйлдвэрчний эвлэлийн тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Ахмадын тухай хууль зэрэг хэд хэдэн төслийг УИХ, Засгийн газраас өргөн барихаар хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзсэн.

Мөн УИХ-ын төвшинд Ажлын хэсэг ажиллаж байгаа хуулийн төслүүд бий. Бэлэн болонгуут хэлэлцээд явах нь зүйтэй гэж үзсэн.

Хуулиараа нэр дэвшигчийн хугацаа дуустал чуулган үргэлжилдэг. Тэр жишгээр УИХ-ын хаврын чуулган тавдугаар сарын сүүл, зургадугаар сарын 1-н хртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд дээр дурдсан хуулийн төслүүдийг хэлэлцэн батална.

Өвөлжилт, хаваржилт хүнд байгаагаас мал аж ахуйн салбарт хүндрэл гарч байгаа. Энэ талаар Засгийн газраас мэдээлэл сонсллоо. Бүлгийн зүгээс хоёр чиглэлээр Засгийн газарт ажиллах үүрэг өглөө. Нэгдүгээрт, зудын эрсдэлийг бууруулах, хоёрдугаарт  малжуулахтай холбоотой асуудлыг оруулж ирэх үүрэг өглөө.

Урьдчилсан байдлаар 16 орчим сая толгой мал хорогдох прогноз гарсан тул малчдыг хэрхэн малжуулах талаар бодлого оруулж ирэх.

Цаашид мал аж ахуйг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг дээр мөн санал боловсруулах. Энэ хоёр асуудлыг УИХ-ын хаврын чуулганы хугацаанд оруулж ирэх үүргийг Засгийн газарт өглөө гэв.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар зөвхөн Улаанбаатар хотын асуудал орж ирэх үү. Эсвэл Эрдэнэт, Дархан-Уул аймгийн асуудлууд ч давхар яригдана гэсэн үг үү. Мөн Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаад нийслэлийн Засаг даргыг сонгодог болох уу. Зохицуулалтын талаар мэдээлэл өгөөч?

-Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл 2019 онд боловсруулагдсан. Хуулиараа Засгийн газар  энэхүү хуулийн төслийг өргөн барихаар заасан тул ажиллаж байна.

Энэ хуулиар нийслэлийн доторх хотуудын асуудал ч яригдна, Дархан-Эрдэнэтийн асуудал ч яригдана. Цаашдаа шинээр бий болох хот, аймгийн асуудал ч энэ хуулиар зохицуулагдана. Энэ хуулийг УИХ амжвал хаврын чуулганаараа батлаад намар орон нутгийн сонгуулийн дараачаас эхлээд орон нутгийн сонгуулийг хот тосгоны сонгуультай хамтатгаж хийгээд нэг чиглэлтэй болгож авах шаардлага бий. Энэ агуулгаар Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль боловсруулагдсан.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-ын хаврын чуулганаар батлах уу?

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг өмнөх чуулганаар хэлэлцээд УИХ ын  дарга чиглэл өгөөд хойшлуулсан. Мөн 100 мянга гаруй иргэнээс санал ирсэн. Ойрын хугацаанд эдгээрийг нэгтгэж УИХ шийдэл гаргана.

Ер нь өмнөх Хөрөнгө оруулалтын тухай хуульд байгаа газрын тухай асуудалтай холбоотой асуудлыг ярих болов уу.

-Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулаагүй байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт бүрэн хаагдсан. Хуулиараа сонгууль болохоос нэг жилийн дотор хөндөхгүй гэсэн заалттай. 2023 оны аравдугаар сарын 30-наас өмнө энэ хуульд өөрчлөлт оруулах санал дэмжигдсэн бол явах байсан. Дэмжигдээгүй учраас хаагдсан.

Гэхдээ орон нутгийн сонгуулийн тойрог ямар байх вэ гэдэг дээр тогтох эрх нь суманд, аймагт өөрт нь байгаа. Аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд энэ эрх нь байгаа учраас тойргийнхоо асуудлыг өөрсдөө шийдэх эрхтэй.

Нэгжийн дотор хот байна. Нийслэлийг Үндсэн хуульд заасан учраас нийслэлийн Засаг даргын асуудлыг хөндөхгүй. Харин шинээр хот байгуулсан газар дээр хотын захирагчийн сонгууль явагдана. Тэр нь ард нийтийн сонголтоор явна.

Энэ хаврын чуулганаар Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль батлагдвал орон нутгийн сонгуультай бататгаад хотын захирагчийн сонгууль явна.

-Импортын улаан буудай, гурилыг Гаалийн албан татвараас чөлөөлөх асуудал оройтосон гэдэг зүйл яригдаж байна. Бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Хоёр талын байр суурь илэрхийлж байгаа. Нэг хэсэг нь Засгийн газраас өргөн барьсан гурил, тэжээлийн Гаалийн албан татварыг тэглэх асуудлыг дэмжих ёстой гэж үзэж байна.  Нөгөө нэг хэсэг нь болгоомжтой хандах ёстой гэдэг байр суурь баримталж байна. Газар тариалангийн ажил эхлэх гэж байхад импортын улаан буудай оруулж ирнэ гэдэг нь газар тариалангийн салбарт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Тийм учраас нэг бол төслийг буцаах байх, эсвэл хугацаан дээр хязгаар тавих байх. Шийдвэр гараад явна.

-Хүний үндсэн эрхтэй холбоотой асуудлыг Цэц хянадаг болох нь зөв үү. Цэцийн хуультай холбоотойгоор энэ зохицуулалт орж ирж байгаа юм байна?  

-2019 онд хийгдсэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу л өөрчлөлт хийгээд яваа юм. Үндсэн хуулийн Цэцийн маргаан хянан шийдвэрлэх асудлыг шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн. Нарийн процессын асуудал олон гардаг болсон. Тийм учраас УИХ-аас Ц.Мөнх-Оргил гишүүн ахалсан ажлын хэсэг ажиллаад жил болж байна.

Хүний үндсэн эрхтэй холбоотой асуудал байгаа. Хуульчид мэргэжлийнхэн санал зөрүүтэй зүйл байгаа. Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэнэ. Хэлэлцэх эсэхийг шийдсэний дараагаар шаардлагатай гэж үзвэл төслийг бүлгээр хэлэлцэнэ. Уг нь дээрх заалт нь их дэвшилттэй юм байгаа юм.

Төсөл санаачлагчдын үзэж байгаагаар хүний эрхийн зөрчил гурван шатаар яваад Дээд шүүхээр шийдэгдсэний дараа асуудал бүрэн шийдэгдэж чадаагүй бол Цэц хэлэлцдэг байхаар оруулж ирсэн гэж ойлгосон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-18 66.181.183.238

Энэ нэг сонин нөхөр. МАН ажлаа хийхгүй шал хэрэггүй бий болох руолын дэг мэг хэлцэж юугаа хийнээ. Сонгуулийн луйвараа хэлэлцэж шударга явуулаха анхаарвал болоо.

Avatar

Нэргүй 2024-03-18 213.87.133.98

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-03-18 66.181.189.34

Гурилын татварыг буцаана гээд юугаа яриад байнаа. Импорт нээлттэй байхад дотоодын үйлдвэрлэл жилдээ 77 мянган тонн болтлоо буурсан гэсэн мэдээллүүд хөвөрч байгаа энэ үед одоогийнх шиг дабалдаж үнэ өсч хөөрөгдөж хомсдож байсан билүү сонсогдож байгаагүй дэг.

Avatar

Зочин 2024-03-18 119.234.4.112

Дээд Шүүхийн шийдвэр эцсийнх байна гэдэг Үндсэн хуулийн хэвээр байгаа шүү дээ Тогтохсүрэн гуай.

Avatar

Зочин 2024-03-18 119.234.4.112

Тогтохсүрэн Үндсэн хуулиа бүтэн уншаач. Цээжний бангаар хандаж болохгүй асуудал чинь Үндсэн хуулийн асуудал шүү. Ер мэдэхгүй бол дуугүй байсан нь дээр байдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж