Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр /2024.03.18/ мэдээлэл хийлээ.
ЕТГ-ын ХМА-ны дарга Ө.Золбаяр:
-XIII зуунд дэлхийн улс төр, эдийн засаг, соёл иргэншлийн төв байсан Их Монгол улсын нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 230 дугаар зарлиг гарсан. Энэ зарлиг гарсантай холбоотойгоор Засгийн газарт чиглэл өгсөн. Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг Засгийн газар байгуулсан. Энэ захиргаа өнгөрсөн нэг жилийн хугацаанд ямар ажил хийсэн талаар мэдээлэл өгье.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир:
-Шинэ Хархорум хотыг бүтээн байгуулах тухай асуудлыг юу гэж ойлгох вэ. Их эзэн богд Чингис хаан 1220 онд зарлиг гарган, Хархорум хотыг байгуулах зарлигийг гаргаж байсан түүхтэй. Тэгээд Өгөөдэй, Гүюг, Мөнх хаан зэрэг бусад хаадууд энэ ажлыг үргэлжлүүлсэн. Бид бол Чингис хааны зарлигийг энэ цаг үед үргэлжлүүлж, биелүүлж байгаа хэрэг юм. Тэртээ 1220 онд Чингис хаан ийм зарлиг гаргаж байсныг нэг бодож үзээрэй. Энэ цаг үед бид энэ үйл хэргийг үргэлжлүүлэх үүрэгтэй. Өнөөдрийн Монгол Улсын нутаг дэвсгэр тэр дундаа Орхоны хөндийд төрт улсаа байгуулж байсан олон нүүдэлчин үндэстэн, ард түмний чухал газар орон.
Орхоны хөндий гэдэг нь энэ газар нутаг дээр оршиж байгаа төрт улс, өнөөдрийн бидний ойлгодгоор төрөө тунхаглаж, тусгаар тогтнолоо баталгаажуулж, дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрүүлэхийн тулд нийслэлээ байгуулж байсан.
Бид олон мянган жилийн түүхээ баримтлан Хархорум хотоо сэргээн байгуулах учиртай юм. Тухай цагтаа Хархорум хот дэлхийн нийслэлийн хэмжээнд байсан. Өнөөдөр бид дэлхийн түүхэнд тодоор бичигдэн үлдсэн газар орноо сэргээж, ирээдүйн хөгжил цэцэглэлтийг холбон хөгжүүлэх хэрэгтэй.
ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ОЛОН УЛСЫН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь нь ганцхан Улаанбаатар хотод төвлөрч, нийт үйлчилгээний 70 орчим хувь нь нийслэлд төвлөрсөн. Тийм учраас нийгэм, эдийн засгийн асар олон асуудал үүсч байгаа. Түгжрэл, утаа, үер усны асуудал гэх мэт. Энэ чигээрээ явбал нөхцөл байдал улам хүндэрнэ. Ер нь энэ асуудлыг шийдэх хамгийн том шийдэл бол дагалдах хотыг байгуулах юм. Хамгийн боломжтой хот бол хамгийн эртний түүхтэй Хархорум. Тэр үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч манлайлал гаргаж, тодорхой ажлуудыг шаардаж, эрчимжүүлж байна.
Урьдчилсан тооцооллоор, 2040 он хүртэл нийт хүн ам 4.5 саяд хүрэх төлөвтэй байгаа. Үүний 500 орчим мянгыг Хархорум хотод байршиж, амьдрах боломжтой. Мөн 285 мянган ажлын байр бий болж, наад зах нь 2 их наяд төгрөгөөр үнэлэгдэх хүнсний эрэлт хэрэгцээ гарч байна. Энэ хэрэгцээг ойролцоох аймгууд бүрэн хангах боломжтой.
Засгийн газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийн жил болгон зарласан. Энэ дагуу хангайн бүс буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн бүс нутгийн хөгжил дэвшлийг тэтгэх түлхүүр нь Хархорум хот. Энэ том төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх нь зүйтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахад ихээхэн анхаарна. Зарим хөрөнгө оруулагчид урьдчилсан байдлаар саналаа өгч байгаа. Цаг үеийн асуудлыг шийдэх томоохон санаачлага юм.
Хот байгуулна гэдэг судалгаанд суурилсан төлөвлөлт байдаг. Нарийвчилсэн ТЭЗҮ-г хийж дуусаад, Орхоны хөндийн аль байршил дээр хотыг байгуулах вэ гэдгийг төлөвлөж, 2024 оны нэгдүгээр сард Засгийн газраар 189 мянган га газрыг тусгай хэрэгцээнд авсан. Тусгай хэрэгцээнд газрыг авснаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг нарийвчлан боловсруулах эрх зүйн үндэс нь бүрдэж байна. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийнэ. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байгааг үүгээр мэдэгдэж байна.
Нэргүй 2024-03-18 139.5.216.177
хархорин хот ч туухэндээ 2 удаа дайралтанд өртсөн хот шүү мингууд нэг ирээд явахдаа унсэн товрог болгсон тм газар хэрэг ба уу дахин эзлэгдэх хувь тавилан хулээж ба уу яах уу хэн бэ монголд ирээдуйд ээлтэй юу ээлгуй юу
Золбаяр: 2024-03-18 75.190.35.176
Аль эрт 10-аад жилийн өмнөөс Элбэг л эхэлж нэг ийм юм ярьж байсан даа
Хотын хүн 2024-03-18 103.140.10.214
Байгаа төмөр замаа ашиглаад Хонхор,Налайхыг хөгжүүлэх замаар хотоо тэлэх хэрэгтэй,авто зам бэлэн,нүүрсний ордоо ашиглаад шинэ ДЦС барь,30км бол боломжийн шүүдээ,300 км явж байснаас …
Zochin 2024-03-18 76.251.3.47
Kharhorin Orchimd mestlegiin ontsgoi orchin uchraas tom hot baiguulah bolomjgui gesen sudalgaa baidag daa. Uuniig yagaad hargalzan uzehgui baina
Нэргүй 2024-03-18 119.56.103.142
Метроны о.у ын тендер гэхээсээ энэ нь арай үнэмшилтэй хэрэгтэй байх
Нэргүй 2024-03-18 202.9.46.92
Сайхан хот байгуулаасай. Амжилт
Нэргүй 2024-03-18 213.87.133.98
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-18 202.126.91.96
ЯРИАД Л БАЙДАГ, БҮЛТЭРЭЭД Л БАЙДАГ. БҮТСЭН ЮМ НЭГ Ч БАЙХГҮЙ. 100 ЖИЛИЙН ДАРАА ГАНЦ БАЙШИНТАЙ Л БАЙХ ВИЙ.
зочин 2024-03-18 202.9.46.105
Хар хорин хот яндангүй, гэргүй утаагүй хот байх ёстой шүү. Зам гүүрээ, дэд бүтцээ эхлээд тавь. газаргүй болчихоод Манахан зам гүүрээ барих гэж байгууллага, хүмүүсээс царай алддагаа болих хэрэгтэй.
Нэргүй 2024-03-18 202.9.40.225
Олон арван жил яригдаж байгаа сэдэв мөн. Цагтаа Элбэгдорж харин хорин сумын Засаг дарга болох хүсэлтэй байсан гэдэг.
Нэргүй 2024-03-18 103.57.93.15
Шүлгийг Хүрэлсүх гэдэг шиг…
Нэргүй 2024-03-18 83.20.226.239
ш*****а бадмаануудаа…байгаа хотоо янзалж чадахгүй байж хүнгүй хөндийд шинэ хот барих юм гэнэ. Төсөв сайн бүрдээд мөнгө ихтэй л байгаа юм байна даа. Хөшөө босгож мөнгө идэхээр жулдаад хот барьж мөнгө хусна гэнэ шүү
Нэргүй 2024-03-18 66.181.177.213
Энэ солиорлоо болиосой. хот байгуулхаар баян байгаа юмуу.
СОНГУУЛИЙН ШОУ БОЛГОЖ ЯРЬДАГ СЭДЭВ 2024-03-18 202.131.248.198
СОНГУУЛЬ ДӨХӨӨД ХАМАГ ТӨСӨЛ АМИЛААД БАЙХ ШИГ БАЙНА. СОНГОГЧИД ӨӨР БОЛСНЫГ ТООЦОХГҮЙ Л БАЙНА ДАА.
Нэргүй 2024-03-18 202.21.107.89
Аль эрт 10-аад жилийн өмнөөс Элбэг л эхэлж нэг ийм юм ярьж байсан даа
Нэргүй 2024-03-18 103.57.94.46
ЗО-аад жилийн солиорол ! Тэнд хүмүүс ямар үйлдвэрлэл эрхлэг амвдрах юм бэ ?!
Нэргүй 2024-03-18 66.181.165.63
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-18 78.174.209.126
500 мянгаар төлөвлөдөг нь бага шүү дээ. Хүн амыг яваандаа 1 сая хүрнэ гэж л ирээдүйтэй төлөвлөх хэрэгтэй ш дээ.
Нэргүй 2024-03-18 66.181.186.211
УБ-ын ачааллыг л багасгах тал дээр зөв ажиллах хэрэгтэй
МӨН ГУЦНА БИЗ 2024-03-18 202.179.24.40
ЭНҮҮХЭН ТӨВ АЙМГИЙН СЭРГЭЛЭН АЛТАНБУЛАГ РҮҮ ЗАЙМАРЧИХАЖ ЧАДАХГҮЙ КИВТЖЭЭЖ ҮХСЭН АЦНЫ ХАРХОРУМ БЭ. ..
зочин 2024-03-18 202.21.119.242
ААА мөн гоё…
мялааж байна 2024-03-18 45.117.35.32
Сонгуулийн өмнө сонгогчдын сонорыг мялаана аа гэж
Нэргүй 2024-03-18 103.57.93.236
компьютер зураг төсөл хийж иддэг болоод
Миний мэдэхийн 10 жил ярьж байна сайхан гуцнаа 2024-03-18 202.179.21.201
Миний мэдэхийн 10 жил ярьж байна сайхан гуцнаа Майдар хот бас байна саваанаа нээрээ Улаанбаатар Эрдэнэт Дархан бас Багануураа яаядаа гэу байж
Zochin 2024-03-18 202.21.111.170
Бум-Очир оо, чи өөрөө очих уу Хар -Хоринд. Үгүй ш дээ. Тэр суманд чинь ойрын 20 жил Емарт, Юнивишн болон бусад наадзахын хэрэглээ очихгүй шүүдээ. ТЯриад байгаа хотыг чинь бүтээн байгуулах хөрөнгө мөнгө хаана байна.
Таныг би судлаач, бас нэвтрүүлэгийн хөтлөгчийн хувьд үнэлдэг. Улс төрчдийн гарын үзүүрт битгий саваа болж яв. ЧАмд ШУ, эрдэм номын асар өргөн зам байгаа. Түүнийгээ дага.
Нэргүй 2024-03-18 139.5.217.96
Сайхэн л сонсогдож байна даа.Манай улс үргэлж энэ янзаараа байхгүй болохоор яваандаа илүү олон хүн амьдарвал хажууханд суурьшлын бүс бий болгоно гэсэн нөөц төлөвлөгөөтэй байвал ямар юм бол?
Нэргүй 2024-03-18 64.119.29.144
Монголын терийнхен, монголчууд тэгнэ, ингэнэ гэж л сайхан ярьж сурсан. Мэдээллийн сувгаар тэгчихлээ, ингэчихлээ гэсэн чихэнд чимэгтэй уг хэзээ ч байдаггуй. Тэгэхээр энэ телевлегее цаасан дээр худлаа хуцдаг пацануудын л улгэр гэж ойлгож бна.
Нэргүй 2024-03-18 103.41.93.90
muuhai nertei hot bna har hor um ch geh shig
BSDRt 2024-03-18 202.72.245.121
Чинийхээр юу гэж нэрлэвэл болохсон бол? Эргүүмал аа?
Нэргүй 2024-03-18 103.41.93.90
miniiheer bol ene ner har hor um gej unshigdaad baina daa
Нэргүй 2024-03-18 103.57.93.236
нэр бүх хувилбар нь зөв
Нэргүй 2024-03-18 59.153.113.223
Сэрээд сэрээд
Нэргүй 2024-03-18 122.201.31.247
Сонгуулийн өмнөх хэдхэн сард ингээд юм бүхэн гэрэл гэгээтэй, сайхан болчдын. Үргэлж сонгууль хийгээд байж ч болохгүй л байх даа.