Б.Серик зааны барилдах эрхийг албан ёсоор сэргээлээ

Б.Серик зааны барилдах эрхийг албан ёсоор сэргээлээ

Б.Серик зааны барилдах эрхийг албан ёсоор сэргээлээ
Монголын үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал/ЁЗСХЗХ/ 2024 оны гуравдугаар сарын 16-ны өдөр боллоо. Хурлаар ЁЗСХЗ-д тус зөвлөлийн дүрмийн дагуу хүсэлт дахин ирүүлсэн улсын заан Б.Серикийн өргөдлийг хэлэлцсэн байна.
Б.Серик нь ёс зүйн алдаа зөрчил гаргаж, үндэсний бөхийн холбооны ЁЗСХЗ-өөс барилдах эрхээ тодорхой хугацаагаар түдгэлзүүлээд байсан. Монгол Улсын заан Б.Серик ёс зүйн зөрчилдөө хариуцлага тооцуулсны дараа нийгэм, олон нийтийн мэдээллийн сүлжээнд, мөн бөхийн хамт олны дунд өөрийн үйлдлийн талаар болон авсан арга хэмжээтэй холбоотой ямарваа нэгэн буруу ташаа мэдээ, мэдээлэл гаргах, бусдаас бурууг хайх, буруутгах зэрэг үйлдлүүдийг гаргаагүй, өөрийн алдаа зөрчлийг хүлээн зөвшөөрч, бодитой дүгнэлт хийн гэмшиж, эерэг хандлагыг харуулсан бөгөөд түүний хүсэлтийг хэлэлцэн ЁЗСХЗ-ийн гишүүдийн олонхийн саналаар барилдах эрхийг 2024 оны гуравдугаар сарын 18-ны өдрөөс сэргээх шийдвэрийг гаргав.
Мөн ЁЗСХЗ-өөс Монгол бөхийн ёс жудгийг сахин бусдадаа үлгэр дуурайлал үзүүлж байгаа сум, аймаг, улсын цолтой бөхчүүдийг жил бүр тодруулж, тэднийг алдаршуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр боллоо.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-18 122.201.31.219

Сайн хүү. Амжилт!

Avatar

зочин 2024-03-18 202.21.120.66

болж дээ хөөрхий

Avatar

Нэргүй 2024-03-18 213.87.133.98

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна ––– https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-18 139.5.219.217

Одоо тэгвэл Увсын хэдэн бөхчүүд яахын муу ч гэсэн наадуул чинь түрэг биш Монгол угсаатай шүү

Avatar

Нэргүй 2024-03-18 202.9.40.225

Заан минь одоо л нэг жудагтай бөх хүн шиг байгаарай. Баяр хүргье.

Avatar

Нэргүй 2024-03-18 202.126.90.83

amjilt

Avatar

Нэргүй 2024-03-18 103.212.116.112

нохойн баас..арга хэмжээ авлаа л гэнэ болилоо л гэнэ.Усан толгойнууд..

Avatar

Зочин 2024-03-18 66.181.176.104

Казак биш казах /хасаг/ шүү дээ. Казак гэдэг чинь шал ондоо юм.

Avatar

Нэргүй 2024-03-18 192.82.92.204

ingeed l sergeechih baisan yum bol ehneesee hasah hereg baisan yum uu

Avatar

9000000000000000000 2024-03-18 66.181.166.134

Казакуудад барьсан баярын бэлэг бололтой… Тэд ч үнэхээр монголыг янз бүрээр ялан дийлэх нь олон юм даа. Хөдөөний айлуудын өвөлжөөн дээр нь хүүрээ оршуулаад, монголчууд цээрлээд нүүгээд арилаад өгөхөөр нь нутгийг нь авчихдаг гэж сонссон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж