3х3: Азийн аваргын шигшээд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд нар багтсангүй

3х3: Азийн аваргын шигшээд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд нар багтсангүй

3х3: Азийн аваргын шигшээд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд нар багтсангүй

3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд Сингапурт болно. Эрэгтэй 23 улсын шигшээ баг, эмэгтэй 20 улсын шигшээ баг оролцох бөгөөд Монголын эрэгтэйчүүдийн шигшээ чансааны хоёрдугаарт, эмэгтэйчүүдийн шигшээ гуравдугаарт бичигдэж байна.

Урьдчилсан байдлаар багуудын бүрэлдэхүүн тодорчээ. Монголын эрэгтэй шигшээ багийн тухайд Хасын Хүлэгүүд багийн залуу тоглогчид болох А.Азбаяр, Ч.Тэмүүлэн, С.Биндэръяа нар багтсан аж. Харин эмэгтэй шигшээ багт үндсэн гэж хэлж болох Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан, Ө.Индра нар багтжээ.

Өнгөрсөн жил Монголын эрэгтэй шигшээ баг тивдээ хоёр дахь удаагаа түрүүлсэн билээ. Тус багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, О.Энхбаатар багтаж байсан юм. Харин энэ жил өөрчлөлт оруулж, залуу тамирчдын нэрсийг өгчээ.

Монголын шигшээ багуудыг канад мэргэжилтэн Стив Сер удирдана.

Эрэгтэй шигшээ багийн тухайд тамирчдын бэртэл гэмтэл болон бусад шалтгаанууд бий. Э.Дөлгөөн дээд лигийн плей-оффын тоглолтын үеэр шагайндаа бэртэл авсан бол О.Энхбаатар нүүрэндээ цохиулж, хамгаалалттай тоглож байсан. Харин Д.Дэлгэрнямын бугуйны бэртэл удаан хугацаанд үргэлжилж, А.Ананд саяхнаасаа бэртлээсээ эргэн ирсэн билээ.

Мэдээж тивийн аваргын тэмцээнээс илүүтэйгээр олимпийн эрхийн тэмцээнүүд Монголын багийг хүлээж байна. Тиймээс олимпийн эрхийн тэмцээнүүддээ анхаарлаа хандуулж, энэ удаагийн Азийн аваргад үндсэн бус илүү залуу тамирчдаа оролцуулж, туршлагажуулах бодлого баримталж байгаа харагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
13
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-03-18 202.5.201.187

Сүхбат, Өлзий-Орших, Тулуй, Ганбаатар гэсэн бүрэлдэхүүнтэй явуулж болоогүй юм уу?

Avatar

Зочин 2024-03-18 24.13.127.161

Цаанаасаа сайн тамирчиндаа хасвал мөнгө өгнө гээд хэлчихсэн байгаа тэгээд гайгүй хэдийг нь хасаад баахан шинэ тамирчин авчихсан

Avatar

Damba 2024-03-18 66.181.176.217

MCS gej buh umnaas ashig honjoo haidag novshnuud

Avatar

Нэргүй 2024-03-18 213.87.133.98

Харуулах боломжгүй.

Avatar

Tom 2024-03-18 202.21.108.40

Тулга дасгалжуулагч яасан юм бол оо
Тэр хүний олон жилийн хөдөлмөрийн үр дүнд Монгол улс 3*3 баг нь сайжирсан юм сан!!!

Avatar

Нэргүй 2024-03-18 139.5.216.140

М.Өлзий-Орших, н.Сүхбат, н.Ганбаатар гэсэн тамирчид яагаад багтсангүй вэ

Avatar

Сагсан бөмбөг сонирхогч, дэмжигч Намхай 2024-03-18 139.5.216.48

Энэ жил эрэгтэйчүүд 00 тоглолт үзүүлнэ. 3 дахь эрэгтэйн нэр алга. Монголчууд хичнээн жил туршилтын туулай болох юм Азбаяр нь байж болох чиг энэ жил яагаад гэж. 19 хүрэхэд нь оруулахад хоцрох гэж байхгүй нь лавтай. Бусад 2 нь яагаач үгүй тодроогүй хүмүүс шүү дээ. Эмэгтэйчүүд нь байгаа нь энэ хэддээ. АНУ-д байгаа Нандинэрдэнийг оролцуулахгүй бол. Батсайхан еранхийлөгчөө дураараа засаглах чинь хэтэрч байна. Чи ЭМС-н мөнгөнд туйлж болох чиг монголын өнөөгийн хүрсэн төвшинг алагдуулах эрхгүй шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж