Улсын гуравдугаар төв эмнэлэгийн мэдрэлийн мэс заслын тасгийн эмч нар БНХАУ-ын эмч, профессортой хамтран мэдрэлийн мэс заслын шинэ технологи нэвтрүүлж, /2024.03.16/ өдөр эпилепси буюу унаж, татдаг өвчтөнд хагалгаа хийлээ. Монголд анх удаа эпилепси өвчний шинэ төрлийн хагалгааг нутаглашуулахаар ажиллаж байна.
Монгол Улсад энэ төрлийн оноштой хүмүүст зөвхөн эмийн, эмчилгээ хийж ирсэн байна. Уг мэс засал нь бусад төрлийн мэс засалтай харьцуулахад эрсдэл багатай том зүсэлтээр хийдэггүй, хүнийг цочроох байдал харьцангуй бага байдаг гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Мэс засал хийсэн даруйдаа үр дүн гарахгүй 5-10 жилийн хугацаанд уналтын хувь нь багасдаг аж.
Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч Л. Аваажигмэд:
-Унаж татах өвчнөөр олон жил өвчилсөн, эмийн үйлчилгээ авахаа больсон уналтын эсрэг эмэндээ үр дүн өгөхгүй байгаа ийм нөхцөлд энэ хагалгааг хийдэг. Бусад төрлийн хагалгааг бодвол хагалгаа хийлгэж байгаа хүнд аюул эрсдэл харьцангуй бага, мэс засал дотроо хялбар мэс засал юм. Өнөөдрийн байдлаар нэг хүнд мэс засал хийхээр болсон. Тоног төхөөрөмж нь гэхэд 55 сая төгрөг юм. Өндөр өртөгтэй хагалгааг Монголдоо нутагшуулахаар ажиллаж байна.
Гадаад улс руу явж энэ эмчилгээг хийлгэвэл 100 орчим сая төгрөг болно. Шинэ технологи нэвтэрсэнээр гадаадад очиж эмчлүүлэх урсгалыг зогсоох, хүн ам, эдийн засгийн хувьд хэмнэлттэй болно" гэлээ.
Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад унаж татах өвчний мэс заслыг дунджаар 150-400 сая төгрөгний өртөгтэйгээр хийдэг байна. Эдийн засаг санхүүгийн хүндрэлээс сэргийлж эмчилгээ үйлчилгээг эх орондоо цаг алдалгүй хийх зорилготойгоор Улсын гуравдугаар төв эмнэлэгийн эмч мэргэжилтнүүд Хятад улсын туршлагатай эмч нарын багтай хамтран олон шинэ арга технологийг нэвтрүүлж байна.
Э.Дариймаа
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Нэргүй 2024-03-18 213.87.133.98
Харуулах боломжгүй.
зочин 2024-03-18 202.9.40.33
Нэг ч гэсэн сайн зүйл хийж байгаа нь сайн хэрэг. Баяр хүргэе. Гэхдээ ийм өндөр үнэ хэлэхээр чинь зөвхөн баян чинээлэг Монголчууд эсвэл гадаад нөхөр ,эхнэртэй хүмүүс л хйилгэх байх дөө. Мань мэтэд зүгээр л ийм байдаг юм байна гэж гайхуулж байгаа юм байна тээ. Гоё юм өө.
Нэргүй 2024-03-18 202.21.100.202
эмч нараараа бахархая
mny 2024-03-18 216.38.195.74
####
Нэргүй 2024-03-18 64.119.29.144
Нэг юм хэлэхээрээ гадаадад тийм ертегтэй, монголд тийм хямд гэж солиорохоо болимоор юм. Эхлээд толгойдоо бод, чи монголд хеделмерийн хелсее зев унэлуулж чадаж бна уу гэдгээ! Чиний авч байгаа цалин тэр гадаадтай чинь ямар харьцаатай вэ?