The MongolZ хожигдох эрхгүй тоглолтыг Оросын багийн эсрэг хийнэ

The MongolZ хожигдох эрхгүй тоглолтыг Оросын багийн эсрэг хийнэ

The MongolZ хожигдох эрхгүй тоглолтыг Оросын багийн эсрэг хийнэ

"CS2"-ийн анхны Мэйжор тэмцээн Данийн Копенхаген хотноо өчигдөр/2024.03.17/ эхэллээ. .1.25 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд тив бүрийн шилдэг 24 баг өрсөлдөж байгаа бөгөөд Ази, Номхон далайн бүс нутгийг төлөөлөн Монголын "The MongolZ" баг оролцож буй. Сербид байрлаж, Европын шилдгүүдтэй интернетийн асуудалгүй бэлтгэл хийсэн "The MongolZ"-ийг энэ удаагийн Мэйжорт сайн өрсөлдөж, хасагдах шатанд оролцоно гэж олон хүн бодож байгаа. Харамсалтай нь, өчигдөр хүссэн эхлэлээ тавьж чадсангүй.

"The MongolZ" эхний тоглолтоо Туркийн "Eternal Fire" багтай хийж, 6-13 гэсэн харьцаатай хожигдсон. Улмаар дараагийн тоглолтдоо Данийн "ESCSTATIC" тэнцүүхэн өрсөлдөөний төгсгөлд 10-13 гэсэн харьцаатай мөн л ялагдав. Ийнхүү "The MongolZ" багт дахин хожигдох эрх үлдсэнгүй. Өнөөдөр 22.00 цагаас тэд Оросын "AMKAL" багийн эсрэг хэн нь Мэйжорыг үргэлжлүүлэх эсэхээ шийднэ. Хожигдсон баг нь гэртээ харих бол хожсон нь дахин тоглолт хийнэ.

"AMKAL"-ийн тухайд өчигдөр "GamerLegion", "Apeks" багуудад хожигдсон.

Ази, Номхон далайн өөр нэгэн төлөөлөл болох Хятадын "Lynn Vision" баг эхний тоглолтдоо "HEROIC"-д хожигдсон ч хоёр дахь тоглолтдоо Бразилын "FURIA"-г буулган авч, шуугиан тарилаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-18 213.87.133.98

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-03-18 103.57.95.12

урагшаа зоригтой

Avatar

Нэргүй 2024-03-18 66.181.180.41

Энэ гөлөгнүүдийн багтаа өгсөн нэрийн хараад байгаарай. оросуудад хошногдуулы гэж байгаан биш үү

Avatar

Нэргүй 2024-03-18 103.57.94.46

Mongol Z-нь илүүдсэн бна шүү !

Avatar

Нэргүй 2024-03-18 202.126.90.103

Түрэмгийлэгчдэд цохилт өгнө өө

Хөөж явуулаарай

Avatar

Нэргүй 2024-03-18 203.17.23.177

ОРОСООС ҮХТЭЛЭЭ АЙДАГ МОЯА НАР ОРОС АХ НАРТАА ХОЖИГДООД ӨГЧИХГҮЙ ЮУ ДӨӨ. ХОЖЧИХВОЛ БЕНЗИН, ЦАХИЛГААНГҮЙ БОЛНО.

Avatar

Нэргүй 2024-03-18 124.158.123.244

Хожигдохоороо тэгж тайлбарлавал, ёстой эх оронч болно доо…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж