БНЧУ: Хөхүүл ханиад газар авч, бага насны хүүхдүүд аюулд орж байна

БНЧУ: Хөхүүл ханиад газар авч, бага насны хүүхдүүд аюулд орж байна

БНЧУ: Хөхүүл ханиад газар авч, бага насны хүүхдүүд аюулд орж байна

Чехэд хөхүүл ханиад 1963 оны үзүүлэлтээс огцом өсч нэгдүгээр сараас эхлэн 3084 хүн хүнд хэлбэрээр туссан байна. Цар тахлын он жилүүдэд хүн хоорондын зай барих дадлыг суулгасан эсэх хөхүүл ханиаднаас мэдэж болно гэж үзсэн хүмүүс маск зүүж, гэрээсээ гарахаа больжээ.

Өвчилсөн хүмүүсийн дунд 80 настай Прага хотын дарга, парламентын гишүүн, нэрт эмэгтэйчүүдийн эмч Богуслав Свобода багтсан ба  эрүүл мэндийн хорооны хуралдааны үеэр ханиадтай ирсэнээс болж намынхан нь “халдварт өвчин тараасан”  хэргээр түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Хөхүүл ханиад туссан иргэдийн тоо өссөөр байгаа тул Прага улсын эрүүл мэндийн байгууллага асуудлыг гардан авч,нийслэлийн сургуулиудад ханиад хүрсэн нь батлагдсан болон  вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг гэрт нь үлдээх ёстой гэсэн албан бичиг илгээсэн. Халдвар авсан хүүхдүүдийг нэн даруй эмнэлгийн байгуулгад хандахыг уриалсан бол вакцин тариулаагүй хүүхдүүд гэртээ үлдэхийг хүсчээ. Хөхүүл ханиадны эсрэг вакциныг таван үе шаттайгаар тарьдаг ба эхний гурван үеийг амьдралын эхний 12 сард хийдэг. Чех улсад бараг бүх хүүхдүүд эдгээр анхны тунг авдаг. Гэсэн хэдий ч 6-10 насны хүүхдүүдээс зөвхөн 90 хувь нь сүүлийн хоёр тун вакциныг тариулдаг байна.
Хөх ханиалга (мөн хөхүүл ханиалга гэж нэрлэдэг) нь уушиг эсвэл амьсгалын хоолойд халдварладаг ноцтой халдвар юм. Нойтон ханиалгын эхний шинж тэмдгүүд нь ханиадтай төстэй ба  хамар, хоолой өвддөг. Гэвч долоо хоног орчмын дараа халдвар нь хэдэн минут үргэлжилдэг ханиалгах шинж тэмдэг болж, шөнийн цагаар улам дорддог байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-03-18 202.9.46.92

энэ ханиалга манайд их элбэг байгаа хүүхдүүд ханиад хүрээд эдгэсэн юм шиг болоод шөнө унтахаараа улам их ханиалгаад өдөр нь гайгүй болоод байх жишээтэй. эмч нар нь олигтой эмчилж мэддэггүй юм байна лээ

Avatar

Нэргүй 2024-03-18 213.87.133.98

)))))))))) Халуун охид таныг хүлээж байна ––– https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-18 202.9.46.224

Коклюш дэгдвэл хэцүүднэ шүү. Хилийн эрүүл ахуй, тархвар судлалын хяналт хаана байна вэ. ЭМЯ-ны тархвар судлалын ерөнхий мэргэжилтэн гэж байна уу. Ковидын үед нэг хурандаа удирдаад байсан.

Avatar

Зочин 2024-03-18 59.153.113.55

Монголд бохирдол ихтэй бгаа тул бүүрч хүндэрнээ

Avatar

Нэргүй 2024-03-18 202.131.225.53

хөрсний бохирдол маш их байгаа хаврын салхи шороо ихтэй үед маск байнга зүүх хэрэгтэй,

Avatar

зочин 2024-03-18 103.41.93.165

BAS MANAID OROOD IREH VII DEE

Avatar

манайд ч байгаа 2024-03-18 192.82.65.180

үе үе цэртэй ханиалгаад байдаг ханиалга мөн бол манай улсад бас дүүрэн байна. хүүхдүүүд, том хүн гээд л хаа сайгүй мэр сэр ханиагад л байна лээ.

Avatar

рьөьрхөөхьр 2024-03-18 59.153.86.198

Хөх ханиалга гэж бас ямрийм байнаа ха ха ах а

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж