ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Өмнөд цэргийн баазад үйл ажиллагаатай танилцах явцдаа Хар тэнгисийн флотыг хүчээ нэмж, Украины дроныг устгахын тулд байлдааны хөлөг онгоцоо бүрэн зэвсэгжүүлэх тушаал өгөв. Мөн Хар тэнгисийн флотын бие бүрэлдэхүүнд нисгэгчгүй моторт завь ашиглан агаарын довтолгоо, довтолгоог няцаах бэлтгэлийг өдөр шөнөгүй явуулах тушаал өгсөн байна. Шойгу Хар тэнгисийн хөлөг онгоцны оршин тогтнох чадварыг сайжруулахын тулд хүчин чармайлт гаргахыг уриалсан.
Украиныг дэмжих улсууд сүүлийн саруудад хямралаас үүдэн зэр зэвсгээр туслах боломж багассан ба дайны талбарт хүчин чадал дутмаг байгааг ажиглагчид онцолжээ. Оросын төрийн мэдээллийн агентууд Украины дрон халдлага амжилтгүй болсныг дурдсан ба тус улсын хил нэвтэрсэн цэрэг эрс амь алдсан талаар мэдээлсэн юм.
Украинд Оросын нисгэгчгүй онгоц, пуужингууд нэг шөнийн дотор Одесса боомт хот руу дайрсан тухай албаныхан мэдээлэв.Украины зүүн хойд хэсгийн Харьков хотын амбан захирагчын мэдээлснээр сүүлийн 24 цагийн дотор Оросын тал 15 сууринд халдлага үйлдсэн байна. Украины хүчнийхэн Оросын өмнөд хэсгийн Краснодар муж дахь Славянскийн газрын тос боловсруулах үйлдвэрийг онилсон ба их хэмжээний гал гарч, дэлбэрэлт үүсчээ. Украины зорилго нь Оросын эдийн засаг,газрын тосны экспортыг сүйтгэх явдал болоод байна. Цаг үеийн аймшигтай дайнаас гадна ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хэд хэдэн бослого гарсан. Эмх замбараагүй байдлыг эсэргүүцсэн иргэд Путины засаг захиргааг эсэргүүцэн, саналын хайрцгийг дэлбэлсэн ба хэдэн арван хүн хоригдсон байна.
Эх сурвалж: BBC, Tass
Холбоотой мэдээ