Долоо хоногийн өрнийн зурхай /2024.III.18-III.24/

Долоо хоногийн өрнийн зурхай /2024.III.18-III.24/

Долоо хоногийн өрнийн зурхай /2024.III.18-III.24/

Ньюс агентлаг энэ долоо хоногийн /2024.III.18-III.24/ өрнийн зурхайг хүргэж байна. 


Хонь

Энэ долоо хоногт хувийн амьдрал, ажил мэргэжил аль ч талбарт зөн совиндоо итгэхэд алдах зүйлгүй. Мөн гялалзсан бүхэн алт биш гэдэг үгийг санаж, эргэн тойрныхоо хүмүүсийг сайн ажиглаарай. Хүн болгонд итгэх хэрэггүй. Үнэхээр таны төлөө, эсвэл зүгээр л дүр эсгэдэг хүмүүсийг удахгүй таниж авна. Энэ долоо хоног үндсэндээ зөрчилдөөнөөр дүүрэн байна. Энэ нь таны хувьд сорилт, шалгалт тул хяналтаа бүү алдаарай. Бүтээлч сэтгэлгээ таны таныг гайхалтай боломжууд руу хөтөлнө. Хайртай хүнтэйгээ хамт аялалд гарч магадгүй. Энэ нь хоёр биенийхээ талаарх ойлголтыг илүү гүнзгийрүүлэх сайхан боломж болно. Ганц бие хүмүүс хэн нэгнийг эрэлхийлэхийн оронд ганцаараа байхыг таашаасан нь дээр. Сэтгэл гижигдсэн зүйлс гарч ирсэн ч санхүүгийн сахилга батаа бүү алдаарай. Том зүйлд мөнгө үрэх тохиромжтой цаг биш гэдгийг сана.

Үхэр

Энэ долоо хоногт таны сэтгэл санаа өөдрөг, агаараар дүүлэн нисч явах л бололтой. Сөрөг бүхнийг эерэгээр хүлээн авч, эргэн тойрондоо таатай уур амьсгалыг бий болгоно. Та хүмүүст таалагдана. Тэр байтугай танд дургүй байсан хүмүүс хүртэл тантай хамт цагийг сайхан өнгөрүүлнэ. Хэсэг холбоогүй байсан хуучин найз нөхөдтэйгөө харилцаагаа сэргээнэ. Энэ удаад харилцаа холбоогоо сайтар бэхжүүлэхийг хичээгээрэй. Багахан зэрэг шаргуу ажиллахад л гайхамшиг тохиоход бэлэн байна. Удаан хүлээсэн зүйлдээ хүрэхийн тулд өөрийгөө жаахан шах. Хайртай хүндээ өөрийгөө итгүүлэхийн тулд багагүй хүчин чармайлт гаргах шаардлага тулгарна. Ажилдаа илүү их цаг гаргаж, хайртай хүнээ үл тоомсорлосон эсэхээ санаарай. Түүнд хайр халамж, энхрийлэл хэрэгтэй байна. Уурлахын оронд мэдрэмжийг нь ойлгохыг хичээ. Маш олон жижиг зардал гарах тул мөнгөө зөв зарцуулаарай.

Ихэр

Энэ долоо хоног нэг талаар эргэлт, буцалтын долоо хоног болох нь. Ямар нэгэн шинэ зүйл эхлүүлсэн байсан бол түр зогсож, хуучиндаа буцах шаардлага гарч магадгүй. Гэхдээ энэ нь амьдрал уйтгартай болж хувирна гэсэн үг биш шүү. Харин та амьдралын мөн чанараас таашаал авах болно. Аливаа асуудал гарахад ойр дотны хүмүүсийнхээ дэмжлэгээр болно, бүтнэ. Карьераа шинээр эхлүүлж магадгүй. Өөрийн зөв гэж бодсоноо хийх нь зөв ч гэлээ мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахад буруудахгүй. Хайр дурлалын харилцааны тухайд таныг залхааж, төөрөгдөл үүсгэж байсан асуудлуудаа шийдвэрлэхэд цаг заваа зарцуулаарай. Гэр бүлийнхэндээ түлхүү анхаарал хандуул. Санхүүгийн байдал нэн сайн байна. Долоо хоног маш сайхан боломжоор эхэлнэ. Бүх боломжийг бариад авахад бэлэн байгаарай. Стресстэж, тайван бус байхаас зайлсхий. Тайвшир, бүх зүйлийг байгаагаар нь хүлээж ав.

Мэлхий

Би хэн бэ, би юу хийгээд байна вэ, хийж байгаа бүхэн минь хангалттай юу зэрэг олон асуултыг өөрөөсөө асуун төөрч байна уу. Сэтгэлдээ энэ бүхнийг бодож болгоолоо гээд стресстэхээс цаашгүй. Юу ч тодорхой болохгүй. Тиймээс түр бүхнийг хойш тавиад, энэ бол амьдрал гэдгийг санаарай. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр та бүх зүйлийн хариултыг олж авах болно. Амьдрал гэдэг энгийн нэг дарвуулт онгоц биш. Бүх зүйл хялбар байна гэж үгүй. Утгагүй, тэнэг зүйлсээс болж өөрийн боломжоо дутуу үнэлж болохгүй. Бусдад хүлээн зөвшөөрөгдөх гэж хэт битгий улайр. Хайр дурлалын харилцаанд таны хамгийн гол хөзөр бол үнэнч байдал юм. Юу ч болж байсан хайртай хүнийхээ талд бат зогс. Орлогын шинэ эх үүсвэртэй болно. Гэхдээ нөгөө талаар зарлага ч бас гарах нь. Эрүүл мэндтэй холбоотойгоор багагүй мөнгө үрэх магадлалтай. Аливааг хэт их эргэцүүлэн бодож, стресстэх хэрэггүй.

Арслан

Энэ долоо хоногт хайхрамжгүй, болгоомжгүй, салан задгай байдлаа бүр мөсөн март. Хайхрамжгүй байдлын үр дагавар нь маш муу байх болно. Бусдад танигдах, хүлээн зөвшөөрөгдөх гэсэн хүсэл тань стресс, дарамтыг авчирна. Томоохон шийдвэр гаргахаасаа өмнө ойр дотны хүмүүсээсээ зөвлөгөө авбал дээр. Карьераа ахиулъя гэвэл өмнөө таарсан сорилтуудыг хүлээн зөвшөөрч, амжилттай даван туул. Сайн харвал өчнөөн боломж, урамшуулал таныг хүлээж байгаа. Сэтгэл хөдлөлийн түвшин бага, санал зөрөлдөөн ч бага байх тул энэ долоо хоногт үүнийг ашиглаад чухал ажлуудаа амжуулж авах хэрэгтэй. Хайр дурлалын харилцаанд буулт хийх шаардлага гарч магадгүй. Санхүүгийн байдал нэгэн хэвийн байна. Нэмэлт орлого орж ирэхгүй, илүү дутуу зардал гаргахгүй. Сэтгэлзүйн байдал тайван бус, түгшүүртэй байна.

Охин

Эерэг хандлага гэдэг эцэстээ бүх сайн сайхны эх булаг болдог гэдгийг санаарай. Ажлын талбарт янз бүрийн асуудал олон гарна. Энэ бүхэнд идэвхтэй хандаж, урьдчилан тооцоолоогүй саад бэрхшээлүүдийг даван туулж чадна. Тэвчээргүйтвэл санхүүгийн байдалд муугаар нөлөөлөх магадлалтай. Удаан хүлээгдэж буй хэлэлцээрээ эцэслэн дуусгаж чадна. Хамт ажилладаг хүмүүстээ сэтгэл дундуур болж магдагүй. Гэхдээ хүмүүсийг биеэ авч яваа байдлаар нь дүгнэж, шүүмжлэхээ урьтал болгох хэрэггүй. Карьераа өсгөх боломжуудад ойртоно. Удаан үргэлжлэх тогтвортой байдлын эхлэл тавигдана. Хайр дурлалын харилцаа таатай байна. Мөн зарим хүн хэрэггүй нэгэнд цаг үрж явснаа ойлгоно. Мөнгөний асуудлаас болоод шаналж явсан бол энэ долоо хоногт шийдэж чадна. Хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой зовиур илэрч магадгүй.

Жинлүүр

Бүх зүйл таны нуруун дээр байх ёсгүй. Бүтэхгүй байгаа зүйлийн төлөө өөрийгөө стресстүүлэх хэрэггүй. Өөрийгөө хөгжүүлэх, цааш хувьсан өөрчлөгдөхөд тодорхой хэмжээний зориг шаардлагатай. Гэм буруутай мэт мэдрэмжээс өөрийгөө ангижруулж, өнгөрсөн баларсан зүйлээсээ өөрийгөө чөлөөл. Гэр бүлийн харилцаанд нэн таатай долоо хоног. Гэрийнхэнтэйгээ аялал зугаалгаар явж, багагүй зардал гаргана. Зарим хүн хайр дурлалын харилцаанаас болж стресстэж магадгүй. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой их хэмжээний зардал гаргана. Гэхдээ ухаалаг шийдвэр гаргаж чадвал ирээдүйд танд ашигтай. Залхуурч, ядрах мэдрэмж төрөхөөс бусдаар таны эрүүл мэнд сайн байна. Жолоо барихдаа болгоомжтой байгаарай. Хамт ажилладаг хүмүүсийнхээ хамгийн муу талуудыг олж харна.

Хилэнц

Энэ долоо хоногт таны орчин бүхэлдээ эерэг, урам зоригтой байх болно. Таны эргэн тойронд байгаа хүмүүс таныг хамгийн сайн сайхан руу байнга чиглүүлэх болно. Урам зоригоо хадгалж, зорилгынхоо төлөө үргэлжлүүлэн шаргуу хөдөлмөрлөөрэй. Өнгөрсөн бүхэнд гуниглахын оронд үүийг туршлага гэж хар. Туршлагаасаа суралцаж байж гэмээнэ хүн хөгжиж дэвшдэг. Бүх зүйл цаанаа учиртай гэдгийг сана. Нэгэн цагт айж эмээдэг байсан зүйлтэйгээ нүүр тулаад, өдөр бүр тэр зүйлээ хийгээд явах цаг ирнэ. Ажлын талбарт албан тушаал ахих магадлал өндөр байна. Эелдэг зан байдлынхаа ачаар хамт ажиллагсадынхаа хайрыг хүртэх болно. Хайртай хүнээ хэт их хянах гэж бүү оролдоорой. Ингэлээ гээд та хоёрын харилцаа улам хөндийрөхөөс өөр зүйлгүй. Маш их зүйл худалдаж авахыг хүсэх ч оронд нь хуримтлалаа нэмэгдүүлээрэй.

Нум

Азтай долоо хоног. Санхүүгийн баазаа бэхжүүлэх, амжилтад хүрэх магадлалаа нэмэгдүүлэх, орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх зэрэг сайн сайхан зүйлсэд бүх эрч хүчээ зориулна. Хангалттай ашиг орлого олж байгаад гэр бүлийнхэн тань сэтгэл хангалуун байна. Олны дунд тайван, асуудалд уян хатан ханддаг чанараараа онцгойрон ялгарч чадна. Бусад хүн хатуу, өөрийн гэсэн зарчимтай байж болно. Харин та өөрийнхөөрөө уян хатан байж чадвал үнэлэгдэнэ. Хайртай хүнтэйгээ гэрээсээ өөр газар цагийг романтик өнгөрүүлээрэй. Хэрэв та гарааны бизнес эрхэлдэг бол урьдчилан тооцоолоогүй гэнэтийн ашиг орж ирэх магадлалтай. Удаан сураггүй байсан найз нөхдөөсөө сураг сонсож, бэлэг хүлээн авна. Ердийнхөөсөө илүү их хүчин чармайлт гаргах ч гэлээ эрүүл мэндийн байдал тун сайн байна.

Матар

Энэ долоо хоног тийм ч таатай биш байна. Гэр бүлийн амьдрал тайван, хөгжилтэй байх ч гэлээ ажлын талбарт үл ойлголцол гарч, үг хэлээ хянаж чадахгүйд хүрч магадгүй. Тиймээс хэлэх үгээ цэнэхийг зөвлөе. Долоо хоногийн сүүлээр гэр бүлийнхэнтэйгээ ойрхон аялж магадгүй. Таны талаар сөрөг бодолтой байгаа хүмүүсийг үл тоомсорлож байж л амжилт ирнэ. Өөрийн зөн совиндоо үнэнч байгаарай. Хайртай хүнтэйгээ бат бөх харилцаа тогтоох янз бүрийн аргуудыг зогсолтгүй турш. Хайр хүсч байвал өөрөө түрүүлээд түүнийгээ өг. Маркетинг чиглэлээр ажилладаг хүмүүс бизнесийн гайхалтай санаанууд олно. Зорилгоо биелүүлэхэд тань тусалсан хүн бүрт чин сэтгэлийн талархал илэрхийлээрэй. Бизнес эрхлэгчид зорилгодоо хүрэхийн тулд бага зэрэг мөнгө зарцуулах шаардлага гарна.

Хумх

Сэтгэл хөдлөл ихтэй хүндхэн өдрүүдийг туулаад, эмзэгхэн байна уу. Өөрийгөө илүү сайн мэдэрч, ойлгохын тулд тусгайлан цаг гаргах хэрэгтэй ч байж болох юм. Та шинэ найз нөхөдтэй болох эсвэл ойрын хугацаанд уулзаагүй хуучин танилуудтайгаа холбогдож магадгүй. Мөн хайртай хүмүүстээ цаг хугацаа, мөнгө зарцуулна. Энэ долоо хоногт тав тухтай бүсээсээ гарах зайлшгүй шаардлага тулгарна. Зоригтой байхыг зөвлөе. Хөдөлгөөнгүй байдлаас зайлсхий. Тэгж гэмээнэ та эргэн тойрныхоо хүмүүст эерэгээр нөлөөлнө. Ирээдүйн төлөө санаа зовохоосоо илүү өмнөө байгаа ажлуудаа дуусгахад анхаарлаа хандуулаарай. Хайр дурлалын харилцаанд сөрөг сэтгэл хөдлөл давамгайлж, бүхнийг хаяад зугтмаар санагдана. Хайртай хүндээ тавих хяналтаасаа болоод та өөрөө зовж хоцорчээ. Эрүүл мэндийн тухайн бие махбоддоо хэтийдсэн ачаалал өгөхгүйг хичээ.

Загас

Цагийн хуваарийг нарийн баримтлах долоо хоног. Ажил амьдралынхаа тэнцвэрийг хадгалахыг хичээ. Хайртай хүндээ цаг гаргаж, болзоонд урь. Ойр дотны найзуудтайгаа ч бас уулзаж, учирч, утга учиртай цагийг өнгөрүүлээрэй. Ажил дээрээ танд урам зориг өгсөн шинэ төслүүд дээр ажиллаж магадгүй. Өмнө гаргасан амжилтынхаа төлөө шагнуулна. Амжилтдаа сэтгэл хангалуун байсан ч, илүү сайн ажиллаж чадаагүйдээ сэтгэл дундуур байсан ч сэтгэл хөдлөлөө хяналтдаа байлга. Хайр дурлалын харилцаа сэтгэл хөдөлгөм байна. Хамтдаа орой алх. Янз бүрийн хөгжилтэй зүйлсийг турш. Санхүүгийн байдал тогтвортой. Лиценз, зөвшөөрөлтэй холбоотой асуудал сайнаар шийдэгдэнэ. Энтертайнмент салбарт ажилладаг хүмүүс ашиг орлого сайн олно. Эрүүл мэндийн тухайд хэрэглэж буй хоол хүнсээ нэг анхаараад үзэхийг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-18 213.87.133.98

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна ––– https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж