10 жил "гацсан" номын сан тавдугаар сард ашиглалтад орно

10 жил "гацсан" номын сан тавдугаар сард ашиглалтад орно

10 жил "гацсан" номын сан тавдугаар сард ашиглалтад орно

Үндэсний төв номын сангийн шинэ барилгын ажил 10 дахь жилтэйгээ золгож байна. Өнгөрсөн нэгдүгээр сард шинэ номын сангийн барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон талаар Соёлын яамнаас мэдээлж байв. Тэгвэл шинэ барилга ирэх тавдугаар сард ашиглалтад орох гэнэ.  Харин хуучин барилга нь Баримтат өвийн судалгаа, мэдээллийн болон монгол судлалын эрдэм шинжилгээний төв болно гэдгийг Соёлын яамнаас мэдээлжээ.

Үндэсний номын сан шинэ байр руу салбарлан нүүхээр бэлтгэн ном хэвлэлийг стандартын дагуу тээвэрлэн шинэ барилгад байршуулах, тавилга тоног төхөөрөмжийг суурилуулах, нүүх үед үүсэх эрсдэлийн хяналт ба орчны шинжилгээ хийх аргачлалыг нарийвчлан боловсруулж бэлтгэл ажлыг хангасан байна.

Шинэ барилга нь 11 давхар бөгөөд нийт 16 уншлагын танхим, 530 хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломжтой гэнэ.

Түүнчлэн тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан уншлагын танхим, цахилгаан шат зэрэг тохижилтыг хийсэн орчин үеийн стандартад нийцсэн барилга.

Анх 2008 оноос эхлэн шинэ байрны асуудал яригдаж, 2014 оноос барилгын ажил эхэлжээ. Гэвч төсөв, санхүүгийн улмаас барилгын ажил удааширч, 2017 оноос ажил нь эхэлсэн байдаг. Шинэ номын сангийн барилгын гүйцэтгэгчээр “Акмихолдинг” компани ажиллаж байв. Гэвч гүйцэтгэгч байгууллагын эзэмшигч нас барж, барилгын ажлыг гүйцэтгэх чадамжгүй болсон байна. Тиймээс шинэ гүйцэтгэгч оруулахаас өөр аргагүй болж, шинэ гүйцэтгэгч компани ажиллаж байгаа талаар Соёлын яамнаас мэдээлж байв.

ХУУЧИН НОМЫН САНГИЙН САН ХӨМРӨГИЙН ДААЦ 4-9 ДАХИН ХЭТЭРСЭН

Үдэсний номын сан 1951 онд одоо байрлаж буй 4560 м² талбай бүхий байрандаа 500 мянган номтой үйл ажиллагаагаа эхэлж байсан.

Одоо сан хөмрөг нь 3.5 сая болж, ном, судрын тоо долоо дахин, барилгын талбай, багтаамж, сан хөмрөгийн даац, ачааллыг номын сангийн стандартад нийцүүлэн тооцоолж үзэхэд 4-9 дахин хэтэрсэн судалгаа гарчээ.
Үндэсний номын сангийн хуучин байранд гар бичмэл, барын ном, судар, монгол судлал, архивын ном хэвлэлийн нэгдсэн сан хөмрөгийг бүрдүүлж, уламжлалт болон цахим үйлчилгээ үзүүлэх Баримтат өвийн судалгаа, мэдээллийн төв болгон үйл ажиллагааг нь өргөжүүлэх юм. Дэлхийн монгол судлалын эрдэм шинжилгээний төвийн гол түшиц болох соёлын баримтат өвийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах, үндэсний бичиг соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, судлах, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах үүргийг гүйцэтгэх аж.
Үндэсний номын сангийн хуучин байр нь барилга архитектурын өвөрмөц сонгодог загвар бүхий соёлын дурсгалт барилгад зүй ёсоор тооцогддог төдийгүй Үндэсний номын санд зориулан бүтээн босгосон түүхэн барилга.
Тиймээс номын санд хадгалж буй үндэсний бичиг үсгийн хосгүй үнэт дурсгалыг хамтад нь олон улсын жишиг, стандартын дагуу сэргээн шинэтгэж, хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, судлах нэгэн цогц соёлын байгууламж болох гэнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-18 213.87.133.98

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-03-18 59.153.113.223

Эмнэлэг сургууль номын сан бол арав түүнээс дээш жил л барина харин До яам Тагнуулын ерөнхий газар хотын захиргаа дүүргүүдийн захиргааны барилгууд бол нэгээс хоёр жилд л сүндэрлэнэ шүү дээ

Avatar

зочин 2024-03-18 202.126.89.154

AH zasag avahaar l buteen baiguulalt zogsdog,idej uuh ni nemegddeg

Avatar

Зочин 2024-03-18 76.220.74.140

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн маягаар яваад байгаа юм уу.Зах зээлийн эдийн засгаар яваад байгаа юм уу

Avatar

Нэргүй 2024-03-18 66.181.183.93

Хамаг газраа алдсан, төсөвлөсөн төсвөө хэд давсан… тэгээд их ажил хийсэн гэж магтуулах гээд байгаа юм уу ?. Ядаж явшан хүний замынхаа тогны утсыг цэгцэлчихээч. Инжинертэй барилга уу ?

Avatar

Зочин 2024-03-18 202.179.27.227

Монголын Үндэсний Номын Сангийн барилгын гадна үзэмж лав номын сан бүү хэл дэлгүүр гэж хэлэхэд хэцүүхэн хийц загвартай юм. Харамсалтай. тэгэээд зогсоолгүй. Нөгөө Нямабаатар энэ талаар анхаардаггүй юм байхдаа. Хамгийн чахал асуудал бол ҮНС– ийн захирал хэл, түүх соёлын өргөн, гүнзгтий мэдлэг боловсролтой заль мэхгүй, мөнгө хөөдөггүй сор болсон шилдэг эрдэмтэн судлаач хүн байх ёстой._ Чингисхаан музейд академич хүнээр захиралд тавьж болсон юм хүн сүр чүхээс нь айхаар академич хүн тавиач ээ. Энэ з

Avatar

зочин 2024-03-18 66.181.176.18

үерт автах магадлал байнаа даа

Avatar

Нэргүй 2024-03-18 139.5.216.137

Yasan myuhai zagvar ve.

Avatar

Нэргүй 2024-03-18 66.181.190.51

Xuuchin nomiin san goyo baisan.

Avatar

Баяр 2024-03-18 103.57.94.46

Намбарын Энхбаяр ерөнхийлөгчийн санаёчлагаар анх эхэлсэн ажил юмшүү ! Бүтсэн ажил эзэн олонтой гэдэг дээ, сонгуулийн сурталчилгаандаа олон нам, олон хүн нэрий нь барьж гүйнэ дээ, харж л байгаарай.
Энэ бол гарцаагүй Намбарын Энхбаярын санасан сэдсэн ажил шүү !

Avatar

Нэргүй 2024-03-18 103.212.117.184

Монгол судлалын гээд л заавал тэгэх хэрэггүй шдэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж