УИХ-ын хаврын чуулган өнгөрсөн Баасан гаригт нээлтээ хийж, 2024 оны орон нутгийн сонгуулийг товыг тогтоосноор өндөрлөсөн. Тэгвэл хуваарийн дагуу өнөөдөр /2024.03.18/ УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэх юм.
Энэ долоо хоногт УИХ-аар Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлт, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэл сонсох зэрэг олон асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Холбоотой мэдээ