Улс төр халуурч, өрнөж, бужигнасан хоёр сар

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Улс төр халуурч, өрнөж, бужигнасан хоёр сар

Улс төр халуурч, өрнөж, бужигнасан хоёр сар

УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент отгон чуулганаа нээв. Бүрэн эрхийн хугацаа нь эхлэхэд бүтэн байсан Г.Занданшатар даргатай парламент дөрвөн ч гишүүн нь бүрэн эрх нь дуусгавар болж, хоёр нь өдгөө шүүхээс гэм буруутай нь тогтоогдож, ял сонсоод буй. Хамгийн анх энэ парламентаас өөрийн хүсэлтээр Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Д.Сумъябазара өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, хотын дарга болсон бөгөөд түүний оронд нөхөн сонгууль зохион байгуулж, УИХ-ын гишүүн Н.Энхбаярын хүү Э.Батшугар сонгогдсон юм. Харин үлдсэн гурван гишүүн нь нүүрсний хэрэгт холбогдож, бүрэн эрх нь түдгэлзсэн.

Өөрөөр хэлбэл, 76 гишүүнтэй байх ёстой парламент 73-уулаа хууль тогтоож, Өмнгөговь, Архангай, Чингэлтэй дүүргүүд УИХ-д төлөөлөлгүй энэ парламентын бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж, сонгуультай золгож байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг нээж үг хэлэхдээ, эрх зүй, эдийн засаг, нийгэм, хүний хөгжлийн реформуудаа эцэслэн дуусгах эрхэм зорилготой чуулган байна гэдгийг онцолсон. Орлогын тэгш бус байдлыг арилгах, тогтвортой өсөлттэй, өсөлтийн үр шим нь иргэндээ, айл өрхдөө хүртдэг эдийн засгийн тогтолцоо бүрдүүлэхийг ард иргэд шаардаж, парламент ч энэ чиглэлд онцгой анхаарч байгаа гэдгийг тодотгосон.  Энэ хаврын чуулган мэдээж сонгууль угтсан гэдгээрээ онцлог учраас ногоон автобусны хэрэг, газрын асуудал, лиценз, эм зэрэг нийгэмд томоохон асуудал үүсгээд буй хэргүүдээр сонсгол зохион байгуулахаар төлөвлөсөн нь олон хүнийг, тэр дундаа энэ парламентаас зарим нэг хүмүүсийг “сугалах” магадал тун өндөр бий. Нөгөөтэйгүүр парламентын олонх МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ намынхаа “асуудал” ихтэй УИХ-ын гишүүдийг нэр дэвшүүлэхгүй гэдгээ зарлачихсан учраас эрх баригчид дотроо тэмцэл ихтэй, төлөвлөсөн, төсөөлсөн улс төрөө хаврын чуулганаар амжуулах нь маргаангүй.

Хаврын чуулганаар хүлээгдэж буй хамгийн чухал зүйл бол нээлттэй нийтийн сонсголууд. Хотын үе үеийн удирдлагуудын олгосон газар олголт, ногоон автобус, уул уурхайн лиценз олголт, эмийн асуудал тойрсон сонсголууд.  Сонсголууд нь олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөх, тодорхой асуудлуудыг нийгэмд гаргаж ирэхээс гадна олон хүн рүү, ялангуяа 2024 оны сонгууль угтсан улс төр байх болно.

Ялангуяа эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ авлига, албан тушаалын хэрэгт  нэр холбогдсон, хамаарал бүхий этгээд нь холбогдсон бол нэр дэвшүүлэхгүй гэдгээ зарлачихсан учраас энэ удаагийн сонсголуудаас хэн хэнийг нэр дэвшүүлэхгүй вэ гэдэг нь бараг л тодорхой болно гэхэд буруудахгүй. Мэдээж, өнгөрсөн удаад хийсэн сонсголууд шиг нэр дэвших эрхийг нь “хязгаарлах” эрх баригчдын дүрэм нь тодорхой “тоглоом” байна.

УИХ-ын хаврын чуулганаар 40 гаруй хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн. Тэдний дунд үндэсний баялгийн сангийн тухай хууль анхаарал татаж буй.  УИХ-д суудалтай гурван нам /МАН, АН, ХҮН/ нэгдэж, Норвегийн баялгийн сангаас жишээ авч, баялгийн сангийн хуультай болох ёстой гэдэг зөвшилцөлд хүрсэн гэдгээ намрын чуулганы завсарлагааны үеэр мэдэгдэж байв. Нэгэнт УИХ-д суудалтай намууд зөвшилцсөн учраас хуулийн төслийг яаралтай боловсруулж, УИХ-д өргөн барьснаар хаврын чуулганаар батлуулахаар төлөвлөөд буй.  Мөн ирэх 2024 оны сонгуулийн үр дүнд парламент 126 гишүүнтэй болох бөгөөд тэд хууль тогтоохдоо ямар бэлтгэл хангах, дүрэм журам, чуулганыг хуралдааны дэг, үг хэлэхээс эхлээд олон зохицуулах хуулиудыг хаврын чуулганаар батлах учиртай.  Энэ мэтчилэн төлөвлөсөн олон чухал хууль, 40 гаруй хуулийн төслийг отгон парламент хоёр сар хүрэхгүй хугацаанд хэлэлцэж батлах үүрэг хүлээж буй. Үүний хажуугаар улс төр, сонгуульдаа бэлтгэнэ гэвэл УИХ-ын эрхэм гишүүдийн хувьд тун чиг завгүй чуулган эхэлж байна.

2024 оны УИХ-ын сонгуулиас өмнө хоёр сарын хугацаанд ачаалал, асуудал ихтэй, улс төрийн халуурал нь дээд цэгтээ хүрсэн, тун завгүй өдрүүд энэ парламентын отгон чуулганыг хүлээж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Солонгоо 2024-03-18 75.190.35.176

Занданшатар яахав ээ Мөрөөрөө хүн

Avatar

Нэргүй 2024-03-18 213.87.133.98

Харуулах боломжгүй.

Avatar

Зевлегч 2024-03-18 85.110.50.5

Манай хатгаа уушигнаасаа хэтрээд 5 цул нь бутнээрээ хамраад ужгирчихжээ. Энэ удаагийнх емнехее илт давлаа. Одоо зорилтоо бус харин зарим нэгнээ сонгуулиас емне карьерийг нь дуусгах ажил болж байгааг бугд харж байна. Одоо хэтруулэхгуй бол зугээрсэн. Ядаж л дараа нь асуултанд ороогдохгуй. Одоо баахан шав тавих еслолоо хийчихвэл болно доо. Зам лав хэрэггуй. Хумуус хараад байдаг, илт юм билээ. Юу ч хамаагуй уйлдвэр байж болох юм даа…

Avatar

Иргэн 2024-03-18 103.57.94.216

2 их хөрш нэг талдаа гарчлаа жаахан ухаантай байж л үзээрэй 3.3 сая хүнд ахадсан том улс төр хийж байж арчуулав даа ялангуяа өөрийгөө их л мундаг гэж бодож их бужигнуулж байгаа гарууд аа хэмжээгээ мэдэж эх орон оо бодохгүй бол дуусна шүү

Avatar

Нэргүй 2024-03-18 202.55.188.118

Байгаль орчны яамны Озоны алба гэж ямар ац нь байнаа. Хүнсний хувьсгал гээд хуцаад байсан 1 хөлдөөгч оруулж ирсэн гааль дээр гацаастай озоны бичиг яамнаас ав гд 10 хонов. Асуухаар хэлтсийн дарга, ерөнхий нарийн, тэгээд сайд нь гарын үсэг зурдаг сайд дээр хүлээгдээд бна гэнээ. Хөлдөөгч болгоноос авилга авах гээд байгаа юс уу. Сайд нь ямар дурак байдаг юм бэ?

Avatar

-ylcuun 2024-03-18 216.38.195.74

– cpok;

Avatar

niOBPtrk; ? 2024-03-18 216.38.195.74

gadniy

Avatar

1; 2024-03-18 216.38.195.74

JP-

Avatar

-tsebpeep uupchilgyi baix, gadni nyraaj-; 2024-03-18 216.38.195.74

#

Avatar

Нэргүй 2024-03-18 103.57.93.15

бүгдийг нь

Avatar

Нэргүй 2024-03-18 202.9.46.152

За ашгүй, эдний шилийг харах цаг ойртож байна даа

Avatar

Нэргүй 2024-03-18 202.126.90.25

Энэ чуулган яаж ийж байгаад Иргэд биднийг хуурах гэсэн Авилгалдах үйл явдлаар дүүрэн байх болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж