Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, Цэргийн төв хэвлэл соёмбо сонингийн 100 жилийн ойд зориулсан улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын “Сүлд” спорт хороо, УСУГ, “Агро нэгтгэл” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын начин Лхагвасүрэнгийн Отгонбаатар түрүүлж, Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат, “Аврагч” спорт хороо, "Степ Гоулд" ХХК, “Цагаан сор” ХХК, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Доржийн Анар үзүүрлэв.
Шөвгийн дөрөвт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Их богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан нар шалгарсан бол шөвгийн наймд улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Б.Батжаргал, Б.Түмэндэмбэрэл, аймгийн заан Г.Мөнхбаяр нар үлдсэн юм.
Нэргүй 2024-03-17 202.21.126.30
Урагшаагаа байнга л дайрч, явж барилддаг залуу байна лээ. Сайхан барилдаж түрүүлсэн. Баяр хүргэе!
Нэргүй 2024-03-17 178.174.229.45
BOGD HAANT MONGOL ULSAD TSEREG BAIGAAGUI YUM BOLOV UU ENE ARDIIN NAMIIN HULGAIHUUD
d 2024-03-17 139.5.219.51
Богд чинь феодалын үлдэгдэл учир орчин цагт орохгүй гэж МАНайхан үзэж байнаа.
Иргэн 2024-03-17 66.181.181.212
Энэ сайд гэх этгээдийг зайлуулахгүй юм уу Ер нь БХЯ гээд юмыг татан буулгах ёстой
Нэргүй 2024-03-17 213.87.158.110
Харуулах боломжгүй.