Сурвалжлага: Хүүхдүүдээ гэртэйгээ урсгах вий л гэж айж байна…

Сурвалжлага: Хүүхдүүдээ гэртэйгээ урсгах вий л гэж айж байна…

Сурвалжлага: Хүүхдүүдээ гэртэйгээ урсгах вий л гэж айж байна…

Газар, хашаатай бол заавал ингэж үерийн бүсэд өчнөөн жил мэдэгдэх хуудас авч, айж амьдрах шаардлагагүй юмсан гэж ярих бүсгүй. Тэрбээр 1, 3, 5 насны гурван хүүхэдтэй нялх биетэй хэдий ч шавар шавхай ихтэй гудамжаар 20 литрийн кнастертай ус хоёр гартаа барьж, дааж ядан алхана. Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо бол өнгөрсөн жилийн үерт хамгийн их өртсөн газар. Зөвшөөрөлгүй газарт, хашаа хөлслөн амьдардаг тэднийх нялх хүүхэдтэй тул тухайн хороо дүүрэгтээ түр оршин суугчаар бүртгүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт цаг агаар дулаарч, уулын цас, замын мөс ихээр хайлж, Дарь-Эх орчмын айлуудыг багагүй сандаргаад авсан. Одоогоос хэдхэн хоногийн өмнө эрсдэлтэй газарт амьдарч байгаа тухайн хэсгийн өрхүүдэд хороо, хориноос нь мэдэгдэх хуудас хүргүүлж, албаныхны зүгээс нүүхийг хэдэнтээ сануулжээ.

Мөнгөгүй, газаргүй, хашаагүй гэх хэсэг айлууд үер буусан ч одоо байгаа газартаа байхаас өөр аргагүй гэлцэнэ. Өнгөрсөн жилийн их үерийн үеэр гэрээр нь дүүрэн ус орж, хатавч, хаяагаар нь нойлын бохир нь хальж байсныг бодвол энэ удаагийнх сүртэй ус болж шальсангүй гэх.

МӨНГӨГҮЙ АЙЛУУДЫГ Ч ДЭД БҮТЭЦТЭЙ ГАЗАРТ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ ГЭЖЭЭ

Үерийн эрсдэл өндөр бүсүүдэд зөвшөөрөлгүй амьдарч байгаа айл өрх их байгаагаас хохирол учрах эрсдэл өсч байгааг Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлсэн. Энэ жилийн хувьд шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг хугацааны хувьд эрт эхлүүлсэн ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж эрсдэл их гарч байгаа. Тиймээс газрын алба, дүүргүүдийн онцгой комисс, бусад холбогдох алба шуурхай зохион байгуулалтаар ажиллаж байгааг мэдэгдсэн. Мөн нүүх мэдэгдэх хуудас өгсөн айлуудаас мөнгөгүй гэх тайлбар хэлсэн

Шар усны эрсдэлийн үнэлгээгээр хамгийн их аюултай түвшинд хүрсэн дүүргүүд:

  • Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар,Чингэлтэй дүүргүүд өндөр
  • Багануур дүүрэгт их,
  • Баянгол, Хан-Уул дүүргүүд дунд,
  • Багахангай, Налайх дүүргүүд бага гэсэн үнэлгээтэй байна.

Дундаж оноогоор 3.75 буюу "Их" түвшинд хүрсэн байна. Нийслэл хотын хэмжээнд 3900 гаруй объект шар усны үерт өртөх эрсдэл өндөр байна. Үүнийг шалтгаан нөхцөлөөр нь тодорхойлж үзвэл нийслэлд нэг жилд 40 мянга орчим өрх нэмэгддэг. Үүний 75 хувь нь хөдөө орон нутгаас ирж суурьшдаг. Суурьшихаар ирсэн хөдөө орон нутгийн иргэд мэдээлэл багатай байдгаас шалтгаалан үерт өртөх өндөр эрсдэлтэй бүсэд нүүж ирдэг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Ямартай ч эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа айл өрхүүдийг 4-5 дугаар сард багтааж дэд бүтэцтэй газрууд руу нүүлгэн шилжүүлэх аж.

УУЛ БЭЛЭЭР Ч ХАМААГҮЙ ГАЗАРТАЙ БОЛЧИХВОЛ УЧИРТАЙ

Өнгөрсөн зуны их үерт гэрээ  урсгангаа алдсан эмэгтэй энэ хаврын уруйн усанд гэрээ, хүүхдүүдтэйгээ урсгах вий гэхээс л хамгийн их айж байгаагаа хэлэв. Хүн бүл муутай учир гэр нь урслаа гэхэд тогтоож барьж чадахгүй, аадар ширүүн бороо орлоо гэхэд олигтой хатавч ч байхгүйгээ хэллээ. Хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгт явдаг учир хойшоо уул руу чиглэвэл холдчихно гэж эмээх аж. Нүүлгэн шилжүүлэх суурьшлын бүс тусгайлан зааж өгөөгүй ч газар олговол тэр оноосон газарт өөрсдөө гэрээ нүүлгээд очиж чадах эсэхийг газрын албаныхан болон хорооныхон нь тэмдэглэж авч.

Тухайн гэр бүлийн хувьд газар байвал уул, бэлээр ч хамаагүй нүүгээд оччихно гэнэ.

Чухам газрын зөвшөөрөл тухайн хүсч байгаа байршилд нь олгохгүй байгаа бөгөөд рол байсан ч болно гэсэн ч дүүргийн газрын албанаас нь газар байхгүй гэх хариу өгчээ. Энэ айл шиг ижил асуудалтай, нүүхийн хүслэн болсон айл үерийн бүсүүдэд цөөнгүй бий. Гэвч санаа байвч сачий хүрэхгүй гэдэг шиг нөхцөл байдалтай байгаа аж.

ШАР УСНЫ ҮЕР ӨНГӨРСӨН ЗУНЫХ ШИГ БОЛОХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ

Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хөрсний ус гарч, халиа тошин үүсэн, айл өрх, хашаа байшин, гудамж, авто замд мөс тогтож, халтиргаа гулгаа үүсээд байна. Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгосон гэх. Мөн энэ өвөл Улаанбаатар хотод цаг агаар хасах -42 хэм хүрч хүйтэрсэн. Олон жилийн дунджаар нийт нутаг дэвсгэрийн 50 хувьд цасан бүрхүүл тогтдог байсан бол энэ жил 70-80 хувьд нь цасан бүрхүүл тогтоод байгаа юм.

Хөрсний ус өмнөх жилүүдээс 2-3 дахин нэмэгдсэн зэргээр эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн талаар Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд ярьж байна.

Одоо тэгвэл ганц хүсэх зүйл бол албаныхан, айл өрхүүд яаралтай харилцан зохицож нүүдэл, суудал хийх. Дэд бүтэцтэй эрсдэлгүй бүсэд амьдрахыг хүсэхгүй айл ховор. Харин өнгөрсөн жилийнх шиг бүх үйлчилгээнээсээ хол, хээр талд айлуудын гэрийг бариад орхивол утгагүй. Албаныхан өнгөрсөн жилийн алдаагаа давтахгүй гэж ам гарсан. Чухам энэ удаагийн нүүлгэн шилжүүлэлт дээр л айлуудад өгөх тусгайлан гаргасан газар, талбайг нь харах нь зүйтэй. Хэрэв дэд бүтэцгүй, нийтийн тээвэр ч хүрч очдоггүй газар бол нүүлгэн шилжүүлэлт нь нэр төдий болоод л өчнөөн төсөв санхүүгээр нийслэл хохироод дуусна. Тиймээс зуны борооны үер болохоос өмнө асуудлаа нэг талд нь чя болов цэгцэлж байх нь зүйтэй бизээ.

Гэрэл зургийг Ч.Дарханбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-18 213.87.133.98

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-03-18 202.21.108.2

Анхнаасаа зөвшөөрөлгүй газар буучихаад хүний төлөө амьдарч байгаа юм шиг олон юм ярихаасаа ичих хэрэгтэй

Avatar

иргэн 2024-03-18 202.131.227.82

ХӨДӨӨНИЙ НӨХДИЙГ ХОТ РУУ БҮҮ ХҮЛЭЭН АВААЧ. ЯГ ҮНЭНДЭЭ УБ ХОТ ЯМАРЧ ХОТЫН СОЁЛГҮЙ, БҮЛҮҮЛЭГ ХҮМҮҮСИЙН ҮҮР УУРХАЙ БОЛЖ ДУУСЛАА.

Avatar

Дэл 2024-03-18 202.55.188.123

Хэний төлөө амьдраад байгаа юм вэ

Avatar

Иргэн 2024-03-18 66.181.178.109

Танайх энэ хэдэн сэтгүүлчдийн оронцгоо жоохон боловсролтой болгомоор юмаа. Кнастер гэж юу байдаг юм бэ???

Avatar

Иргэн 2024-03-18 66.181.178.109

Голын эрэг, үерийн аман дээр дуртайдаа гэр барьчихаад юунд нь санаа зовдог юм бэ??? Хэний өмнөөс амьдраад байгаа юм бэ??? Бидний татварын мөнгийг гаргуулах гэж байгаа бол санасны чинь гарз.

Avatar

з 2024-03-18 202.126.90.109

ийм амьдрах чадвар муутай эмэгтэйчүүдийг амьдрах ухааны сургалтад хамруулах ажлыг эмэгтэйчүүдийн байгууллага, нөгөө их дуутай эмэгтэй их хурлын гишүүдээс зохион байгуулах хэрэгтэй байна ш дээ.

Avatar

зочин 2024-03-18 202.126.90.109

өрөвдүүлэх гээд байгаа юм уу.

Avatar

Нэргүй 2024-03-18 66.181.187.84

Одоо юу ч гэмээр юм бэ дээ. Өөрсдөө л ийм амьдралыг хүсдэг юм байна гэж ойлгов. Тэрнээс аргагүйдээ биш. Ухаантай хүн бол аюулгүй амьдрах тухайгаа эрхбиш бодож таарна. Ямар ч бодолгүй, унхиагүй тэнэг. Дээр нь хүүхдүүд зовоогоод.

Avatar

Нэргүй 2024-03-18 202.131.238.26

хүүхэд гаргадаг л буруу

Avatar

Данко 2024-03-18 96.248.41.119

Huuhed usguh Mongold hyamdhan, bur orlogo avchirna.

Avatar

Иргэн 2024-03-18 66.181.178.68

Нөхөргүй мөнгөгүй ажилгүй газаргүй хашаагүй ганц муу гэртэй байж хажуугаар нь хүүхэд цувуулчих юмаа. Энэ чинь хүүхдийн эрхийг зөрчиж байгаа явдал бус уу.

Avatar

Данко 2024-03-18 96.248.41.119

Huuhed orlogiin eh uusver gej tarhinii turaaltanuud boddog.

Avatar

Нэргүй 2024-03-18 202.9.46.152

Нутагтаа харьцгаа. Тэртэй тэргүй энд ажилгүй байж, тэндээ хүүхдийнхээ мөнгийг аваад, цэвэр агаарт, хямд сүү махтай газар амьдарсан нь дээр. Эртхэн үүнийг ойлгож буцсан нь дээр шүү. Хотод одоо газар ч олдохгүй, та нарыг үнэгүй байранд оруулах ч үгүй

Avatar

Нэргүй 2024-03-18 202.21.108.30

zov

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж