Санал хураалтын байр Украины дроны халдлагад өртжээ

Санал хураалтын байр Украины дроны халдлагад өртжээ

Санал хураалтын байр Украины дроны халдлагад өртжээ

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль гурав дахь өдрөө үргэлжилж байна.

ОХУ-ын цагийн бүсчлэлээр авч үзвэл, нийт 11 цагийн бүсэд санал хураалт явагдаж байна. Алс дорнод дахь Петропавловск-Камчаткад цаг орчмын өмнө санал хураалт дөнгөж дуусчээ. Харин хамгийн баруун цэг Калининградын анклавт санал хураалт орон нутгийн цагаар 20:00 цагт дуусна.

Сонгуулийн санал хураалтын үеэр олон 10 нисгэгчгүй нисэх онгоцны халдлагыг илрүүлж устгасан гэдгээ ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдлээ. Хамгийн том нь өмнөд хэсэгт орших Краснодар мужид болсон бөгөөд энэхүү халдлагаар газрын тос боловсруулах үйлдвэрийг онилжээ. Харин Запорожье дахь санал хураах байр өнөөдөр Украины хоёр нисгэгчгүй онгоцны халдлагад өртсөн байна. Байшин шатсан ч хүний амь нас хохироогүйг мужид ОХУ-аас томилон суулгасан захирагч Владимир Рогов мэдэгдлээ.

Тэгвэл Украины Одесса боомт руу Оросын нисгэгчгүй онгоц, пуужингууд дайрсан тухай албаныхан мэдээлэв. Украины өмнөд нутгийн хамгаалалтын албаны мэдээлснээр, Иранд үйлдвэрлэсэн 13 шахед дроныг тэд устгажээ. Хүнд бэртэж гэмтээгүй ч халдлагын улмаас хоёр газар тариалангийн талбайд гал гарч, байшин барилга нурсан байна.

Дашрамд дурдахад, хоёрдугаар сарын 16-ны өдөр Арктикийн Ик-3 шоронд нас барсан Алексей Навальныйн эхнэр Юлия Навальная сонгуулийг эсэргүүцэж, жагсаал цуглаан хийхийг иргэдэд уриалсан.

Тэрбээр "Орост жагсаал цуглаан хийх аюултай боловч сонгуулийн байранд бөөндөө нэгэн зэрэг ирвэл маш энгийн бөгөөд аюулгүй үзэгдэл болно. Үүнийг эрх баригчид хориглож чадахгүй. Хүмүүс Путинээс бусад нэр дэвшигчид саналаа өгч, саналын хуудсаа сүйтгэж, эсвэл Навальный гэж томоор бичиж болно" гэж хэлжээ.

Түүний уриалгын дагуу олон орос иргэн сонгуулийн санал хураах байрны гадаа цугларч, эмх замбараатайгаар жагсаж байна гэх мэдээллийг "BBC" хүргэжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-17 43.242.243.224

Оросууд Путиндээ итгэдэг ам сайтай байдаг юм байна лээ. Өөрийн чихээр сонссон шүү. Манайд харин ийм мундаг удирдагч төрсан бол ч гэж бодож байсан. Агуу удирдагч энэ олон сая хүнийг удирдана гэдэг үнэхээр амаргүй. Мэдээж тэрслүү үзэлтэнгүүд энэ олон хүн амтай оронд байж л таарна. Тэр тусмаа одоо дайн болж байгаа оронд шүү дээ. Харин ч амны билигтэй азтай ард түмэн. Баяр хүргэе! Путин ялсан

Avatar

Зочин 2024-03-17 122.201.19.61

Слава Россия

Avatar

Нэргүй 2024-03-17 202.126.88.92

Ер нь бол энэ сонгуульд Оросын ард түмэн дүнгээ тавилаа. Тэд эх оронч гэдгээ дахин нотоллоо. Оросын ард түмэнд өнөөдөр юу хэрэгтэй байна гэдгээ харууллаа. Тэдэнд лав АНУ гийн үзэл суртал хэрэггүйг дахин нотоллоо.

Avatar

Нэргүй 2024-03-17 66.181.161.162

Орос мандтугай

Avatar

Zochin 2024-03-17 202.72.245.121

Manai munhiin hurs OROSiin ard tumen amar amgalan baih boltugai. Putin zuv ajillana aa. AMJILT

Avatar

зочин 2024-03-17 66.181.160.19

Бүхийл арга хэлбэрээр, бүх нийтийн мунхруулгийг 20 гаран жил хийхээр энэ зэргийн үр дүнд хүрэлгүй ч яахав дээ …Ямар сайндаа л Думын дарга нь хүртэл " Путин байвал Орос орон байна , Байхгүй бол Орос орон байхгүй " ..гээл мангартаад сууж байх вэ дэ. Боддоо манай Занданшатар " Хүрэл сүх байвал Монгол байна , Хүрэлсүх байхгүй бол Монгол байхгүй" гэж гуцвалл юу болох вэ ?. Ард түмэн босож ирээд муу Зандкааг нэвширтэл нь зодоод гудманд гаргаад хаяна биздээ …

Avatar

Нэргүй 2024-03-17 66.181.183.231

Зөвхөн дарангуйлагчид л 90% ын саналаар “”ялдаг “””юмдаа,,,,100% ялбал үнэмшилгүй,,,80% иас доош санал авбал нэр хүнд нь унасан харагдана,,,,тиймээс яаг боломжтой нь 88% санал авч “”””ЯЛАХ””””юмшүүдээ,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,яс санал асуулга явуулбал энэ дүн 100% эсэргээрээ,,,,дарангуйлагч 20 хүрэхгүй хувийн санал авах байсан юмшүүдээ,,,,бөгспутин аргаан барж модоо барьцымаа,,,,,дууслаадаа орос орон,,,,,,,

Avatar

Нэргүй 2024-03-17 202.126.89.98

ура Путины ялсан харин Монголд манан сөнөтүгэй

Avatar

Нэргүй 2024-03-17 185.220.101.159

Эд нарын сонгууль гэж юу байхав дээ. Дарангуйлалтай оронд сонгууль гэж ер нь жүжиг л байдаг шд. Саналын хуудас нтр тоолохчгүй шууд тэдэн хувьар яллаа гээд л тв.ээр зарлачихна тэгээд л шоу дуусна даа. Гэнэн байна даа та нар ккк.

Avatar

Зочин 2024-03-17 185.220.101.0

Очоод үзээд харсан л юм шиг ингэж худал шаахаа болиоч нус чинь

Avatar

d 2024-03-17 66.181.185.131

хөөрхий ядчихсан эсэргүүцэл байна. Путнинээс илүү хүн харагдахгүй байгаа болохоор түүнийгээ л сонгоно ш дээ. Навайлный мэтийнхэд ард түмний олонх нь итгэхгүй л байна ш дээ. Олонхийг тэнэг гэж харин мангартахаа болих хэрэгтэй ш дээ.

Avatar

зочин 2024-03-17 66.181.160.19

Олонхи нь тэнэгг үндэстэн байнаа байна… Жишээ нь Орос …Бас эсэргээрээ олонхи нь ухаантай үндэстэн байнаа.. Жишээ нь Монгол

Avatar

Нэргүй 2024-03-17 213.87.158.110

~ Халуун охид таныг хүлээж байна ––– https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-17 162.247.74.74

🇷🇺🇷🇺🇷🇺

Avatar

Нэргүй 2024-03-17 83.20.226.239

🇺🇦🇺🇦🇺🇦🇺🇦🇺🇦

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж