Санал хураалтын байр Украины дроны халдлагад өртжээ

Хуучирсан мэдээ: 2024.03.17-нд нийтлэгдсэн

Санал хураалтын байр Украины дроны халдлагад өртжээ

Санал хураалтын байр Украины дроны халдлагад өртжээ

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль гурав дахь өдрөө үргэлжилж байна.

ОХУ-ын цагийн бүсчлэлээр авч үзвэл, нийт 11 цагийн бүсэд санал хураалт явагдаж байна. Алс дорнод дахь Петропавловск-Камчаткад цаг орчмын өмнө санал хураалт дөнгөж дуусчээ. Харин хамгийн баруун цэг Калининградын анклавт санал хураалт орон нутгийн цагаар 20:00 цагт дуусна.

Сонгуулийн санал хураалтын үеэр олон 10 нисгэгчгүй нисэх онгоцны халдлагыг илрүүлж устгасан гэдгээ ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдлээ. Хамгийн том нь өмнөд хэсэгт орших Краснодар мужид болсон бөгөөд энэхүү халдлагаар газрын тос боловсруулах үйлдвэрийг онилжээ. Харин Запорожье дахь санал хураах байр өнөөдөр Украины хоёр нисгэгчгүй онгоцны халдлагад өртсөн байна. Байшин шатсан ч хүний амь нас хохироогүйг мужид ОХУ-аас томилон суулгасан захирагч Владимир Рогов мэдэгдлээ.

Тэгвэл Украины Одесса боомт руу Оросын нисгэгчгүй онгоц, пуужингууд дайрсан тухай албаныхан мэдээлэв. Украины өмнөд нутгийн хамгаалалтын албаны мэдээлснээр, Иранд үйлдвэрлэсэн 13 шахед дроныг тэд устгажээ. Хүнд бэртэж гэмтээгүй ч халдлагын улмаас хоёр газар тариалангийн талбайд гал гарч, байшин барилга нурсан байна.

Дашрамд дурдахад, хоёрдугаар сарын 16-ны өдөр Арктикийн Ик-3 шоронд нас барсан Алексей Навальныйн эхнэр Юлия Навальная сонгуулийг эсэргүүцэж, жагсаал цуглаан хийхийг иргэдэд уриалсан.

Тэрбээр "Орост жагсаал цуглаан хийх аюултай боловч сонгуулийн байранд бөөндөө нэгэн зэрэг ирвэл маш энгийн бөгөөд аюулгүй үзэгдэл болно. Үүнийг эрх баригчид хориглож чадахгүй. Хүмүүс Путинээс бусад нэр дэвшигчид саналаа өгч, саналын хуудсаа сүйтгэж, эсвэл Навальный гэж томоор бичиж болно" гэж хэлжээ.

Түүний уриалгын дагуу олон орос иргэн сонгуулийн санал хураах байрны гадаа цугларч, эмх замбараатайгаар жагсаж байна гэх мэдээллийг "BBC" хүргэжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж