"АН иргэдийнхээ амьдралыг сайжруулахад онцгой анхаарна"

"АН иргэдийнхээ амьдралыг сайжруулахад онцгой анхаарна"

"АН иргэдийнхээ амьдралыг сайжруулахад онцгой анхаарна"

Ардчилсан нам УИХ-ын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах үйл явцдаа, гишүүд дэмжигчдийн санал авч, тэдний үзэл бодлыг тусгахаар “Бүтэн ардчилал” уулзалт хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулж байна. "Бүтэн ардчилал" уулзалт хэлэлцүүлэгээр Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт бүх гишүүдээс санал авах зорилгоор зохион байгуулж буй хэлэлцүүлэг юм. Энэ удаагийн уулзалт өнөөдөр /2024.03.17/ Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ. Уулзалтыг нээж, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр үг хэлсэн юм. Тэрбээр, 2024 онд Ардчилсан нам Монголчуудад юу санал болгох вэ гэдгээ хэлэлцэх болно. Бид хэрхэн бүсчилсэн хөгжлийг бий болгох, хэрхэн тэр бүсийг засч чадах тухайгаа зурж улс орон даяар зураглал хийж байна. Бидний гол зорилго бол хэрхэн иргэдийнхээ амьдралыг чанарыг босгож ирэх вэ гэдэг дээр онцгой анхаарч байна гэдгийг онцоллоо.

Тэрбээр, Ардчилсан нам монголд ардчилал, эрх чөлөө авч ирсэн, үгээ хэлэх,үзэл бодлоо илэрхийлэх, эдийн засгийн эрх чөлөөтэй байх эрхийг авч ирсэн. Энэ хэмжээгээр бидэнд үүрэх ачаа бий. Өнөөдөр АН-ын гишүүд ялгаварлан гадуурхагдаж байна, өрийн дарамттай байна. Болохгүй бүхэнтэй тэмцэж болгохын төлөө явсан хүмүүсийг системтэйгээр яллаж буруутгаж ирсэн. Гэхдээ сүүлийН 30 жил хэн засгийн эрх барьж ирсэн гэдгийг бодох л хэрэгтэй. Ардчилалд шилжсэн цагаас хойш засгийн эрхийг өнгөөр нь будаад үзвэл 4-6 жил нь л цэнхэр өнгөөр будагдаж байна.  Монголд ардчилалаа бүтэн аварч үлдэх хэрэгцээ шаардлага байна.  Үгээ хэлсэн хүнийг барьж хорьдог, бизнесийг нь төр булааж авдаг, ардчилсан намыг дотроос нь хагаралдуулдаг байдал үргэлжилж байна. Гэтэл эрх баригч намын захын "хүүхэд" гэртээ 7 тэрбум төгрөг хадгалж байна. Өрийн дарамт, төрийн дарамт нэмэгдэж, авлига, хээль хахууль газар авсан байна. Нийгмийн амьдрал, иргэдийн амьдрал хүнд байна. Ардчилал яагаад гажив гэдэгт АН хариулт өгөх ёстой. Иргэд монголын төрд итгэхгүй байна. Амласан бүхнээсээ буцсан. Цалин тэтгэвэр нэмсэн нэрийдлээр төгрөгийн ханш унсаар байна. Монголын төрийн амласан амлалтуудаас 90 хувь нь биелээгүй байна. Тиймээс АН тодорхой зүйл амлаж, тодорхой мөрийн хөтөлбөр боловсруулж, иргэддээ тодорхой танилцуулах нь чухал байна. Сүүлдээ нийгмийн өмнө шийдвэрлэх ёстой асуудал нь зарим хүмүүсийн бизнес болж хувирсан байна. Утаагаар бизнес хийхгүй утааны асуудлыг шийдэх л хэрэгтэй байна. Түүний шийдлийг АН гаргаж тавих болно. Асуудал ярьдаг биш шийддэг бодлого боловсруулж гаргана. Эцэст нь иргэд сонгогчид, гишүүд дэмжигчидтэйгээ уулзахад эвтэй, амь нэгтэй бас хариуцлагатай байхыг бид бүхнээс шаардаж байна.  Том үйлийн төлөө, монголын ардчилалыг бүтэн болгохын төлөө, эдийн засгийн эрх чөлөөг бий болгохын төлөө, улс орноо өрнөөс гаргахын төлөө, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө амь нэгтэй, эв найрамдалтай байх талаар хэлж байна.  Бидэнд ядарсан эдийн засаг, өрөнд орсон төрөө буцааж сэргээх ийм л тэмцэл, сорилт ирж байна.  Хүнд өдрүүдийг давж туулах ганц зүйл бол “амь нэгтэй” байх юм.  Хамгийн сүүлд сахилга баттай байх юм.  Энэ удаагийн сонгууль тийм амар сонгууль байхгүй. Ардын засаг тэр чигтээ монголыг эзэлчихсэн байна.  Гэхдээ монголын түүхэнд 1000 цэрэгтэй 100 мянган цэргийг буулгаж авсан түүх бий.  Монголчууд нэгдэж, сахилга баттай байж чадвал ялалт байгуулна. Тиймээс МАН мөнгөнөөс, эрх мэдлээс, тролл багаас айх хэрэггүй. Бид бүх ард түмний сэтгэл зүрхийг байлдан дагуулах ёстой. Та бүхэндээ ялалт, амжилт хүсье гэв.

"ЭРХ БАРИГЧДЫГ МОНГОЛЫН ТӨРӨӨС ХОЛДУУЛАХ ЦАГ БОЛСОН"

Мөн Ардчилсан намын АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн,  АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр илтгэл тавьсан юм.

Тэрбээр, саяхан олон улсын байгууллагаас “Засаг төрдөө хэр итгэж байна вэ” гэсэн судалгаа хийсэн.

Монголын ард түмний 75 хувь нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт итгэхгүй байна. Хамгийн муу рейтингтэй өөрөөр хэлбэл, улсаа хорлосон,  монгол оо хорлосон, иргэдийнхээ боломжийг хулгайлсан улстөрчдийн жагсаалтыг “шударга ёс” гэдэг үгийг хамгийн их үсчүүлж ирсэн МАН-ын дарга нар тэргүүлэхээр булаацалдан уралдаж байна. “Эрх баригч нам засаглаж чадахгүй байна.

Шударга ёсыг тогтоож, хуулийн засаглалыг тогтоож чадахгүй байна. Тэд иргэдийнхээ асуудлыг шийдэж чадахгүй байна. “Та нар чадах уу” гэж иргэд биднээс асууж байна. Бидэнд “чадна” гэдгээ харуулах, ойлгуулах боломж байна. Бидэнд чадаж ирсэн түүх бий. Бид  хэзээ ч “Аз жаргалтай Улаанбаатар бий болгоно гээд авлигалаар дүүсэн Улаанбаатар болгоогүй. Үнэхээр Э.Бат-Үүл, Д.Баттулга даргын үед нийслэл хот найрсаг Улаанбаатар байсан юм шүү. Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед Монгол Улсад хамгийн их бүтээн байгуулалтыг хийсэн. Үнэн. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед Асемын дээд хэмжээний уулзалт хийж, дэлхийн хамгийн томчуудыг Улаанбаатарт цуглуулж  байсан. Гэтэл өнөөдөр яаж байна.

МАН-ын сайд нар гадаадын компанид захиа бичих тухай жижигхэн  улс төр яриад сууж байгаа шүү дээ. Ингэтлээ Монголын төрийг жижиглэсэн. Энэ үйлдэл нь эргээд Монголын үнэ цэнийг унагаасан.Үүнийг бид буцааж засч залруулж, босгож чадна. Үүнийг бид нар хамтдаа хийнэ.

Амьд явахад их л юм үздэг юм байна. Монгол Улсын Засгийн газар 22 сайдтай болтлоо данхар бүтэцтэй болохыг үздэг л юм байна. Тэр дундаа Түгжрэлийн сайд дэлхийн ямар улс оронд байдаг бүтэц вэ. Дэлхийд түгжрэл ярьдаг, автобус худалдаж авах тухай, автобусны шугам өнөөдөр тэгш сондгойгоор явах тухай яриад зогсож байдаг монгол төрийн сайдтай болохыг бас үздэг л юм байна. Дэлхий дээр  Монгол Улс шиг Олимпийн сайд гэсэн албан тушаал хашдаг ямар сайд байна. Хайгаад судлаад үзлээ. Байдаггүй юм байна. Олимпийн сайд Б.Батэрдэнэ аварга болчихоороо Монголын тамирчид олимпоос алт, мөнгөн медаль цуглуулаад байдаг бол хамаа алга. Харамсалтай нь тийм юм байдаггүй юм. Монгол тамирчдын хүч хөдөлмөр, дасгалжуулагчдын хичээл зүтгэл, Монголын ард түмний дэмжлэгтэй л энэ бүхэн бий болдог.

Зарим хүмүүс эрх мэдэлдээ бялуурчихсан, уйдчихсан юм байна. Зөөлөн сандал дээр тухлаад монголынхоо төлөө сэтгэл зүрх нь цохилохоо больчихсон юм байна.

АН асуудлыг барьж аваад шийдэж чаддаг нам. Тухайлбал, Авлигалын индексийг 120-оос 70 гаруй хүртэл буулгаж чадсан. Түүнээс биш Л.Оюун-Эрдэнэ шиг аман дээрээ ярьчхаад Швейцарт очоод “Авлигалын индексийг буулгаад өгөөч” гэж гуйгаагүй. Тиймээс АН-ынхан өөрчлөлтийг хийнэ.Энэ бүгдийг чадна, чадсаар ч ирсэн. АН-ынхан монголын хуулийг уландаа гишгэж, өшиглөж ирээгүй. АН-ынхан хуулиа хүндэтгэдэг байсан. Монголын төр монголчууд “Уурган дээгүүрээ алхахыг цээрлэдэгтэй” адил бид нар хуулийнхаа дээгүүр алхдаг төрийн түшээ байгаагүй. Харин тэд “Хууль ямар хамаатай юм” гэж  цээжээ дэлдсэн, сүрийг үзүүлсэн, цэрэг хувцсаар гангарсан эцэст нь нийгмийн өмнө тулгамдаж байгаа ямар ч асуудал шийдэгдээгүй. Тиймээс энэ удаагийн сонгуулиар эрх баригчдыг Монголын төрөөс холдуулах цаг болсон. Энэ бүх амжилт ялалтыг иргэдтэйгээ хамтдаа хийж чадна. Ардчилсан намтай сэтгэл зүрхээрээ нэг байгаарай. Энэ 2024 онд бүгдээрээ монголчуудын итгэлийг буцааж авчрах болно” гэдгийг тодотголоо.

"БИД ХАМТДАА ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ХОТУУДЫГ БҮТЭЭХ ХЭРЭГТЭЙ"

Мөн дараагийн илтгэлийг АН-ын дэд дарга Ц.Баатархүү тавьсан юм.

Тэрбээр, бүтэн сайн өдөр, бүтэн Монгол, бүтэн ардчилал, бүтэн өөрчлөлтийг авчрахаар олуулаа цугласан та бүхэндээ баярлалаа. Миний нэрийг Цэндийн Баатархүү гэдэг. Би БНМАУ-ын гавьяат нэгдэлчин Цэнд гэдэг хүний 10 дахь хүүхэд нь болж төрсөн. Хүүхэд насандаа олуулаа өссөн, олуулаа байх дуртай. Та бүхэн өнөөдөр олуулаа цугласан байна. Олууланд нь дахин баярласнаа илэрхийлье.

Би нэг зүйлийг асуухыг хүсч байна. Бид нар Монгол Улсын Үндсэн хуулиар заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах тэр эрхээ эдэлж чадаж байна уу?

Монгол Улсын хөгжилд улаан гэрэл ассан. Агаарын бохирдол, хөрсний бохирдол, түгжрэл, үер усны аюул гээд тоочоод байвал Улаанбаатар хотод аюулын улаан гэрэл ассан байна. Өнөөдөр Монгол Улсын өрх, айл бүр өрийн дарамтад өртсөн байна. Эрх барьж байгаа нөхдүүд “өр зээл төллөө” гэж байгаа боловч бодит тоон статистик харах юм бол нэг өрхөд, нэг хүнд оногдох өрийн хэмжээ 14-23  сая төгрөг болж өссөн байна. Эрх баригчид иргэн болгоны нуруун дээр ирэх өрийн дарамтыг 2,4 дахин нэмэгдүүлсэн байна. Ийм учраас АН-ын бодлого бол өрийн дарамтгүй, иргэддээ өр биш өв үлдээдэг, өртэй биш хуримтлалтай Монгол Улсын төлөө мөрийн хөтөлбөртөө тусгах санаачилга гарган 21 аймгийн иргэд сонгогчидтойгоо уулзалт, хэлэлцүүлэг хийж байна.  

Үнийн өсөлтийн хүндрэл өрх бүрийн хаалгаар орсон. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн хурдыг цалин, тэтгэвэр нь гүйцэхгүй байгаа учраас тэтгэврийнхэн бүгдээрээ тэтгэврийн зээлтэй. Малчид бүгдээрээ ямар нэгэн банканд малаа барьцаалж, зээл тавьсан. Монголчуудыг өрийн дарамтаас гаргаж чадах нам бол АН гэж олон нийт үзэж, олон сайхан санаачилгуудыг хэлсэн байна. АН ялж байх үедээ реформ хийж чаддаг.

Энд нэг зүйлийг тодотгон хэлэхэд Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, Нийслэлийн Иргэдийн хурлын даргаар ажиллаж байсан Д.Баттулга  нар дөрөвхөн жилийн хугацаанд Улаанбаатар хотод 40 жил хийгээгүй зүйлийг хийсэн.

МАН бол утаатай тэмцэхийн тулд утаатай тэмцсэн, АН бол угшилтай тэмцсэн. Зарим нэг хүмүүс “МАН, АН 2 ялгаатай юм уу” гэж асуудаг Би ялгаатай гэдгийг эр зоригтойгоор хэлмээр байна.  АН бол реформ хийдэг бүтээн байгуулалт хийдэг, асуудлыг сууриар нь шийддэг нам. МАН бол илрэлтэй тэмцдэг нам байна гэж үзэж байна.

Учир нь МАН утаатай тэмцэхээр сайжруулсан түлшний үйлдвэр байгуулсан. Гэтэл хортой түлшний үйлдврийн дарга нар нь жил болгон 68 тэрбум төгрөгийн урамшуулал авдаг болсон байна. АН ялсан үедээ дулааны, цахилгааны станц байгуулдаг. Амгалангийн дулааны станцыг байгуулж,4 дүгээр цахилгаан станцад өргөтгөл хийж чадсан. Сууриар нь шийдэхийн төлөө АН ажиллаж байсан гэдгийг та бүхэнд дахин дуулгая. Өнөөдөр Монголын төр бодлого үйлдвэрлэж чадахаа больсон. Төр бол бодлого гаргаж хэрэгжүүлэх ёстой. Гэтэл нийслэл хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний биелэлт ердөө 30 хувьтай байна. Яагаад Монгол Улс хөгжихгүй байгаа тухай ямар шалтгаанаас хөгжөөгүй тухай хэн ч ярихгүй байна. Монголын төр юу ярьж байна вэ гэхээр дандаа ирээдүй цаг дээр ярьж байна.

Ирээдүй цагаар тэд шоудаж байна. Тэгэхээр Монголыг хөгжүүлэхгүй байгаа хамгийн том асуудал нь Монголын төр өөрөө болсон байна.

Учир нь Монголын төрд ажиллаж байгаа дарга нар ямар нэгэн төсөл,тендер лоббиддог болсон. Энийг бүгдээрээ мэднэ. Агаарын бохирдлыг бууруулахын тулд эхлээд зуухтай ноцолдсон. Зуухыг нь сольсон. Агаарын бохирдлыг бууруулахын тулд дараа нь гал түлэх аргыг зааж өгсөн. Агаарын бохирдлыг бууруулахын тулд дараа нь дотоод орчны агаар цэвэршүүлэгч  тарааж өгсөн. Татвар төлөгчдийн мөнгөөр агаарын бохирдлыг бууруулахын тулд дараа нь яндан солих тухай ярьсан. Агаарын бохирдлыг бууруулахын тулд дараа нь түлшийг нь сольсон. Эцэст нь энэ бүгд үр дүнгүй байсан. Сүүлийн 20 жил  иргэд утаанд нь хордсон. Харин бидний болоод энд ирсэн иргэдийн байр суурь бол яндангүй, байшинтай болъё, өрх болгон дэд бүтэцтэй болгоё гэсэн санаачилгыг гаргасаар ирсэн. АН бол хөгжлийн бодлогыг зөв хардаг олон мянган гишүүдтэй . Өнөөдөр Улаанбаатар хот бүх зүйлийг бууруулах тухай ярьж байна. Ирсэн дарга нь метро ярьсан. Дараагийн дарга нь Ви Ар Ти /BRT/ төсөл ярьсан, дараагийн дарга нь тэнгэрийн зам ярьсан дараагийн дарга нь дүүжин тээвэр ярьсан. Ирсэн дарга болгон өөр төслөө бичсэн. Одоогийн дарга бол метроны зурагт хуудас нааж байна. Метро барьж дуусахад 6-8 жил шаардлагатай. Харин энэ хугацаанд түгжрэлийг хэрхэн шийдэх тухай бодлого алга, ухаан алга, сэтгэл алга, чадвар алга. Харин чадвартай хүмүүс нь энд байна. Өнөөдөр Монголын төр төлөвлөсөн, төсөвлөсөн зүйл нь бодит байдлаасаа өөр байдаг болоод удаж байна. Түүний хариуцлагыг хэн ч хүлээдэггүй. Хариуцлага хүлээхгүй учраас Монгол Улс хөгжихгүй байгаа юм. Өнөөдөр маш олон хулгай гарсан. Гэтэл нэг ч хүн хариуцлага хүлээсэнгүй.

Бүр 40 сая төгрөгийн торгууль тавьдаг боллоо. Төрийн албан хаагчийн гэрт нь 7 тэрбум төгрөг байх энгийн үзэгдэл болсон.Өөрөөр хэлбэл, 7 цэцэрлэг барих мөнгө гэрийнх нь шкафт байдаг боллоо.Улс орон байхад хөгжихгүй. Үүнийг эрс өөрчлөх хэрэгтэй.

Тиймээс  Баялгийн реформ хийх шаардлагатай. Сонгуулийн өмнө хэдхэн улстөрч  байгалийн баялгийг сонгуульд зориулж тараадгаа болих хэрэгтэй. Иргэн болгон байгалийн баялгаас үр өгөөж хүртдэг хамгийн зөв, оновчтой сан байгуулах хэрэгтэй. Ийм сан байгуулагдаж чадах юм бол анх удаа байр авахдаа, боловсрол, эрүүл мэндийнхээ асуудлыг шийдэхдээ иргэд нь өөрсдөө мэдэж, захиран зарцуулах эрхтэй баялгийн сан байгуулах ёстой. Уг хуулийн төслийг АН-ын бүлэг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийг ард нийтээрээ дэмжиж батлуулах хэрэгтэй. Зөвхөн сонгуулиар ангилдаг баялгийн сан байгуулах болохгүй. Харин улирал болгон, жил болгон иргэн нь өөрөө хувь хүртдэг ийм баялгийн сан байх ёстой. Дараагийн ээлжинд хотуудыг хөгжүүлэх хэрэгтэй Улаанбаатарыг хөгжүүлье гэвэл бүх хотуудыг хөгжүүлэх хэрэгтэй.

Өнөөдөр Улаанбаатар хот  монголчуудын 80 хувь нь амьдардаг тосгон болж хувирсан байна. Улаанбаатар хотыг хот шиг хот болгохын тулд Улаанбаатар хотын даргыг ард түмнээсээ сонгодог байх хэрэгтэй.

Улаанбаатар хотын даргыг нам томилдог байж болохгүй. Улаанбаатар хотыг цагдаа нар биш, хот судлаач, инженерүүд, барилгын инженерүүд удирдах хэрэгтэй. Гуравдугаарт, газрын реформ хийх хэрэгтэй. Өнөөдөр Улаанбаатар хотын байгалийн хамгийн сайхан ам болгоныг хашаалгаад хашсан байна. Хүүхдүүд нь зугаалах талбай олдохгүй байна, хөгшид нь нарлах талбай олдохгүй байна. Аялал жуулчлалын зорилгоор Богд уулыг тойрсон ам болгоныг зарсан. Тэнд аялал жуулчлалын чиглэлээр юу ч хийгээгүй. Зүгээр л хаус барьж зарж байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын газрын харилцааны асуудалд шаардлага тавьж аудит хийлгэх хэрэгтэй. Хэн ямар газар эзэмшиж байна, зориулалтаар нь ашиглаж байгаа юм уу гэдгийг олон түмэндээ нээлттэй зарлах хэрэгтэй.Ингэж байж  шударга ёс тогтоно. Өнөөдөр 800 мянган өрх байна. Арилжааны зорилгоор, ахуйн зорилгоо иргэн, өрх болгон нэг га газар ашигладаг байх юм бол Монголын газар нутгийн 0.51 хувьтай тэнцэнэ. Төмсөө тарья, сонгино тарья, аялал жуулчлалын чиглэлээр Тэрэлжид очоод жуулчны бааз байгуулъя гэхээр Монгол Улсын иргэнд газар олддоггүй. Монгол Улсын иргэнд 15 жилээр эзэмшүүлдэг тэгсэн атлаа гадаадын иргэнд 100 жилээр өгье гэж ярьдаг. Энэ төр засгийг өөрчилье гэдэг саналыг АН-ын гишүүд олноороо гаргаж байна. Бид хамтдаа эрүүл аюулгүй Монголыг бүтээх хэрэгтэй. Бид хамтдаа эрүүл аюулгүй хотуудыг бүтээх хэрэгтэй. Бид чадна гэдэгт итгэж байна. Та бүхний мөрийн хөтөлбөрийн санал болгоныг төрийн шийдвэр болгохын төлөө хамтдаа зүтгэцгээе" гэдгийг уриалсан юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
6
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-03-17 139.5.218.150

Энэ сонгуулиар МАН өөрчлөхгүй бол Бид өрөөнд орж өтөнд идүүллээ сайжрах байгаа зүйл алга

Avatar

Даваа 2024-03-17 103.57.95.32

У.г нь сольж болно л доо, оронд нь хэн чадах вэ гэхээр үнэхээр сонголт алга, та нар л лав биш, хаширсан даа, хаширсан. бас 2 хөрш рүүгээ байнга дайрдаг та нарыг сонговол зовлонг нь ард түмэн амсана даа, тиймээс дахиад 4 жил хүлээх л болж дээ.

Avatar

Нэргүй 2024-03-17 202.9.40.79

ЭХЛЭЭД ДОТООД ЭВ НЭГДЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙХ АА, ТАРХАЙ БУТАРХАЙЧУУДАД ИТГЭХГҮЙ

Avatar

Зочин 2024-03-17 66.181.178.217

сайхан шааж бна даа, сонгууль сонгуулийн шоу

Avatar

zochin 2024-03-17 203.91.115.245

Яг яаж онцгой сайжруулах юм бол доо, хөтөлбөр нь гарахаар тодорхой харагдах юм бол уу.

Avatar

иргэн 2024-03-17 66.181.185.61

татварыг л бууруул. Жи нь : Хадгаламжинд 1сая тай иргэн ба хэдэн зуун сая тэрбум ₮ хадгалуулсан авилгачин хоёр яг адил ХХНӨАТ төлж байна. Сайн дурын даатгал гэхэд хэт өндөр. Зарим сард бизнесийн орлого огт байхгүй бол яаж энэ даатгалыг төлж дийлэх юм бэ? Зээлийн хүү ийм өндөр байхад залуу гэр бүл яаж орон байртай болох вэ? Бас үнийн хөөсөрсөн хөөрөгдөл. Энэ асуудлууд чинь л одоо ард олны амин судас болоод байна

Avatar

Зочин 2024-03-17 126.36.206.241

Үнэхээр юм хийх гэж байгаа бол СӨХ-ийн асуудлаас эхлэх хэрэгтэй. Бараг бүгдэд нь хамаатай. 10, 20 жилээр юу ч хийхгүй дарга нь ч солигддоггүй СӨХ -үүд хотын төвөөр нэг байна. Эдний учрыг нэг олж ард иргэдэд тус болвол зүгээр байна. Хотын төвийн байрнуудын гадна дотор талыг харчихад л хангалттай ойлголт авна.

Avatar

ЗОЧИН 2024-03-17 202.21.126.30

ТА НАРААС Ч АРД ТҮМЭН ХАШИРСАН ДАА. ХОЁР УДАА ИТГЭХЭД ЯАЖ УЛСААРАА ТОГЛОЖ ХУВААЖ ИДЭЦГЭЭЛЭЭ ДЭЭ. ТА НАР МАРТСАН Ч АРД ТҮМЭН МАРТААГҮЙ ШҮҮ. ОДОО ХҮРТЭЛ ДОТРОО УЧРАА ОЛЖ ЧАДАХГҮЙ Л БАЙГАА. СОНГУУЛЬ ДӨХӨӨД ДҮР ЭСГЭХ ХЭРЭГГҮЙ ДЭЭ

Avatar

Иргэн 2024-03-17 66.181.178.109

Танайх шиг дотоод асуудлаа шийдэж чаддаггүй нам ямар ч сайхан амьдрал амлаад хэн ч итгэхгүй байхөө

Avatar

Нэргүй 2024-03-17 202.55.188.118

Байгаль орчны яамны Озоны алба гэж ямар ац нь байнаа. Хүнсний хувьсгал гээд хуцаад байсан 1 хөлдөөгч оруулж ирсэн гааль дээр гацаастай озоны бичиг яамнаас ав гд 10 хонов. Асуухаар хэлтсийн дарга, ерөнхий нарийн, тэгээд сайд нь гарын үсэг зурдаг сайд дээр хүлээгдээд бна гэнээ. Энэ хооронд хадгалалтын мөнгө урсаастай. Хөлдөөгч болгоноос авилга авах гээд байгаа юм уу. Сайд нь ямар дурак байдаг юм бэ? АТГ, Хүрэлсэх нь олж хараарай энэ нугалаагаа.

Avatar

Нэргүй 2024-03-17 66.181.176.245

Өнгөрсөн сонгуулийн 4 жилд УИХ -ын АН – ын бүлэг ард түмний аж амьдрал , улс ороны хөгжлийн талаар чухам ямар зүйлийг Мэргэн оюун ухаанаараа санаачлан хэрэгжүүлснээ Сонгогчдын өмнө тайлагнах хэрэгтэй шүү . Зөвхөн сөрөг хүчин байгаарай гэж АН -ыг сонгоогүй шүү. Сонгуулийн амлалтаа хэрхэн биелүүлснээ бас тайлагнаж шинэ сонгуулийн жилүүдэд хийх хөтөлбөрөө танилцуулаарай .

Avatar

судлаач 2024-03-17 202.131.251.130

бүтэн ардчилал гэж байхгүй шүү. Үүний оронд яаралтай эвсэл болж , томоор харж сонгуульдаа ор. дангаараа ороод ардчилсан нам ялахгүй шүү. та нарт дургүй маш олон хүн байгаа. бялуу хуваах тоглоомын дүрмээ маш тодорхой болго. ингээгүй цагт өөр хоорондоо, дотроо зодоон нүдээн болж түмний шившиг болно шүү. Баярцогтыг сайн улстөрч гэж залуучууд үзэхгүй шүү. харин сайн хулгайч л гэж ойлгох байх.

Avatar

Нэргүй 2024-03-17 202.131.225.242

Дундаж давхрагаа татвараар дарамталсан боомилсон доод давхраг улны түвшинд аваачих гэсэн өнөөгийн эрх баригчдыг явуулж байгаа бодлогыг өөрчлөх хэрэгтэй шүү. Аливаа улс орны нийгмийн дундажууд ихсэж байж ядуурал буурдаг тухайн улс орны амьдралын чанарын түвшин хэмжигддэг шүү. МАН энэ хэдэн жил дундажуудтайгаа бараг дайн зарлалаа. Энэ МАН гэхээс илүү хятадын төрийн бодлого байж болох юм. Хятадын хөл гарууд МАН д их байна.

Avatar

Нэргүй 2024-03-17 124.158.108.244

ш****г шээс вэ

Avatar

Нэргүй 2024-03-17 202.21.107.35

Хойт төрөлдөө ч АН аас ь хол явпя. Улс эх орноо юу болгодогыг харлаа, зовлоо.

Avatar

Гүндалай 2024-03-17 202.55.188.87

бисдагуудаа арчилсан намд араасаа хийлгэцгээв.хэлсэн шүү.чадахгүй байжээж чацга царайлаад өгцгөөчив.

Avatar

Зочин 2024-03-17 122.201.31.11

МАН ыг сольж байж авилгачдад аас сална

Avatar

Зочин 2024-03-17 122.201.31.23

ТОНИЛЦГОО ТА НАР АДИЛХАН ХУ НАМ

Avatar

Зочин 2024-03-17 122.201.31.23

ХУДЛАА ИНЭЭСЭН ЦАРАЙНУУД ТОДРООД Л ХУДЛАА 20 ЖИЛ ХУЦЛАА

Avatar

Нэргүй 2024-03-17 139.5.219.146

Хулгайч, худалч, а******н, залилагч нарын араас б**с долоогч нар нь хоолондоо орохоор айсуй….Монголын Ард Түмэн энэ ардчилсан намын хулгайч, б**с долоогч, баасны алчууруудыг хэзээч битгий сонго.

Avatar

Зочин 2024-03-17 85.110.50.5

Ирээдуй л ярьсаар 30 жил болжээ. Сонгуулиар л телевлегее, тесел гэнэт ихсээд, бид ч баярлаад ура хурай. Тэгтэл сонгууль дахиад л болдог. Нэг мэдсэн аль нь юу болсныг ч учраа олдоггуй. Гараанаасаа хэр холдсон бэ та минь. Буухиагаар бол хэд дэх нехертее тугаа егех бол. Бид ч яахав дассан юм болов уу, гайхахаа ер больчихож дээ….

Avatar

Өв 2024-03-17 139.5.219.162

хуульчилсан хувьчлалаар хувааж идэх гэж яарч байна.одоо бид хууртахгүй .бүлтрэхээ боль доо

Avatar

зочин 2024-03-17 66.181.181.230

Хулгайч луйварчин удирдлагатай намд хэн ч санал өгөхгүй

Avatar

Нэргүй 2024-03-17 59.153.115.167

АН ялах хэрэгтэй! Харин элбгджийн сопляк энэ өнрбяар эзэнтэйгээ, женок бө түүний жуликууд зайлсан байх шаардлагатай.

Avatar

Зочин 2024-03-17 49.0.138.195

Ардчилсан гэдэг нэр та нарт ахадна.!!!

Avatar

Нэргүй 2024-03-17 213.87.158.110

~~ Халуун охид таныг хүлээж байна ––– https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-17 66.181.187.154

АСЕМ-ийн уулзалтыг чинь Авлигатай тэмцэх газар авлигын хууль зөрчсөн гээд сурталчлаад байсан ш дээ

Avatar

Нэргүй 2024-03-17 139.5.216.221

ХУЛГАИ ХИХЭД ОНЦГОИ АНХАРНАА

Avatar

Нэргүй 2024-03-17 66.181.187.154

бурхан минь аль ч нам гарах нь хамаагүй. Оюутны сургалтын төлбөрийг л битгий нэмээрэй. Олигархийн хүүхдүүд ч яахав гадаадад сурна. Буруу аргаар баяжсан этгээдүүдийн хүүхдүүд ч ялгаагүй Монголыг тоохгүй. Над мэтийн жирийн иргэн охиндоо хүссэн мэргэжлийг нь эзэмшүүлмээр бна. Үнэхээр оюуны өндөр потенциальтай ч сургалтын төлбөрөөс болоод хүссэн сургуулиа орхиж бга харамсалтай жишээ олон бна. Улсад л хэрэгтэй шүү дээ!!!!!

Avatar

Нэргүй 2024-03-17 66.181.179.140

60 чавганц уралдуулахад МАН тзрззлсэн нь арай дээр юм уу. Одоогийн засаг харин ч бас бага сага өөрчлөлт хийх гээд үзэж оролдож байгаа юм шиг байгаа юм даа

Avatar

Зочин 2024-03-17 66.181.191.23

АН гэж улангассан дээрэмчдийн бүлэглэл тарж тонилоочээ. Хулгайч худалчууд болохыг чинь бүгд мэддэг болсон. Та нарын амнаас нэгч үнэн үг гардаггүй, гарах ч үгүй. Зам тавих нэрээр үнийг түм нугалж дээрэм хийгээд дампууруулсан чинь багадаад байна уу, долоон үеэрээ идээд барахгүй луйвар хийснийг чинь мартаагүй шүү. Та нар байгаа цагт энэ улс өөдлөхгүй. Та нарын хөтөлбөр гэж араар нь идэх, хөтөлбөр нэртэй ээлжит луйврын схемээс өөрцгүй

Avatar

Зочин 2024-03-17 202.126.91.68

Тер ч данхайж, хариуцлага унаж, улс доройтож байгаа нь унээн. Гэхдээ АН боловсон хучин , хетелбер нь ямар байгаа гэдэг нь чухал!

Avatar

Нэргүй 2024-03-17 66.181.160.88

зайлаа элий балай юм солиороод новшнууд

Avatar

Юу вэ 2024-03-17 66.181.161.236

та нарт эхнэр хүүхэд чинь ч санал өгөх болов уу? Нэг удаа Монголын мөнгөний уутыг эргүүлж гөвсөн.Олны итгэлээр төрд ойртсон хэд нь баяжиж ,жирийн гишүүдээ амаа арчсан цаас шигээ хаядагийг чинь бүгд мэддэг болсон

Avatar

Нэргүй 2024-03-17 66.181.177.59

Аль НАМд- д санал өгөхгүй байхад л учиртай. АН-ынхан хэдэн жил гудамжинд лааз өшиглөсөн, хуссан мөнгө нь дуусаад Хонины арьс нөмрөөд гарч ирэх гээд чичирсэн

Avatar

Монгол 2024-03-17 66.181.182.120

яах гээд байгаа юм Монголыг төргүй, засаггүй болго гээд байгаа юм уу
тэгээд яах юм, улсын хөрөнгийг тдэж уухад чинь амархан болох юм уу

Avatar

songogch 2024-03-17 59.153.113.84

AN iin hulgaichdiig tord gargaj bolohgui ee ted nar ulsiin money g oorsdoo s*****g

Avatar

Нэргүй 2024-03-17 139.5.219.162

АНтөрд ойртож болохгүй

Avatar

Зочин 2024-03-17 66.181.178.101

Уг нь би ардчилалыг дэмждэг. Даан ч Монголд иймэрхүү товарищууд байгаа болохоор АН-ыг дэмжиж чаддаггүй юм л даа.
Уг нь Л. Гантөмөр, Амаржаргал, Баярцогт, Сайханбилэг, Хурц гэх мэтийн өндөр боловсролтой, туршлагатай сайхан залуучууд байна даа.

Avatar

Зочин 2024-03-17 202.126.89.15

МАН, АН хоёр яг адилхан, аль альнаас нь салмаар л байна даа

Avatar

Эмээ 2024-03-17 202.21.107.53

Би л лав АН Д хэзээ ч итгэж чадахгүй болчихсон. Улсаа дампууруулчихвал би хэцүүднэ. Ард түмэн хэцүүднэ. Жагсах огцруулахад л үймээн болгож бужигнуулахаас өөр юу хийсэх юм бол.Бодлого боловсруулж ажил хийдэг хүмүүс л хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-03-17 139.5.218.150

Ардчилсан нам энэ жил гарахгүй бол сөрөг хүчин байхгүй гадны Улсын колон болох байхаа МАН өр тавьсаар байтал биднийг өрөөнд бариулж өтөнд идүүллэн

Avatar

Монгол 2024-03-17 66.181.182.120

чи чинь өөрөө төрд, авилгатай тэмцэх газарт ажиллаж байсан шүү дээ
төр муу байгаа бол өнөөдрийг хүртэл төрд ажил алба хааж байсан хүмүүс, түүний дотор та ч өөрөө буруутай тул та өөрөө үлгэр жишээ үзүүлж төрөөс хол байна уу
их хуралд нэр дэвших гэж шүлэнтгэтэн байхаа болино уу
үлгэр жишээ үзүүлээч та өарөө

Avatar

Зочин 2024-03-17 124.158.107.7

Бага мөрөөд. Чамайг болон танай намынхныг сонговол улсаа самруулна гэсэн үг. Тахиа шиг донгодож хөхөө шиг гоёсонч АН-ыг сонгохгүй ээ..

Avatar

Нэргүй 2024-03-17 66.181.187.130

ug ni chin unen ug heljee. Hen helsen hamaagui l dee ug ni manaihan ch AH geheer harshiltai tul muulah l baih doo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж