Исландын галт уул дахин дэлбэрч, онц байдал зарлалаа

Исландын галт уул дахин дэлбэрч, онц байдал зарлалаа

Исландын галт уул дахин дэлбэрч, онц байдал зарлалаа

Исландын баруун өмнөд эрэгт өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нэг өдрийн дотор 800 орчим газар хөдлөлтийн чичиргээ бүртгэгдсэн. Газар хөдлөлтийн чичиргээ хэдэн долоо хоног үргэлжилсний эцэст арванхоёрдугаар сарын 18-нд болон нэгдүгээр сарын 14-нд хоёр удаа Рейкьянес хойгт галт уул дэлбэрсэн билээ.

Тэгвэл Бямба гаригт орон нутгийн цагаар 20:00 цагт Рейкьянес хойгт галт уул дахин дэлбэрэв. Үүний улмаас Исландын өмнөд хэсэгт дөрөв дэх удаагаа онц байдал зарлалаа.

Суурьшлын бүс рүү лаав урсаж эхэлсэн тул Исландын аялал жуулчлалын хамгийн алдартай газруудын нэг болох ойролцоох "Blue Lagoon"-аас хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ. Тухайн бүс нутагт 500-600 орчим хүн байсан. Гэхдээ Исландын агаарын орон зай нээлттэй хэвээр байна.

Албаны хүмүүс нисдэг тэргээр гамшигт өртсөн газруудын дээгүүр нисч ажиглалт хийжээ. Тэдний дунд байсан геофизикч Магнус Туми Гудмундссон хэвлэлд ярилцлага өгөхдөө "Бямба гаригт болсон галт уулын дэлбэрэлт нь сүүлийн үед болсон хамгийн хүчтэй дэлбэрэлт" гэж хэлжээ.

Лаавын урсгал баруун, урд гэсэн хоёр чиглэлд хөдлөж байна. Лаав далай руу урсан орох магадлалтай ч галт уулын идэвхжил буурвал ийм зүйл болохгүй аж. Хэрвээ далайн ус руу лаав орвол жижиг дэлбэрэлтүүд үүсч, байдал улам аюултай болохыг Норвегийн цаг уурын агентлагийн байгалийн гамшгийн мэргэжилтэн Эйнар Бесси Гестссон хэлэв.

Исланд нь Дунд Атлантын нурууны шугамын дагуу Хойд Америк, Евразийг хуваадаг тектоник хавтангийн хил дээр байрладаг. Энд 33 идэвхтэй галт уул байдаг.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-17 213.87.158.110

Харуулах боломжгүй.

Avatar

Бат 2024-03-17 59.153.86.19

мөс эрчимтэй хайлна бороо их орно

Avatar

Нэргүй 2024-03-17 139.5.219.148

magma gazrin gadarguu 2-3 kmd oirtson gsen shdee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж