News.mn сайт өнгөрч буй долоо хоногт /2023.03.11-03.17/ болж өнгөрсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
“V-Dem” институти 1789 оноос эхлэн жил бүр олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүйгээр дэлхийн улс орнуудын ардчиллын индексийг гаргадаг. Тус институтийн мэдээллийг улс төр судлаачид түгээмэл ашигладаг аж.
Монгол Улсын хувьд өнгөрсөн онд 0.43 оноо авч 77 дугаар байранд оржээ. Энэ нь өмнөх оноосоо 16 байраар ухарсан явдал байв.
Тэгвэл энэ онд Монгол Улс дахин дөрвөн байраар ухарч, 81 дүгээр байранд оржээ.
Аливаа улс орны ардчиллын индексийг олон намын тогтолцоо, чөлөөт шударга сонгууль, хуулиа дээдэлдэг ил тод нээлттэй төр, эрх мэдлийг тайван замаар шилжүүлэхийг эрмэлздэг чанар, засгийн газрын хяналт, нөлөөллөөс ангид бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олонх, цөөнх байхаас үл хамааран иргэн бүрийн эрх чөлөөг хамгаалдаг эсэхэд тулгуурлан гаргадаг юм.
Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын авлигын индекс ч мөн ухарсан. Тодруулбал, Монгол Улс авлиганы индексээр 2023 онд 180 улсаас 121-т жагсаж, өмнөх 2022 оныхоос таван байраар ухарчээ.
Оскарын тайзнаа нүцгэн шагнал гардуулав
"Oppenheimer" кино "Шилдэг эрэгтэй гол дүр", "Шилдэг эрэгтэй туслах дүр", "Шилдэг найруулагч", "Шилдэг кино зураг авалт" зэрэг долоон шагналын эзэн болов.
Ялагчдыг доор нэрлэж байна:
- Шилдэг эмэгтэй туслах дүр: Da’Vine Joy Randolph, “The Holdovers”
- Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино: “War Is Over!”
- Шилдэг хүүхэлдэйн кино: “The Boy and the Heron”
- Шилдэг эх зохиол: “Anatomy of a Fall”
- Шилдэг нутагшуулсан кино: “American Fiction”
- Шилдэг нүүр будалт, үс засалт: “Poor Things”
- Шилдэг зураач: “Poor Things”
- Шилдэг хувцасны загвар: “Poor Things”
- Олон улсын шилдэг кино: ”“The Zone of Interest”
- Шилдэг эрэгтэй туслах дүр: Robert Downey Jr., “Oppenheimer”
- Шилдэг компьютер график: “Godzilla Minus One”
- Шилдэг кино найруулга: “Oppenheimer”
- Шилдэг: Баримтат кино (Богино хэмжээний): “The Last Repair Shop”
- Шилдэг баримтат кино: “20 Days in Mariupol”
- Шилдэг зураглаач: “Oppenheimer”
- Шилдэг богино хэмжээний кино (Live Action): “The Wonderful Story of Henry Sugar”
- Шилдэг дууны найруулга: “The Zone of Interest”
- Best Score: “Oppenheimer”
- Шилдэг дуу: “What Was I Made For?” from “Barbie”
- Шилдэг эрэгтэй дүр: Cillian Murphy, “Oppenheimer”
- Шилдэг найруулагч: Christopher Nolan, “Oppenheimer”
- Шилдэг эмэгтэй дүр: Emma Stone, “Poor Things”
- Шилдэг кино: “Oppenheimer”
Хакүхогийн дэвжээг хаах эсэхийг Харү башёгийн дараа шийднэ
Мэргэжлийн сүмо бөхийн Харү башё өнгөрсөн Ням гаригт Осака хотноо эхэлсэн. Башё дээрх сүмочдын өрсөлдөөн гэхээсээ илүүтэйгээр башёгийн гаднах Хакүхо М.Даваажаргал болон түүний дэвжээтэй холбоотой асуудал олны анхаарлыг татаж байна.
Хокүсэйхо Э.Даваанинж дэвжээнийхээ залуу бөхчүүдийг дээрэлхэж, дарамталсан нь тогтоогдож, тэрбээр хүчээр зодог тайлсан. Ганц бөх зодог тайлаад зогсохгүй дэвжээнийхээ бөхчүүдийг удирдаж чадаагүй Хакүхо М.Даваажаргал буюу Мияагино оякатад хариуцлага тооцож, түүнийг зиндаа бууруулж, цалингийн хассан. Тэгвэл одоо дэвжээг нь хаах асуудал хүчтэй яригдаж байна.
Мияагино дэвжээ нь Исэгахама дэвжээний нэг салбар бөгөөд Исэгахамагийн удирдлагууд Хакүхогийн дэвжээг дөрөвдүгээр сараас хаах саналыг сүмогийн холбоонд хүргэжээ. Тиймээс сүмогийн холбоо эцсийн шийдвэрийг гаргана. Сүүлд гарсан мэдээллээр сүмогийн холбооны удирдах зөвлөл Харү башё дууссаны дараа Мияагино дэвжээний асуудлыг нухацтай авч үзэх аж. Эх сурвалжуудын хэлснээр Мияагино дэвжээний зарим бөхчүүд эхнээсээ дэвжээгээ сольж, өөр багшийн удирдлагад шилжсэн гэнэ.
"Шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд 11 тэрбум төгрөг зарцуулна"
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хаваржилтийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Улаанбаатар хотын хэмжээнд 6300 тн нөөцийн махыг нийт долоон аж ахуйн нэгж бүрдүүлсэн. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардал хаврын хүндрэлтэй холбоотойгоор 13.7 хувиар өссөн байна. Энэ өсөлтөөс шалтгаалаад айл өрхүүдэд очих нэг килограмм махны үнэ хэт их өсөхөөс урьдчилан сэргийлж зарим нэг зохицуулалтын ажлууд авч хэрэгжүүлж байна.
Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн есөн дүүргийн 357 долоон дэлгүүр, худалдааны төвөөр дамжуулан худалдаалж байна. Гэхдээ энэ асуудал дээр Нийслэлийн засаг даргын эрх мэдлийн хүрээнд зохих шийдвэр гаргаж, төсвийн зохицуулалт хийж зардлын зөрүүг олгосноор махны үнэ тогтвортой байх боломж нөхцөл бүрдэнэ гэж харж байна.
Хоёрдугаарт, шар усны үерийн аюул, эрсдэл улам нэмэгдэж байна. Энэ эрсдлийг бүх шатны төрийн байгууллага, хувийн хэвшил иргэн, аж ахуйн нэгжүүдийн нягт уялдаа холбоотой хамтын ажиллагааны хүрээнд даван туулах нь чухал. Нийслэлд үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд 11 тэрбум төгрөгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүллээ. Өнөөдрийн байдлаар 2300 айл өрх шар усны үерийн эрсдэлтэй нөхцөл байдалд байна. Эдгээр айл өрхүүдийг нүүлгэн шилйжүүлэх, шаардлага тоног төхөөрөмжийг шийдвэрлэхээр боллоо.
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт 40 сая төгрөгөөр торгох ял оноов
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж шийдвэр гаргалаа.
Шүүх бүрэлдэхүүн З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оноосон байна. Шүүгдэгч З.Энхболдын зүгээс давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ илэрхийллээ. Тэрбээр "Зам, тээврийн сайд асан Б.Энх-Амгалангийн 2019 оны хоёр тушаалыг гаргахад намайг хатгасан гэж буруутгасан. Бид хоёр өмнө нь уулзаж, утсаар ярилцаж байгаагүй.
Хатгана гэдгийг бодит үйлдлээр тогтоолгүйгээр бүлэглэлийн даалгавраар ял өгсөнд маш их харамсч байна. Намайг "Страто" компанитай ямар ч хамааралгүй гэдгийг прокурор тогтоосон.
Хэн нэгэн компанид хамаатан нь ажиллаж байвал тэр компанитай хамаатуулж ялладаг анхны тохиолдол болж байна. Энэ гүтгэлэг анх 2015 оны дөрөвдүгээр сарын 6-нд "Эрдэнэс тавантолгой" ХХК-ийг "MCS" болон "Шинхуа" компанид өгөөгүй нь төлөөх зохиомол гүтгэлэг. Үүгээр ял өгч байгаа бол дараагийн шатны шүүх зөв шийдвэр гаргах ёстой" гэв.
"Мал, малчиддаа хайртай бол одоо л тогтолцоогоо өөрчлөх цаг"
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
–Ногоон автобусны худалдан авалтыг хянан шалгах түр хорооны даргаар та ажиллаж байгаа. Танай хорооны хяналт, шалгалтын үйл явц ямар шатанд явж байна?
-Нэн тэргүүнд хянан шалгагч нараа томилох ёстой. Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор гишүүд орон нутагт ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт хянан шалгах хорооны хурал зарласан боловч ирц хүрсэнгүй. Хэдхэн хоногийн дараа УИХ-ын хаврын чулган нээлтээ хийнэ. Тиймээс бүх гишүүд ирчих байх. Тэр үед зохих байгууллагуудаас санал авч, маш яаралтай хянан шалгагч нараа томилно. Хянан шалгагч нар ойролцоогоор 20 орчим хоногийн дотор дүгнэлтээ гаргах байх. Улаанбаатар хот дотроо мэдээллээ нягтлах байгууллагууд нь тодорхой болохоор хугацаа бага орох байх. Хоёрдугаарт, цуглуулсан материалтай холбоотойгоор ямар ямар хүмүүсийг сонсголд дуудахаа тодорхойлно. Ингээд шууд сонсголоо зохион байгуулна. Ямартай ч энэ дөрөвдүгээр сардаа багтаж сонсголоо зохион байгуулах бодолтой байна.
-Ногоон автобусны худалдан авалттай холбоотой хянан шалгах түр хороо байгуулах санаачилгыг анх АН-ын гишүүд тавьж, МАН-ын нэр бүхий гишүүд дэмжиж, нийт 25 гишүүн гарын үсэг зурсан. Сүүлийн найман жил МАН олонх болж бүхий л түвшинд засагласан. Ногоон автобусны хэрэгт МАН-д нэр нөлөө бүхий хүмүүсийн нэр холбогдсон. Таны хувьд намыхаа гишүүдийг өмгөөлж хамгаалахгүйгээр, шударгаар асуудалд хандах итгэл үнэмшил, эр зориг байна уу?
-Хөгжлийн банкны сонсголыг удирдаад аваад явах санал ирээд, анхны сонсголыг нь би удирдсан. Дараа нь Хөгжлийн банкны сонсгол зохион байгуулах ажлын хэсэгт орж ажилласан. Мөн нүүрсний хянан шалгах түр хорооны ажлын хэсэгт ч орж ажилласан. Харин ногоон автобусны асуудал дээр мэргэжлийн хүнийхээ хувьд АН-ын оруулсан саналыг дэмжиж, сонсгол хийх нь зүйтэй гэж үзсэн учраас гарын үсэг зурсан. Ажлын хэсэг хуралдаад надад ахалж ажиллах боломж олгосон. Тиймээс ямар ч байсан хуулийн хүрээнд асуудлыг шийдээд явах боломжтой. Түүнээс биш айхтар дарамт шахалт гээд байх зүйлгүй.
Энэ бол УИХ-аас томилогдсон асуудал. Хуулийн хүрээнд ажиллана гэдэг нь ил тод байх бүхий л боломж бололцоог хангаж ажиллана.
-Сонгуулиас өмнө асуудал шийдэгдчихнэ гэж ойлгох уу?
-Шийдэгдчихнэ. Дөрөвдүгээр сард багтаах боломж бололцоог эрэлхийлж байна. Хаврын чуулган завсарлаад, үргэлжлээд цас зуд болоод асуудал жаахан хойшилчихлоо. Гэхдээ амжвал дөрөвдүгээр сардаа, бүр болохгүй бол тавдугаар сарын эхний хагаст багтаагаад асуудлыг шийднэ гэж бодож байна.
-Цас зуд гэснээс “өвөл болохоор хүйтэн болдог. Цаашлаад зуд болдог” гэдгийг бид бүгд мэднэ. Малчдын амьдрал ахуй хүнд байгааг ойлгож байгаа ч зарим улстөрчдийн хувьд “Зуд болоход зол” болж байна гээд хэлхэд буруудахааргүй болж байна. Татвар төлөгчдийн мөнгийг төрийн өндөр албан тушаалтнууд үрэн таран хийсэн асуудлаас илүүтэй мал, малчин гэх хоёр асуудалд түлхүү анхаараад байгаа юм биш үү?
-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2022 онд уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон мал аж ахуй, хөдөө аж ахуй гэсэн төсөл хэрэгжүүлэх төслийг УИХ-д оруулсан. Тэр үед УИХ-ын гишүүд “Малчидаа тойглох гэж байна” гэсэн байдлаар хандаж уг төсөл унасан. Яг өнөөдөр энэ төслийг УИХ-д оруулаад ирвэл бүгд дэмжээд ногоон гэрлээр батална.
Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр өвөл болдгоороо болно. Зуд болдгоороо болно. Тэр болгонд УИХ, Засгийн газрын гишүүд хэдэн өвс, тэжээл барьж гүйсээр, хэдий болтол явах вэ гэдэг асуудлыг хөндөөд байгаа юм.
Миний бие 2023 оны тавдугаар сард хөдөө явж байхдаа, “хэдийгээр мал хувийн өмч ч гэлээ энэ бол Монголын баялаг. Хоёрдугаарт, хаврын хавсарганд харангадаж унах дөхсөн гүү унагаа хөхүүлээд зогсож байгаа зураг оруулаад, өвөл, хаврын хүнд үед мал нь хорогдохоор “байгаль дэлхий авах юмаа авчихлаа” гэсэн байдлаар ханддаг. Гэтэл нөгөө талаас малчин, малчны амьдрал, мал аж ахуйгаа тэр чигээр нь туйлдуулчихсаны илрэл. Тиймээс төрөөс тэднийг бодлогоор дэмжиж малын хашаа хороо, худгийг бодлогоор дэмжье гэхээр “хувийн өмч” дэмий гээд дэмжихгүй байж, зуд болохоор өөрсдөө өвс, тэжээл ачаад гүйж байна. Хөдөө аж ахуйн сэргэлтийг энэ мөчид л шийдмээр, босгомоор байна. Миний хувьд “Шинэ хөдөө” төслийг 2017 оноос эхлэн санаачлан хэрэгжүүлж байна.
Мөнгөний бодлогын хүүг 12 хувь болгов
Монголбанкны бодлогын зөвлөл хуралдаад төв банкны бодлогын хүүг 1 хувиар бууруулж, 12 хувьд хүргэсэн байна. Гэхдээ мөнгөний хатуу бодлого үргэлжилнэ гэдгийг төв банкны ерөнхийлөгч онцоллоо.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Инфляц өнгөрсөн оны төгсгөлд 7.8 хувь болсон. Сая 7 хувь руу буугаад ирж байгаа учраас инфляцын дарамт буураад явж байна. Бодлогын хүү 13 хувь, инфляц 7 хувь, эерэг хүүний зөрүү нь 6 хувь. Зургаан хувийн орон зай байна гэж үзэн, мөнгөний бодлогын төлөвийг зөөлрүүлж байгаа. Гэсэн ч цаана нь мөнгөний хатуу бодлого үргэлжилнэ. Нэрлэсэн хүү буурч байгаа ч 2, 3 улирлын дараа нөлөөлөл нь гарах учраас одоо зөөлрүүлж байгаа нь ирээдүйд бий болох эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилготой юм.
Судлаачид олон улсын геополитикийн нөхцөл байдал улам хүндэрнэ, шатахууны шок үүсэж болзошгүйг анхааруулж байгаа. Гэхдээ энэ жилийн тухайд өнгөрсөн жилүүдэд байсан импортын тээвэр дээр байсан дарамт байхгүй болсон. Инфляцын талаас илүүг нь дотоодын гурван бүтээгдэхүүн эзэлж байна. Энэ нь гурил, мах, сүү гурав.
Тэгэхлээр зөвхөн тэр гурван бүтээгдэхүүнээс гадна хүнсний бус бараа бүтээгдэхүүний үнэ 7 хувийг бүрдүүлж байгаа учраас нийлүүлэлт талаасаа гайгүй. Эрэлт талаасаа төсөв 20 хувиар тэлсэн, ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр нэмэгдэнэ. Ногдол ашиг тараах учраас инфляцыг хоёр оронтой тоонд аваачих хэмжээнд савлахгүй болов уу" гэлээ.
УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ
УИХ-ын хаврын ээлжит чуулганыг өнөөдөр (2024.03.15) 10:06 цагт гишүүдийн 55.0 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зэрэг төрийн өндөр дээд албан тушаалтнууд, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын болон нийслэлийн удирдлагууд биечлэн, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон улсын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд цахимаар уригдан оролцлоо.
Хаврын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Энэ чуулган 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын бүрэн эрхийн хугацааны “отгон” чуулган болно. Тэр ч утгаараа ард түмнийхээ итгэлийг хүлээж сонгогдсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, энэ парламентын хувьд онцгой чухал ач холбогдолтой чуулган байх ёстойг тэмдэглэсэн.
Мөн энэ удаагийн парламент ачааны хүндийг үүрч, эрс шинэчлэлийн баганыгтулж, элдэв гажуудлыгзасахыг эрмэлзэж, парламентын засаглалын суурийг ганхуулалгүй, нийгмийн суурь шинэчлэлийн бат бэх суурийг тавьж чадсан гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй. Олон жил гацсан, нийгмийн суурь гажуудлыг үүсгэгч, тогтолцоо засаглалын хямралт байдлыг бид зөвлөлдөн зөвшилцөх замаар засч залруулж чадлаа. “Чадлаа” гэх энэ үгэн дотор Монгол Улсын олон суурь асуудлууд гацаанаас гарсныг хожим түүх үнэлнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв.
Зочин 2024-03-17 66.181.176.175
Ардчилалын индекс хэнд хэрэгтэй юм бэ? Шал худлаа бусдыг эрхэндээ байлгах гэсэн далд санаа. Ардчилал нэрийн дор улс үндэстнийг хооронд нь сөргөлдүүлж дундаас нь баялагыг нь сорох башир арга. Монголчууд ер нь бусдыг дуурайхдаа тулсан хүмүүс биш. Оюун санааны хувьд бид хэнээс ч дээгүүр хүмүүс. 800 жилийн өмнө дэлхийн олон улсыг зохицуулсан хууль гаргаж хэрэгжүүлж байсан улс, өнөөдөр яахаараа бусдыг харанхуй дагаж байдаг юм бэ?
Нэргүй 2024-03-17 213.87.158.110
Харуулах боломжгүй.
Зочин 2024-03-17 66.181.191.23
Индекс огт хамаагүй, Зөв гэснээ олонхиороо шийдээд явбал гүйцээ. Иймд барууныхны өмнө бөхийж Эх орноо муулж явдаг урвөгчид тонилсон цагт Монгол амармой
kkk.hatuu unen shuu 2024-03-17 66.181.187.130
Oyun-Erdeniig gaduur"crary con of abitch" geed baih bolloo.kkk. Yu gesen utgatai ug bol manai eruk angil hel saitai tul olood medne dee
Жагаа 2024-03-17 192.82.66.220
45 хувь нь хаашаа явчихваа. их хурлын гишууд ажлаа таслахаа хэзээ болих вэ
ХУУЛЬЧ 2024-03-17 202.9.46.147
МОНГОЛЧУУД ӨӨРИЙН ТОЛОЙГООГООР АЖИЛЛАЖ ДЭЛХИЙН МӨНГӨТЭЙ ТОМЧУУДЫН ҮГЭНД ОРОХГҮЙ УЛС ОРОНДОО ДЭГ ЖУРАМ ,,,ҮНДСЭН ХУУЛЬ ДАА ЗААСАН ,,,АРДЧИЛАЛЫН ЗАРЧИМ ТОГТООХООР харгисч бай ардчилсан ч бай МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ИНДЭСЭЭР ДЭЛХИЙД УХРАНА ШҮҮ ДЭЭ .