Жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг Дэлхийн нойрны өдөр хэмээн тэмдэглэдэг. Энэ өдөр олон зуун мексик хүн Мехико хотын төвд цуглаж, Дэлхийн нойрны өдрийг тэмдэглэжээ. Тодруулбал, тэд хотын төвд байрлах алдарт Хувьсгалын хөшөөний ойролцоо цугларч, бөөнөөрөө гудманд унтжээ. Тэд газарт йогийн дэвсгэр дэвсэн, аяллын дэр дэрлээд, нүдэндээ хаалт зүүн дуг хийгээд авцгаасан байна.
Энэхүү арга хэмжээг Нойр, мэдрэл судлалын төв болон Мексикийн анагаах ухаан, нойрны судалгааны нийгэмлэг хамтран зохион байгуулжээ. Мексикийн анагаах ухаан, нойрны судалгааны нийгэмлэгийн захирал Оскар Санчес Эскандон хэлэхдээ "Энэ арга хэмжээ нь дэлхий даяар байгаа нойрны тэгш бус байдлыг онцлох зорилготой. Бид эдийн засаг, нийгэм, улс төрийн амлалтаар дүүрэн, бүх зүйл нь амралтаас илүү чухал болчихсон нийгэмд амьдарч байна" гэжээ.
Зохион байгуулагчид энэ үйл ажиллагаатай холбогдуулан намуухан ая тавих, бясалгал удирдах зэрэг арга хэмжээ авчээ. Мөн хүмүүст сайхан нойрсоход нь тус болох зөвлөгөөнүүдийг өгсөн байна.
Мексикийн үндэсний автономит их сургуулиас явуулсан судалгаагаар Мексикчүүдийн бараг тал хувь нь нойргүйдлийн асуудалтай байдгийг тогтоожээ. Түүнчлэн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын 2019 оны тайланд Мексикийг дэлхийн хамгийн их ачаалалтай улсаар нэрлэсэн байдаг.
Эх сурвалж: AP
LR 2024-03-17 216.38.195.74
-KENIDJi-
geyiljylcyinmabaniNZMNCJ; 2024-03-17 216.38.195.74
-π;
CJ 2024-03-17 216.38.195.74
gyiljxapij
-CJN; 2024-03-17 216.38.195.74
xsgyi
nyrajgoojgdn 2024-03-17 216.38.195.74
T
dymgyin 2024-03-17 216.38.195.74
-44-;
Нэргүй 2024-03-17 213.87.158.110
Харуулах боломжгүй.