Хагас нүцгэн бүжигчидтэй наргисан албан хаагчдыг Кишида шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2024.03.17-нд нийтлэгдсэн

Хагас нүцгэн бүжигчидтэй наргисан албан хаагчдыг Кишида шүүмжлэв

Хагас нүцгэн бүжигчидтэй наргисан албан хаагчдыг Кишида шүүмжлэв
Японы эрх баригч Либерал ардчилсан намын гишүүд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хагас нүцгэн бүжигчидтэй наргисан бичлэг нь задарчээ. Үүнийг Японы ерөнхий сайд Фүмио Кишида эрс шүүмжилж байна. "Энэхүү арга хэмжээ нь үнэхээр зүй зохисгүй, маш харамсмаар явдал байлаа" гэж Кишида Баасан гаригт мэдэгджээ. Энэ хэргээс болж арга хэмжээг зохион байгуулсан дор хаяж нэг хүн намаасаа огцорсон байна.

Бичлэгээс харахад усны хувцастай эмэгтэйчүүд арга хэмжээнд оролцогчдын өвөр дээр суусан байжээ. Мөн оролцогчдын амандаа зуусан мөнгөн дэвсгэртийг эмэгтэйчүүд амаараа дамжуулан авч байжээ.

Эмэгтэйчүүд нь Осака болон Киотод төвтэй "Glamor Dancers" гэх хамтлагийн гишүүд байж магадгүй.

Либерал ардчилсан намын Вакаяама дахь залуусын хэлтсийн гишүүд арга хэмжээнд оролцсон байна. Зохион байгуулагчдын нэг, залуусын жигүүрийн дэд тэргүүн Тэцүяа Кавабата нь арга хэмжээгээ хамгаалж, "олон янз байдлыг хүлээн зөвшөөрөх зорилготой арга хэмжээ" гэж тайлбарлажээ. Гэхдээ тэр өдгөө намаасаа огцорсон байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж