"Боинг" дахин асуудалд оров

"Боинг" дахин асуудалд оров

"Боинг" дахин асуудалд оров

"Боинг"-ийн онгоцнуудтай холбоотой элдэв хэрэг сүүлийн саруудад хэд хэд гарсан. Энэ хугацаанд "Боинг"-ийн стандартын доголдлын талаар шүгэл үлээж байсан нэгэн хүртэл нас барсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тус компанийн "Боинг 737-800" онгоц Баасан гаригт дахин асуудал үүсгэжээ.

Тодруулбал, Сан Францискогоос Орегон мужийг зорьсон "United Airlines"-ийн 433 дугаар нислэгийн үеэр онгоцны гадна талын нэг хавтан алга болжээ. Гадна хавтангийн нэг хэсэг алга болсныг Орегон мужийн нисэх онгоцны буудалд газардсан хойноо мэдсэн байна. Нислэгийн дараах шалгалтын үеэр л гадна хавтан алга болсныг мэдсэн гэж нисэх буудлын ахлах ажилтан Амбер Жудд хэлжээ.

25 жил ашиглаж буй уг онгоцонд 139 зорчигч, багийн 6 гишүүн зорчиж явсан. Азаар хүн бэртэж гэмтээгүй аж.

Алга болсон хавтан онгоцны буух хаалганы ойролцоо, доод хэсэгт байжээ. Хавтанг олохын тулд нисэх онгоцны буудлын хөдөлгөөнийг түр зогсоосон боловч олдоогүй аж.

Аюулгүй байдлын хэд хэдэн асуудал үүсч, компанийг шалгаж эхэлсэнтэй уг хэрэг давхцав.

Сүүлийн үед гарсан ослуудаас дурдвал, нэгдүгээр сард "Alaska Airlines"-ын 1282 дугаар нислэгийн үеэр даруй 5000 метрийн өндөрт онгоцны хаалга салж унаснаас болж ослын буулт хийхээс өөр аргагүй болсон. Мөн энэ сарын эхээр Финикс рүү явж байсан "Alaska Airlines" компанийн "Боинг 737-800" онгоцны бүхээгт утаа илэрсэнээр Портлэндийн нисэх буудал руу буцахаас өөр аргагүй болжээ. Хамгийн сүүлд өнгөрсөн Даваа гаригт Австралиас Шинэ Зеланд руу нисч явсан "Боинг 787-9 Dreamliner" онгоц огцом хөдөлгөөн хийснээс болж,  хамгаалалтын бүс зүүгээгүй зорчигчид хонгил, тааз руу шидэгдсэн хэрэг гарсан. Үүний улмаас дор хаяж 50 хүн гэмтжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-17 139.5.219.148

25 jil bn shdee ene chin companydtain holbootoi bn shdee medee gej avh yum alga

Avatar

Нэргүй 2024-03-17 213.87.158.110

!!! Халуун охид таныг хүлээж байна ––– https://ok.me/AaFF1

Avatar

ylcuun 2024-03-17 216.38.195.74

-;

Avatar

ylcpuun 2024-03-17 216.38.195.74

upsuldugch;

Avatar

Яг орос шиг 2024-03-17 103.57.95.186

амээрк ч бас нудрахаа нудрана

Avatar

Нэргүй 2024-03-17 103.57.94.231

standard murduhgui baival 1 medehed buun buun asuudald orchihson bainadaa. yag l manai UB shig

Avatar

Нэргүй 2024-03-17 66.181.189.186

Угаасаа л UNITED-ийн онгоцнууд маш хуучин байнга л эвдэрч байдаг штэ. Нэг удаа АНУ-гаас Солонгос руу явж байгаад далай дээр эвдэрээд буцаж байсийн. Маш муу онгоцнуудтай юм байна лээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж