Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр 15-16-нд шилжих шөнө Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд хэсгээр салхи секундэд 8-12 метр секунд, цасан шуурга 1-9 цаг, Сүхбаатарын өмнөд, Дорнодын хойд хэсгээр салхи секундэд 8-12 метр секунд, цасан шуурга 1-4 цаг үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.
Харин 15-нд Өвөрхангайн Төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант, Сэлэнгийн Орхонтуул, Зүүнхараа, Баруунбүрэн, Дарханы Шаазгайт, Төв аймгийн Цээл, Борнуурт, 15-16-нд шилжих шөнө Булганы Орхон, Хэнтийн Норовлин, Дадал, Дорнодын Баянтүмэн, Чойбалсан, Тэрэлжид 5.0-8.0мм буюу их цас оржээ.
Иймд орон нутгийн замд зорчих иргэд цаг агаарын мэдээтэй урьдчилж танилцаж байж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Нэргүй 2024-03-16 213.87.144.232
Харуулах боломжгүй.