"Маанийн чого" нь нас буян арвижуулах болон хойтын буянд зориулан айлдуулдаг Жанрайсаг бурхны их тахилга аж.
Хаврын дунд сарын шинийн 8 буюу ханш нээх өдөр амьд байгалийн амьдрал сэргэж, хөлдсөн болгон гэсч, ичсэн болгон гарч, үндэс болгон соёолж эхэлдэг учраас урин цагийн эхлэл, ханш нээх өдөр гэж нэрлэдэг байна.
Хятадын Хан Ши гэдэг хаан энэ улиралд газар гэсч, тариалан эхлэхэд тохиромжтой боллоо хэмээн тусгай ёслол үйлддэг байсан учраас уг хааны нэрээр нэрлэх болсон түүхтэй. Монголчууд ханш нээх өдрийг дэлгэрч дээшлэх, буян хурах сайн өдөр хэмээн билгэшээж ирсэн билээ.
Ханш нээх өдрөөр гэртээ сан, утлага уугиулж, шинээр хийхээр зэхэж буй ажлаа эхлүүлэхэд тун тохиромжтой, үр тариа үржиж, мал амьтан төллөдөг учир ажил үйлс бүтэх нигууртай гэж билгэшээдэг байна. Мөн энэ өдөр байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж идээ ундааныхаа дээжийг өргөж , газар тариаландаа бэлтгэх, нас барагсдадаа ерөөл маань уншуулж буян хийхэд сайн өдөр.
Нэргүй 2024-03-16 202.126.89.35
Эзэн Богд, Хувилай Хаанаас эхтэй Монголчуудын Тун сайн Өдөр байна даа.
Нэргүй 2024-03-16 174.202.168.126
Шар хувалзнууд элдэв янзын шавар гууль тахилга зохиож , ард түмнийг мунхруулж, мөлжихөө болимоор юм.
Нэргүй 2024-03-16 66.181.182.200
мөлжих нь гайгүй юм биш үү хүмүүс сүсгээрээ хэд гурван юм өгдөг биз дээ
Нэргүй 2024-03-16 213.87.144.232
Харуулах боломжгүй.
Номточир 2024-03-16 139.5.218.109
Монголчууд хэзээнээсээ ханш нээх гэдэгт нэг их ач холбогдол өгдөггүй. х***а нар л сүйд болдог.Цагаан сарын баяр Монголчуудын ханш нээх өдөр байх.Монголчууд хэзээ ч үхэгсэдээ эргэдэггүй.