Нийслэлд ногдол ашиг өгдөггүй "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн маргааныг шийднэ

Нийслэлд ногдол ашиг өгдөггүй "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн маргааныг шийднэ

Нийслэлд ногдол ашиг өгдөггүй "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн маргааныг шийднэ

Нийслэлийн шар усны үерт өртсөн болон өртөх эрсдэлтэй байршлуудад Хотын дарга ажиллаж буй. Энэ хүрээнд усны хаялгагүй, зам талбайд нь борооны ус их хэмжээгээр тогтдог Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд ажилласан. Энэ үеэр тус газрын өмчийн маргааныг шийдвэрлэх үүрэг өгчээ. 1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Гэвч өнөөг хүртэл тус компани нийслэлд ногдол ашиг өгөхгүй, хууль зөрчиж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр тус байршилд ажиллаж, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлага Т.Нямдаваатай уулзсан байна.

Хотын дарга Х.Нямбаатар, стадион орчимд усны хаялга байхгүй. Байсан хаялгыг нь дараад орон сууц барьчихсан. Өөрөөр хэлбэл, Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон газрыг удирдлагууд нь зараад идчихсэн. Үлдсэн багахан зай талбайд нэмээд 22 давхар барилга барьж байна. Гэтэл Үндэсний их баяр наадмаа хийдэг тус хүрээлэнг жил болгон нийслэлийн төсвийн хөрөнгөөр тохижуулж, эргэн тойрных нь үл хөдлөх хөрөнгүүдийг түрээсэлдэг. Түүнчлэн Нийслэлийн Замын хөгжлийн газраас хийсэн талбайг тус компани зөвшөөрөлгүйгээр төлбөртэй зогсоол болгочихсон. Гэвч эдгээрээс нийслэлд ногдол ашиг огт ирдэггүй.

Ойр хавийн талбайд нь ус тогтоод байхад шугам сүлжээ хийхгүй атлаа газрыг нь зараад байдаг. Тиймээс өнгөрсөн хугацаанд нийслэлээс гарсан бүх зардлыг, нийслэлд ирэх ёстой ногдол ашгийг нэхэмжлэх хуулийн баг гаргана гэдгийг мэдэгдсэн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-16 66.181.184.106

МАН-ын байрыг ард түмний татварын мөнгөөр босгосон тул уг байрыг улсад хураан авч, МАН өнгөрсөн бүх хугацааны түрээсийн төлбөрийг улсад нөхөж төлөх ёстой.

Avatar

T; 2024-03-16 216.38.195.74

###___

Avatar

Нэргүй 2024-03-16 213.87.144.232

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна ––– https://ok.me/AaFF1

Avatar

Лавлаа 2024-03-16 103.57.92.111

Мөхөс миний ойлголтоор Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ТУЗ- д төрийн 70% -ийг төлөөлж суусан “ЭРХЭМҮҮД” ээс эхлээд утасныхаа үзүүрийг хөврүүлэх болж дээ Инээдэмтэй юм

Avatar

Нэргүй 2024-03-16 202.126.88.66

Цэнгэлдэх ийм байж Улсын их дэлгүүр гэж жижиг хувьцаа эзэмшигч гэж өт хорхойн дайтагч авч үздэггүй томоохон луйврын бүлэглэл 30 гаруй жил боллоо усныхаа яалтай билээ хүрэлцэхээ…

Avatar

Зочин 2024-03-16 103.212.116.101

Харин яаж засгийн ордон, хотын захиргаагаа хувьчлаагүй өдий хүрч чадаваа. Энэ ардчилсан намынхан гэж нөхдүүд бүх юмыг зах зээлээр зохиууулдаг гээд л бүгдийг хувьчаад л байсан . Имй л юм болох гээд байждээ.

Avatar

Хот 2024-03-16 103.57.95.186

Цирк энэ замаар явж байгаа.

Avatar

Зочин 2024-03-16 66.181.176.104

Хэрэгжвэл зөв л санаа байна. Даан ч хэрэгжтэл ээ мэдэхгүй.

Avatar

Зочин 2024-03-16 66.181.176.104

Ер нь хуйвалдаанаар л авчихсан байна шүү дээ. Энэ дээр бол ч харин Нямбаатараа дэмжинэ шүү.

Avatar

иргэн 2024-03-16 202.9.46.105

Хүчгүй сул дорой төртэй, хууль хэрэгждэггүй, авилгалд идэгдсэн улс оронд наад захын 1 этгээд нь энэ мэтээр дураараа дургиж болдогийн нэг жишээ бол энэ мөн. ийм жишээ хэдэн зуун мянгаараа байна. Ж: улсын цирк, хүүхэд залуучуудын театр /хуучин/ , ард кино театр, гэх мэтээр урт цувааг нэрлэж болно.

Avatar

Нэргүй 2024-03-16 202.9.40.9

Зөв Нямбаатар дэмжиж бна муусайн хувалзнуудаас одоо газраа ав стадионыг ч ав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж