Тариаланчид гурилын үнэ өсөхөөс аргагүйг тайлбарлав

Тариаланчид гурилын үнэ өсөхөөс аргагүйг тайлбарлав

Тариаланчид гурилын үнэ өсөхөөс аргагүйг тайлбарлав

Газар тариалан эрхлэгчид болон гурил үйлдвэрлэгчид гурилын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор өнгөрч буй долоо хоногт мэдээлэл өгсөн. Тариаланчдын зүгээс гурилын үнэ өсөхөөс өөр аргагүй нөхцөлд хүрсэн болохыг тайлбарласан юм.

Тариаланчдын хэлж байгаагаар, Засгийн газраас гурилын болон малын тэжээлийн татварыг тэглэнэ, УИХ-аар оруулаад энэ асуудлыг шийднэ гэдэг. Ямар байдлаар яаж тэглэхийг нь мэдэхгүй. 2000 оноос хойш орон нутгийн газар тариалангийн салбар хүнд байдалд орсон. Тэр үед бид гаднаас тусламжийн будаа, гурил авдаг байлаа. Монгол Улс цагтаа 1.2 сая га газарт тариалан эрхэлж жилд 560-800 мянган тонн үр тариа хурааж авдаг байсан. Гэтэл 2007 онд 77 мянган тонн хүртлээ уруудсан. Засгийн газраас үүнд анхаарч 2008 онд "Атрын III аян" зарласан түүхтэй. Энэ үеэс тариаланчдын хувьд сэргэлтийн үе ирсэн. Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээ авсан нь үр дүнгээ өгсөн хэрэг.

Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалъя гэдэг хөтөлбөр өрнөж энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийг урамшуулах замаар дэмжлэг үзүүлсэн. Мөн тодорхой хэмжээний зээлээр техникийн шинэчлэл хийснээр сэргээн босголтыг хийсэн.

Үр дүнд нь 2010 он гэхэд 560 мянган тонн үр тариа авсан. Луу жилд тарианы ургац сайн байдаг. 1988 онд Монгол Улс түүхэндээ хамгийн их ургац хурааж байсан түүхтэй. Энэ жилийн хувьд ч арвин ургац авна гэдэгт итгэлтэй байна. Учир нь өнгөрсөн аравдугаар сард бүтэн сар бороо орсон тул тариан талбай чийгтэй байгаа. Энэ өвөл их цас орсноор чийгийн алдагдал багасаж байгааг нэмж хэлье.

Зудаар мал их хорогдож хөдөө аж ахуйн салбар уналтад ороод байгаа энэ үед ургац арвин авч энэ салбараа жаахан сэргээх хүсэл эрмэлзэлтэй ажиллаж байна.

Ийм үед гурилын үнэ өссөн зэргээр тариаланчдыг битгий зүхэж бухимдаасай, иргэдийг зөв мэдээлэлтэй байгаасай гэж хүсч байна. Газар тариалан бол нэг уналтад орвол сэргэх гэж их хугацаа зарцуулдаг эмзэг салбар. Хоёр жил үйлдвэрлэл явуулж байж нэг жил ургац авдаг. Гэтэл Засгийн газрын шийдвэрээр сүүлийн хоёр жил дараалан 200 мянган тонн импортын будаа, гурил оруулж ирлээ гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

з 2024-03-16 202.126.90.109

тариаланчид харин гурил үйдвэрлэгчдийг буруутгаад байгаа юм биш үү
тариаланчид гурил үйлдвэрлэгч гэж хэн болохыг ялгаж ойлгоорой

Avatar

Нэргүй 2024-03-16 66.181.182.219

Тариаланчид гэнэ үү? Би өөрөө тариаланч байна ирэх жил улаанбуудай 1 га-д тарихгүй. яагаад гэвэл шулаачидаас болоод тарих тэнхэлгүй болсон. газар тариаланг дагаж хэн баяжиж байна гэхээр хор бордоо техник сэлбэг зардагууд нь баяжаад гурилын үйлдвэрүүд өөрсдийн амандаа орсон үнээ хэлээд л үнэгүй шахуу авч байна. тариаланчид өрөө төлөх гэж хасахтай л өвөл золгодог доо бүх ажлыг нугалаад. ямар их ажил хийдэг билээ хавраас өвөл хүртэл.

Avatar

Иргэн 2024-03-16 103.10.21.23

ЮУ ВЭ БИД. СОЦ НИЙГМИЙН ҮЕД. МОНГОЛ УЛААНБУУДАЙГАА ТАРИАЛАН. ЧАНАРТАЙ ХОРГҮЙ. ХОГГҮЙ. Л ГУРИЛ. ИДДЭГ БАЙЛАА. АРДЧИЛАЛ. ГЭДЭГ АЙМШГИЙН ХОРОН БОДЛОГОТ. ХООСРОЛ. ҮГҮЙРЛИЙН ШУНАЛЫН. МӨН ЧАНАРТАЙ. ГАДНЫ. ХОРТ БОДЛОГОТ. ҮЙЛ. ЭЭС БОЛЖ. МОНГОЛЫГ. МОНГОЛЧУУДААР НЬ. УСТГАХ БОДЛОГО. ЯВАГДААД. БГАА ГЭЖ. ЯРЬСАН. НИИТЛЭЛЧИЙН. ЧИН ҮНЭН. ОДОО Л ЯАГ ТОДОРХОЙ БОЛООД. ГАДНЫ. ХОГ. ШААРЫГ. ӨӨСДИЙНХӨӨ АРИУН. ХӨРСӨНД. АЛЬ ЭРТ Л ТАРИАЛААД. БАЙСАН. БАЙХ. НЬ. БАЙНА ШҮҮ ДЭЭ. СЭЛЭНГЭД. ХЯТАДЫН. ХАРЪЯАТУУД ЗӨНДӨӨ …..

Avatar

Нэргүй 2024-03-16 172.59.189.32

import iin guril oruulah heregtei lobby hiij mungu ugaaj baidag heden gurilaar turii barisan luibarchid bi

Avatar

MONGOLOID 2024-03-16 202.21.108.57

mongol hun Mongoliinhaa guriliig idne shuu!!!!

Avatar

Нэргүй 2024-03-16 103.212.162.117

Ойр орчмын цаг уурын нөхцөлөө сайжруулах боломж энэ хавар хангалттай л бна ш д .мод бут тарихад яана. мөнгө л олох гээд байдаг уур амьсгал агаар муу бол яаж ургац авах юм .зөвхөн ашиг л хардаг компани хувь хүмүүс яасан ч их юм.

Avatar

Нэргүй 2024-03-16 202.9.40.142

Эдний юу гоншигнох нь хамаагүй.Төр засаг иргэдээ хямд төсөр ,чанартай бараа бүтээгдэхүүнээр хангах үүргээ л биелүүлэх ёстой.

Avatar

Нэргүй 2024-03-16 202.21.108.57

Tiim yum gej bhgui huurnuudee!

Avatar

Нэргүй 2024-03-16 103.57.93.201

Гурилын үйлдвэрүүд тариаланчдаас улаанбуудайг тонныг нь ₮800к-1 саяын хооронд л авдаг.1 л буудайнаас 800 грамм гурил гардаг…Гаднаас улаабуудайг импортлохгүйгээр 8 сар хүртэл гурилын импортын гаалийн татвараас чөлөөлчихбөл иргэд, тариаланчдад хохиролгүй байх болов уу…

Avatar

Нэргүй 2024-03-16 66.181.189.223

манаач Оюук сүр Данзан Хүүк, хүзүүгүй Элбэгдорж нар чинь та нарын шүтээн хулгайч женко оос ямар ч байсан дээр женко чинь Орост зарчихаад Хятадад очоод хэвтчих санаатай муу л***р яг Цэдэнбал шиг үхэж Төвдийн үлдэгдэл п***а ш дээ

Avatar

Бойка Радев 2024-03-16 43.242.243.163

Өчнөөн жил л газар тариаланг сэргээх гэж асар их хөрөнгө өглөө ш дөө та нарт.Маш их дэмжлэг үзүүлсэн.Татвар зээл бүгд хөнгөлөлттэй.Яасан өөдөлж өөдөө явдаггүй газар тариалан гурилын үйлдвэрүүд гэж байдаг юм бэ.Авсаг зээлээ төлдөггүй Газар тариаланг днэмжих сан Хөгжлийн банк гээд өчнөөн аваа биз дээ.Ингэж улсад ч хохиролтой ард түмэнд ч халгаатай бизнес эрхлэхээр гурил оруулсан нь шулуун юм байна.

Avatar

Нэргүй 2024-03-16 202.21.107.39

за ш** ш**.тэр сан тэр зээл тэр дэмжлэг хэнд очсоныг нь шалгаад сураглаад үзээрэй.жонхуугаас чинь эхлээд хамаг том хулгайч нар чинь хувааж аваад өөр юм хийдэг болхоос бор зүрхээрээ яваа хэдэн тариаланчид чинь юмгүй хоцроод нэмээд өр шүүх гээд дарамтлуулаад байж байдаг юм.усалгаа тавья гэхээр шат шатандаа хааж боож торгож сүйтгэнэ.мал малчин хоёр нь амар заяа үзүүлэхгүй.хур орохгүй бол булсан бүх мөнгө нь салхинд хийсчихнэ.тэгээд арай хийж авсан будааг нь мяалаад авахнүй

Avatar

Зочид 2024-03-16 122.201.31.81

Монголын ард түмний мэдлэг боловсролд тааруулж тайлбар өгөх юм даа. Согтуу өвгөн ч энэнээс дээр тайлбар өгөх байх шүү

Avatar

Рекэт 2024-03-16 202.9.46.123

Хуцна биз.Монголд юм үйлдвэрлэж яадаг юм.Гаднаас оруулсан нь хамаагүй хямд.Даам гарчихсан үндэсний үйлдвэрүүд үнээ нэмж шуналтахаас өөр ид шидгүй.

Avatar

иргэн 2024-03-16 66.181.182.131

Та нарын Шуналд төгсгөл үгүй,,,,,Монголчууд шиг бие биенээ Мөлжиж шулдаг Ард түмэн Дэлхийд хаа ч байхгүй, тэгээд бас Өөрсдийгөө *Баялаг бүтээгчид* гоё нэр өгцөн нтр,,,,,,жинхэнэ Паразитууд,,,,,

Avatar

Нэргүй 2024-03-16 66.181.184.112

ерөнхий сайд нь гэж ямарч сургууль төгсөөгүй ажлын ямарч туршлагагүй хогийн качкар таьсанаас болж энэ улс орны эдийн засаг нийгэм боловсрол эрүүл мэндийн салбар нуран унахад бэлэн байна

Avatar

Лавлаа 2024-03-16 202.126.91.122

МАА ч энэ жил хүнд байна. ГТ – доошлох нь Малгүй малчид, ажилгүй тариачдаа Улаанбаатартаа оруулж суурьшуулаад жинхэнээсээ ХОТ УЛС болох юм биз ээ

Avatar

Нэргүй 2024-03-16 139.5.219.217

Халхууд шунал ёс зүйгүй байдал Монгол улсыг байхгүй болгоно ямар сайндаа Манжийн хаан халхчуудын шуналыг гайхаж байсан .

Avatar

Хүн 2024-03-16 66.181.190.76

гээндээ ч бий номондоо ч бий гэдэг шиг. Олигтой байсан бол хэдэн жилд босоод ирэх л байсан байх. Буудайн үнэ өрсөлдөөнд ороод ирмэгц тариаланчдад ашиггүй болж нөгөөдүүл нь рапс тариад газраа Хятадуудад түрээслээд эхэлнэ. Угаасаа бэлчээрийн мал аж ахуйн дарангуйлсан хуультай болж байгаа хойно, ургацаа ч өөрсдөө тарьж чадахаа байгаад хүнсний хямралын үүдийг нээнэ.

Avatar

Нэргүй 2024-03-16 66.181.184.106

20 жил улсаас харж үзэж элдвийн татаас аваад сайжирвал сайжрахаар хугацаа өнгөрлөө. Одоо төр засаг ядарсан ард иргэдээ бодсон шийдвэр гаргана байгаа. Тэжээсэн үндэсний үйлдвэрлэгчид нь хувалз шиг ханаж цадахаа мэдэхгүй сорсоор л байх юм, ард иргэд нь туйлдсаар…

Avatar

Нэргүй 2024-03-16 202.21.108.57

Заяачин тэрдээ

Avatar

Зочин132.. 2024-03-16 103.57.92.133

Зудаар мал их хорогдож хөдөө аж ахуйн салбар уналтад ороод байгаа энэ үед ургац арвин авч энэ салбараа жаахан сэргээх хүсэл эрмэлзэлтэй ажиллаж байна. Энэ одоо юу гэсэн үг үү.

Avatar

Нэргүй 2024-03-16 188.162.254.125

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!

Avatar

Нэргүй 2024-03-16 213.87.144.232

Харуулах боломжгүй.

Avatar

Төв 2024-03-16 202.126.88.83

ДОТООДЫН ГУРИЛАА АВАХГҮЙ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭР ГАЗАР ТАРИАЛАНГАА УНАГАВАЛ 1-2 ЖИЛИЙН ДАРАА ТУСЛАМЖИЙН ГЭГДЭХ ЯСНЫ ГУРИЛ МАШ ӨНДӨР ҮНЭЭР АВЧ ИДЭХ БОЛНО .ДЭЛХИЙН ХОГЫГ ИДДЭГ БОЛНО ОДОО ЯГ АФРИК ШИГ

Avatar

Лавлаа 2024-03-16 103.57.92.111

ЯАМААР Ч ЮМ ДЭЭ

Avatar

Нэргүй 2024-03-16 66.181.190.92

Гурилын импортын татварыг тэглээд л болоо шүү дээ.Тэгээд л ОХУ.с хямд чанартай гурил оруулж ирээд л үнэ зах зээлийн жамаар буурах буюу тогтворжино.Тэгээд л манай хэдэн гурилын магнатууд болон тэдний төлөөний улстөрчдийн цөм ашиг будаа болно.Юун аргагүйн эрхэнд үнэ нэмэх,харин аргагүйн эрхэнд үнээ буулгаад л ккк

Avatar

Нэргүй 2024-03-16 202.126.88.83

ОРОСУУД БИДЭНД ҮҮРД ХЯМД ГУРИЛ ӨГӨХГҮЙ ШҮҮ ДЭЭ ҮХЭР МОНГОЛЧУУДАХ

Avatar

Лхагва очир 2024-03-16 66.181.160.98

өгнөө зүгээр орос өөрийн гурил будааг дэлхийд зарж буй үнээрээ өгөхөд тэр нь хоёр дахин хямд байна

Avatar

Нэргүй 2024-03-16 59.153.114.218

С.Баяр 9 байхад орос буудай нийлүүлэх боломжгүй боллоо гээд улсаараа хэцүү байдалд орж байсан юмаа. Тэгээд л атрын 3 аян гэж эхлүүлсэн юм шдэ. Чи тэр оросдоо очиж амьдарвал яаасийм бэ хө

Avatar

зочин 2024-03-16 66.181.188.205

Бидэнд биш өөрсдөө зориулж байгаамаа бид тэндээс нь багаханыг л худалдан авахад болно. Тэнд эрхвиш стратегийн гол нэрийн бүтээгдэхүүний үнэ хангамж тогтвортой байдаг. Бид гол нь татвар энэ тэр гээд зохиомол захиалгат саад үүсгэхгүй л байхад болох юм байгаам энэ нь ч дотоодын луйварчдад байнгын сануулга шударга ёсны хэмжүүр нь байх болно.

Avatar

Нэргүй 2024-03-16 66.181.191.65

Yag Mal aj ahuin salbar shig, ene salbar asar ih tataas tatvar tulugchiduus avsan!

Avatar

Баабар 2024-03-16 103.57.95.186

Бага зэрэг импорт аваад тогтворжуулчихад юу нь болохгүй байгаа юм бэ

Avatar

Нэргүй 2024-03-16 202.21.107.39

салбарын сайд нь гурилын үйлдвэртэй,тариалантай,ногоотой,мал аж ахуйтай байхад яаж оруулж ирэх юм.хаха
улсдаа томд ордог тариалангийн компаниудын ард эзэн хөрөнгө оруулагчдыг,гурилын үйлдвэрүүдийн эздийг судлаад үзээрэй.экс Еөөкөөсөө эхлээд дан сайд дарга гишүүд байгаа за.яаг л импортын барааг оруулж харагдаач.хаха

Avatar

Нэргүй 2024-03-16 202.9.46.208

луу жил гэшшш хахаха.

Avatar

Нэргүй 2024-03-16 122.201.31.173

Үхсэн элэнцэгний чинь луу жил. Яг л Бат-Эрдэнэ одоо дахиад ганц л удаа нэр дэвшчихье гэж гуйдаг шиг та нар зүгээр сул тэжээлгэх гэж л улайрч байгаа биз дээ. Тариаланчдыг дэмжээд дэмжээд дэлхийн зах зээлийн ханшаас 3 дахин өндөр үнэтэй гурил хэрэглэхийн хэрэг юу байгаан бэ? Ер нь ингэтэл бид Монгол буудай иддэг юм уу? Гурилын үйлдвэрүүд дандаа импортын будаа тээрэмддэг шүү дээ. Хавар тариалалт эхлэхэд тариаланчид импортын будаа тарьдаг. Гүй тэгээд Монголд тарьсан будаа яг хаачаад байна аа? Ерөөсө

Avatar

Нэргүй 2024-03-16 122.201.31.173

огт тарьдаггүй м биш үү, айн? Баабар нэг бичиж байсан. Тариаланчид цаасан дээр буудай тариад, улсын мөнгө гулгуулж суудаг гээд. Би тухайн үед үнэмшээгүй. Гээтл одоо бодит байдал дээрээс харахад яалт ч үгүй тийм болох гээд байна. Төчнөөн га-д тарилалт хийсэн шүү хө гэж хоосон цаас харуулаад. Бас баахан фото зураг харуулаад тариага хураачихлаа, амбаар саванд багтдаггүй. Та нар энэ тариагаа ав гэж агуулах савгүй төрийг сандаргадаг гэсэн. Тэгэхээр нь нөгөөдүүл нь "та нар үүнийгээ хадгалж бай, зардлы

Avatar

Нэргүй 2024-03-16 122.201.31.173

г нь нэмж өгье" гэж гуйдаг гэнэ. Ингээд яадаг байх нь уу? Буудай тарина гэж баахан хүүгүй зээл эхлээд авна. Баахан худлаа тайлан бичнэ. Тэгээд тээвэр, ачилт, буулгалт, ургацаа цасанд даруулсан, инфляц энэ тэр гээд баахан хөнгөлөлт авна. Тэгээд ургуулаагүй тариагаа хадгалах зардлыг бас улсаас цохино. Аа бас байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж буудайгаа илжрүүлсэн. Устгалын мөнгө өгөөрэй гэж нэхэж авна. Тариалалт болоход та нараас болж хайран буудайгаараа хохирлоо. Импортын будаа үнэгүй өг гэ

Avatar

Нэргүй 2024-03-16 122.201.31.173

нэ. Бүх зардал, зээл, хөнгөлөлт татвар төлөгчдийн мөнгөнөөс гарч байгаа. Люмпэнгүүдийн хийдэг бизнис мөн биз? Паразитууд. Гурилын үйлдвэрүүд нь бас баахан шалтаг тоочиж зээл авах мөртөө импортын будаа тээрэмдэж гурилаа 3 дахин өндөр үнэ хүргэж зарна. Энэ одоо юу гээч н**ш юм бэ, айн? Монголд үйлдвэрлэл яагаад ийм луйврын технологитой байдаг юм бэ? Ерөөсөө л үйлдвэрлэхээ байчихья л даа. Тэгвэл хамаагүй амар юм бишүү?

Avatar

Ногоон 2024-03-16 66.181.185.39

тэгвэл бллорчулууныг тээоэмдээд бордоо болгоод тариаланчидад өгье!их ургац авч хямд гурил өгөөрэй

Avatar

Нэргүй 2024-03-16 202.179.25.34

хамгийн их ургац авсан жил ээ хамгийн олон удаа үнэ ээ нэмлээ
энэ тэгээд ариун явдал уу

Avatar

Зочин 2024-03-16 203.91.115.45

Гурилын үйлдвэрийн эзэн Болорчулуун сайд гурилын үнээ нэмэлгүй яахав Зөв дөө

Avatar

Зочин 2024-03-16 66.181.189.170

Импортоор гурил авах нь зөв. Даварчихсан хулгайчууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж