Гудамжинд ил хог хаявал Зөрчлийн хуулиар 10 мянгаар торгоно

Хуучирсан мэдээ: 2024.03.16-нд нийтлэгдсэн

Гудамжинд ил хог хаявал Зөрчлийн хуулиар 10 мянгаар торгоно

Гудамжинд ил хог хаявал Зөрчлийн хуулиар 10 мянгаар торгоно

Нийтийн эзэмшлийн зам талбай дээр ил хог гаргаж хаясан тохиолдолд камерын бичлэгээр баталгаажуулж Зөрчлийн хуулиар торгох заалттай. Хогоо нийтийн эзэмшлийн бүсэд ил хаях тохиолдол сүүлийн үед их гарч байгаа учир хариуцлага тооцох нь зүйтэйг ч иргэд хэлж байгаа юм.

Тэгвэл тус зохисгүй үйлдэлд Зөрчлийн хуулиар хариуцлага тооцож, 10 мянган төгрөгөөр торгох заалттай байна.

Тодруулбал, хог ил хаясан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэдэг аж. Сүүлийн жишээ бол олон нийтийн цахим хуудаст нийтлэгдсэн хогоо машинаасаа гаргаж зам дээр шууд хаясан тохиолдол. Тус зөрчлийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж, тус дүүргийн нэгдүгээр хорооллын замд зөрчил гаргасан этгээдэд шийтгэл ногдуулсан. Ингэхдээ Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Гудамж талбайд ил задгай хог хаясан зөрчил” үйлдсэн гэж  хариуцлага тооцсон байна.

Ч.ЭНХЧУЛУУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж