Зудын хүнд байдалтай аймаг, сумдад эмнэлгийн тусламж үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2024.03.16-нд нийтлэгдсэн

Зудын хүнд байдалтай аймаг, сумдад эмнэлгийн тусламж үзүүллээ

Зудын хүнд байдалтай аймаг, сумдад эмнэлгийн тусламж үзүүллээ

Засгийн газрын 2024 оны “Бэлэн байдалыг зэрэгт шилжүүлэх тухай” 62 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2024 оны “Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тухай” А/69 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд УГТЭ-ийн төрөлжсөн мэргэшлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй явуулын баг 03 сарын 06-ны өдрөөс 03 сарын 14-ний өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын хаваржилт хүндэрсэн алслагдсан сумдын иргэд, отор нүүдлээр явж буй малчдад эрүүл мэндийн тусламж үзүүлж байна.

Одоогийн байдлаар хаваржилт нэн хүндэрсэн байгаа Хэнтий аймгийн Батноров сум, Дорнод аймгийн Мэнэгийн тал дахь отрын бүс нутаг, Сүхбаатар аймгийн Баруун урт, Асгат, Сүхбаатар зэрэг алслагдсан сумдын 200 гаруй малчин иргэдэд шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж