Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан мянга мянган иргэдийн дунд АНУ болон Европт өөрийн улсын хүчин чадлаа харуулж, байр сууриа эргэн олно гэх амлалтыг өгөв. Тэрбээр арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп, зургадугаар сард болох Европын парламентын сонгуульд барууны намууд ялна гэдэгт итгэлтэй байна. Ерөнхий сайд Орбан ЕХ-той удаан хугацааны турш сөргөлдөөнтэй байгаа ч АНУ-д ч мөн адил "тусгаар тогтнолын эргэлт"-ийн эрмэг дээр байна гэж дэмжигчдэдээ хэлэв. Мөн Жо Байдены олон улсын эрх мэдлийг АНУ- дээр төвлөрүүлж байгааг шүүмжлэн , Украины дайнд Унгарын байр суурь хэр буйг олон нийтэд танилцуулжээ.
Орбан " Бид энэ жилийг ямарч дэмжлэг, нөхөрлөлгүй ганцаар эхэлсэн бол жилийн эцэс гэхэд Унгар дэлхийх олонхи болно" гэв. Хэрэв Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдвол Украинд ширхэг зоос ч өгөхгүй гэж онцлон, одоогийн АНУ-ын засгийн газар Унгарын засаг захиргааг будлиантуулхыг оролдож байна гэж онцлов. Орбаны уг илтгэлд Жо Байден шүүмжлэлтэй хандан " Ардчилал бус дарангуйлалын үеийг эрэлхийлж байна" гэжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ