Газа: Далайгаар дамжуулсан анхны тусламж ирлээ

Газа: Далайгаар дамжуулсан анхны тусламж ирлээ

Газа: Далайгаар дамжуулсан анхны тусламж ирлээ

Газын зурвас руу хүмүүнлэгийн ачаа тээвэрлэж буй анхны хөлөг онгоц ачаагаа амжилттай эрэг рүү буулгажээ.Испанийн "Open Arms" хөлөг онгоц өлсгөлөнгийн ирмэг дээр байгаа Газын зурваст нэн шаардлагатай  200 тонн хүнсийг Мягмар гаригт  Кипрээс хөдөлгөжээ. Далайн замаар хүргэсэн хүргэлт нь Газад агаар болон хуурай замын хүргэлт аюултай болсны дараахан туршилтын журмаар хэрэгжүүлсэн бөгөөд АНУ-ыг боомт барьтал эрэг дагуу ачааг буулгахаар төлөвлөж байна.
Хүнс нийлүүлсэн “World Central Kitchen” (WCK) нь Арабын Нэгдсэн Эмират улстай хамтран будаа, гурил, буурцагт ургамал, лаазалсан хүнсний ногоо, лаазалсан уураг зэргийг тээвэрлэх үүргээ гүйцэтгэсэн.Газад ажиллаж буй боомт байхгүй тул эрэг дээрх усан онгоцны зогсоолыг "WCK"-ийн баг барьжээ. Газад хоол хүнс хэрхэн хуваарилагдах нь тодорхойгүй хэвээр байна. Израиль мэдэгдэлдээ "Open Arms" хөлөг онгоц болон  ачааг Кипр улсад шалгаж, Израилийн Батлан ​​​​хамгаалах хүчний (IDF) цэргийг эргийн шугамыг аюулгүй болгохоор байрлуулсан гэж мэдэгджээ. Энэхүү тусламж нь олон улсад их хүлээлттэй байсан. Хэрэв далайн замын туршилт амжилттай болвоос Газын тусламж улам их нэмэгдэж, өлсгөлөнд нэрвэгдэж буй иргэдэд илүү хүртээмжтэй байна гэж тооцоолсон.

 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-16 213.87.144.232

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна ––– https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-16 66.181.187.51

хэт даврагч Хамасуудаас болж палестинчууд үйл тамаа үзэж байна, фашист Путлёраас болж энгийн оросууд, эрэлхэг украйнчууд үйл тамаа үзэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж