Газын зурвас руу хүмүүнлэгийн ачаа тээвэрлэж буй анхны хөлөг онгоц ачаагаа амжилттай эрэг рүү буулгажээ.Испанийн "Open Arms" хөлөг онгоц өлсгөлөнгийн ирмэг дээр байгаа Газын зурваст нэн шаардлагатай 200 тонн хүнсийг Мягмар гаригт Кипрээс хөдөлгөжээ. Далайн замаар хүргэсэн хүргэлт нь Газад агаар болон хуурай замын хүргэлт аюултай болсны дараахан туршилтын журмаар хэрэгжүүлсэн бөгөөд АНУ-ыг боомт барьтал эрэг дагуу ачааг буулгахаар төлөвлөж байна.
Хүнс нийлүүлсэн “World Central Kitchen” (WCK) нь Арабын Нэгдсэн Эмират улстай хамтран будаа, гурил, буурцагт ургамал, лаазалсан хүнсний ногоо, лаазалсан уураг зэргийг тээвэрлэх үүргээ гүйцэтгэсэн.Газад ажиллаж буй боомт байхгүй тул эрэг дээрх усан онгоцны зогсоолыг "WCK"-ийн баг барьжээ. Газад хоол хүнс хэрхэн хуваарилагдах нь тодорхойгүй хэвээр байна. Израиль мэдэгдэлдээ "Open Arms" хөлөг онгоц болон ачааг Кипр улсад шалгаж, Израилийн Батлан хамгаалах хүчний (IDF) цэргийг эргийн шугамыг аюулгүй болгохоор байрлуулсан гэж мэдэгджээ. Энэхүү тусламж нь олон улсад их хүлээлттэй байсан. Хэрэв далайн замын туршилт амжилттай болвоос Газын тусламж улам их нэмэгдэж, өлсгөлөнд нэрвэгдэж буй иргэдэд илүү хүртээмжтэй байна гэж тооцоолсон.
Эх сурвалж: BBC
Нэргүй 2024-03-16 213.87.144.232
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-16 66.181.187.51
хэт даврагч Хамасуудаас болж палестинчууд үйл тамаа үзэж байна, фашист Путлёраас болж энгийн оросууд, эрэлхэг украйнчууд үйл тамаа үзэж байна.