Жүжигчин Хан Со Хи, Рюү Жүн Ёл нар үерхэж байгаагаа баталлаа

Жүжигчин Хан Со Хи, Рюү Жүн Ёл нар үерхэж байгаагаа баталлаа

Жүжигчин Хан Со Хи, Рюү Жүн Ёл нар үерхэж байгаагаа баталлаа

Өмнөд Солонгосын өнөө цагийн эрэлттэй жүжигчид болох Хан Со Хи болон Рюү Жүн Ёль нар үерхэж байгаа аж. Энэ талаар жүжигчин бүсгүй өөрийн хувийн блогтоо бичсэн бөгөөд Рюү Жүн Ёл болон түүний хуучин найз бүсгүй Хе Ри нар салсны дараа хосын харилцаа эхэлсэн гэдгийг тодотгожээ.

Жүжигчин Рюү Жүн Ёль болон дуучин Хе Ри нар долоон жил үерхсэний эцэст өнгөрсөн оны арваннэгдүгээр сард албан ёсоор салсан юм. Гэвч олны дунд Рюү Жүн Ёлийг Хе Ритэй үерхэж байхдаа Хан Со Хитэй нууцаар уулздаг байсан гэх яриа гарсан.

Тэгвэл энэ талаар Хан Со Хи "Бид сайн харилцаатай, үерхэж байгаа нь үнэн. Гэхдээ ‘булаасан’ гэх үг ашиглахаа болиорой" гэжээ. Шинэхэн хос Хавайд хамтдаа явж байхыг олон хүн харжээ.

зүүн гар талаас Хан Со Хи, Рюү Жүн Ёль, Хе Ри

Удалгүй Хе Ри өөрийн инстаграм хуудаснаа Хавай арлыг санагдуулам зураг оруулан "Сонирхолтой" гэсэн тайлбар бичиж, нийтэлжээ. Үүнийг нь харсан хүмүүс Хан Со Хи, Рюү Жүн Ёль нарыг өмнө нь ч уулздаг байсан гэх хардлагыг төрүүлж байгаа гэнэ.

Рюүгийн агентлаг болох "CJeS Studio"-ийн зүгээс Рюү, Хан хоёр энэ оны эхээр уулздаг болсон гэдгийг баталжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-16 213.87.144.232

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-03-16 66.181.177.190

za ashgui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж