Мэргэжлийн сүмо бөхийн Харү башё Осака хотноо үргэлжилж байна. Башёгийн зургаа дахь өдөр буюу өчигдөр/2024.03.15/ олон сонирхолтой барилдаан боллоо.
Өнгөрсөн нэгдүгээр сарын башёд түрүүлж, дээд зиндааны ес дэх түрүүгээ хүртсэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гурав дараалсан ялагдлаа хүртэв. Тэрбээр өчигдөр Таканошотой барилдаж, өвдөг шорооджээ. Үүнээс өмнөх хоёр өдрийн барилдаандаа Мэйсэй болон Оход унасан аж. Ийнхүү аварга зургаан өдрийн дараах байдлаар хоёр даваа, дөрвөн унаатай болж, Харү башёд түрүүлэх бараг л боломжгүй болж байна.
Тэгвэл монгол бөхчүүдээс хамгийн сайн яваа озэки Хошорюү С.Бямбасүрэн зургаа дахь өдөр Тобизарүд өвдөг шороодсноор дөрвөн даваа, хоёр унаатай болжээ. Харин башёг тааруу эхлүүлсэн озэки Киришима Б.Лхагвасүрэн Охог ялж, башёгийн хоёр дахь даваагаа авчээ. Мөн Тамаваши Б.Мөнх-Оргил Котошохог дийлжээ.
Одоогоор Такэрүфүжи, Оносато нар нэг ч унаагүй, зургаан даваатай башёг тэргүүлж байна.
Холбоотой мэдээ