Цэргийн заан Ө.Батсуурь түрүүллээ

Цэргийн заан Ө.Батсуурь түрүүллээ

Цэргийн заан Ө.Батсуурь түрүүллээ
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Бат-Очирын Баттогтохын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан өчигдөр/2024.03.15/ боллоо. Тус барилдаанд Архангай аймгийн Тариат сумын харьяат, цэргийн заан Өнөрбаянгийн Батсуурь түрүүлж, Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, аймгийн арслан Чинбатын Алтангэрэл үзүүрлэв.
Дөрөвт Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, аймгийн хурц арслан М.Еркебулан, Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар шалгарлаа. Харин наймд аймгийн арслан Л.Цээсүрэн, Г.Төрмөнх, Э.Баасанжав, сумын заан М.Мандахбаяр нар үлдэв.
Өнөөдөр 16:00 цагаас "PEPSI – АЛТАН ЦОМ" барилдааны “БҮХ ОДДЫН БАРИЛДААН” болох бол нөгөөдөр 13:00 цагаас Монгол цэргийн өдөр,Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, Цэргийн төв хэвлэл Соёмбо сонингийн 100 жилийн ойд зориулсан улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаантай.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-16 213.87.144.232

!!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна ––– https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж