Украины асуудлаас болж Герман, Польш, Франц улсууд нэгдмэл шийдвэрт хүрнэ

Хуучирсан мэдээ: 2024.03.16-нд нийтлэгдсэн

Украины асуудлаас болж Герман, Польш, Франц улсууд нэгдмэл шийдвэрт хүрнэ

Украины асуудлаас болж Герман, Польш, Франц улсууд нэгдмэл шийдвэрт хүрнэ

Геополитикийн асуудлаар  Европын хариу арга хэмжээний маргаан ихэссэн тул  Герман, Польш, Франц улсууд  цаашид хамтран ажиллахаар боллоо. Францын ерөнхийлөгч "Европ болон Францын аюулгүй байдал эрсдэлд орж байна.Хэрэв Орос ялбал Европын найдвартай байдал тэг хувь хүртэл буурна" гэж анхааруулсны улмаас Канцлер Олаф Шольц, Польшийн Ерөнхий сайд Дональд Туск нар хэлэлцээ хийхээр болсон.
Украин зэвсгийн хомсдолд орж байгаа ба АНУ-ын 60 тэрбум ам.долларын туслалцаа түдгэлзүүлэгдсэн энэ үед Герман гол итгэл найдвар нь  болж байна. Гэхдээ Канцлер Шольц нөхцөл байдал хэчнээн доройтсон ч болгоомжлон, "Taurus” пуужинг тусламж болгон илгээх бодолгүй байна.
Европын орнуудаас Украинд зэвсгийн туслалцаа үзүүлдэг томоохон эх үүсвэр нь Герман юм. Гэвч Польшийн Ерөнхий сайд Туск геополитикийн асуудалд шийдвэр олохын тулд Герман, Польш, Франц улсууд нэгдэн бүх Европыг дайчлах хэрэгтэй гэв.

Тэдний уулзалт Украины өмнөд хэсгийн Одесса боомт хот руу Оросын пуужин цохилт өгч, 16 хүн амиа алдаж, 55 хүн шархадсан үеэр боллоо. Амиа алдсан болон шархадсан хүмүүсийн дунд эмнэлгийн яаралтай тусламжийн баг багтаж байсан. Удирдагчдын Баасан гаригт болсон уулзалтын өмнө Германы канцлер Украины Владимир Зеленскийтэй утсаар ярихдаа "Веймарын гурвалжин"-ыг сэргээх зорилготой дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж буйгаа илэрхийлсэн байна.  Үүгээр Оросын дайралтад өртөж буй Украин шинэ итгэл найдварын галыг олж, Польш, Герман, Франц улсууд туслалцаа үзүүлж чадна гэж найдах болов.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж