Sharp таазны LED гэрэл үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Sharp таазны LED гэрэл үйлдвэрлэнэ

Sharp корпораци Японы зах зээлд нэгэн шинэлэг бүтээгдэхүүн нэвтрүүлсэн нь таазны LED гэрэл юм. Салбартаа анхдагч уг бүтээгдэхүүн нь зургаан төрлийн загвартай бөгөөд хамгийн зузаан хэсэгтээ 43 мм, харин нимгэн хэсэгтээ ердөө 8 мм гэнэ. Тэдгээр зургаан төрлийн загвараас гурав нь алсын удирдлагатай, үүнийхээ тусламжтайгаар гэрлийн тод бүдгийг тохируулахаас гадна 110 төрлийн өнгөнөөс сонголтоо хийж, тусгалын өнгийг солих ч боломжтой аж. Түүнчлэн эдийн засагт хэмнэлттэй байх үүднээс эрчим хүч зарцуулалтын хувьд энгийн гэрэлнээс 65 хувиар бага эрчим хүч зарцуулах гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж