Хонь хариулж явсан охиныг хороосон этгээдийг бүх насаар нь хорьжээ

Хонь хариулж явсан охиныг хороосон этгээдийг бүх насаар нь хорьжээ

Хонь хариулж явсан охиныг хороосон этгээдийг бүх насаар нь хорьжээ

Нийслэлийн прокурорын газраас 2018 онд Хөвсгөл аймагт хонь хариулж явсан 13 настай охины амь насыг хохироосон этгээдэд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны гуравдугаар сарын 14-ний өдөр  хэргийг хянан хэлэлцээд, С.Б-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 /Хүнийг алах/-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн байна.

Тухайн этгээд нь насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгүүлж байжээ.

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Далайн зах багийн Товог уул гэх газраас 13 настай охин 2018 оны наймдугаар сарын 7-нд хонио хариулахаар гарч яваад ор сураггүй болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн амь насыг өмнө нь хүчиндэх гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгэгдэж байсан 38 настай, эрэгтэй “Б” гэгч хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байдаг.

Сэжигтэй этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, түүнийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газраас олж тогтоосон байсан. Зургаан жилийн өмнө хохирогчийн амь насыг хохироож, хэргийн газраас гурван километр газарт зөөвөрлөн модон дунд нуусан байсныг илрүүлсэн байдаг.

Аймгийн цагдаагийн газраас сумын Засаг даргын Тамгын газар болон нутгийн иргэд, мэргэжлийн анги, байгууллагуудтай хамтран эрэн хайх ажиллагааг 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, үр дүнд хүрээгүй учир хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, тус хэргийг шалгах ажлын хэсэг байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг тасралгүй зохион байгуулсан гэдгийг хуулийн байгууллага мэдээлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хулгайч 2024-03-16 122.201.31.219

Насаараа хоригдох чинь буудуулахаас долоон дор гэсэн шүү. Гянндангийн 5 жил дотроо л уушиггүй болоод тарчилсаар үхдэг гэдэг шүү.

Avatar

Нэргүй 2024-03-16 188.162.254.125

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-03-16 213.87.144.232

)) Халуун охид таныг хүлээж байна ––– https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-16 38.42.106.107

Хүний эрх мэрх гэж хyцалдах л байх. Гэхдээ шүтээн болсон АНУд чинь хүртэл иймэрхүү нөхдүүдийг орон шоронгоос суллагдахад нь (хэрэв суллагдах аз таарвал) нөгөөх чинь гарлаа гэрийн хаяг нь энэ ойр хавийнхан болгоомжлоорой гээл шууд зарлачдышт. Бүр ТВ ээр шөө. Манайхан нээх б гэж мэгээл нуух ямар ч шаардлага бхгүйшт

Avatar

Нэргүй 2024-03-16 103.212.117.132

Хөвсгөлийн л**** нараас муу муухай бүх юм гарахиймаа

Avatar

S 2024-03-16 59.153.114.171

DYYDLGN80955877MASSAJLI

Avatar

Нэргүй 2024-03-16 139.5.219.158

ялыг дээд хэмжжэг сэргээмээр байна. Элбэгдорж пяздук барууны эзэддээ таалагдах гэж ялын дээд хэмжээг үгүй болгосн нүгэлтэн дээ.

Avatar

S 2024-03-16 59.153.114.171

80955877

Avatar

S 2024-03-16 59.153.114.171

SEXSEER TAICHI80955767

Avatar

Нэргүй 2024-03-16 103.145.234.41

Яагаад ийм хүн сүгийг шоронгоос гаргадаг юм бэ. Ийм юмнууд хэзээ ч засрахгүй шүү дээ

Avatar

Mongol hun 2024-03-16 103.212.119.127

Oort ni onogdoh buh horongiig huraaj ohinii ar gert ogood shuud tsaazlah heregtei. Tsaaziin huuliig sergeetelh hugatsaand hund ajil hiilgej hool huvtsasnaas ni iluu garsan mongiig ohinii ar gert ogch baih ni zuitei. TSAAZIIN YALIIG SERGEEj HUZUUGUI HULGAICHIIG 1t TSAAZLAH HEREGTEI

Avatar

Зочин 2024-03-16 66.181.182.79

Олон үггүй шууд буудан хороох шиг сайхан юм үгүй.

Avatar

21 2024-03-16 202.131.225.197

DAVTAN HUCHIN HIISEN IIM HUN YAAGAAD SHORONGOOS SULARSAN YUM BE TER SHORONGOOS GARGSASAN HUMUUSIIG SHOROND HII

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж