Нигерид 237 хүүхдийг барьцаалсан этгээд 1 тэрбум найра шаарджээ

Нигерид 237 хүүхдийг барьцаалсан этгээд 1 тэрбум найра шаарджээ

Нигерид 237 хүүхдийг барьцаалсан этгээд 1 тэрбум найра шаарджээ

Өнгөрсөн Пүрэв гаригт  Нигерид сургуулийн насны 287 хүүхдийг хулгайлсан зэвсэгт этгээдүүд нэг тэрбум найра буюу 621,848 ам.доллар  нэхэж, шаардлагыг нь биелүүлэхгүй бол бүх сурагчдыг ална гэж сүрдүүлсэн байна. Кадуна мужийн Курига тосгоны оршин суугч Амину Жибрилын утасруу Мягмар гаригт  дугаараа нууцалсан барьцаалагчид залгаж, засгийн газар гурван долоо хоногийн дотор нэг тэрбум найра буюу 662 мянган доллар төлөхгүй бол хүүхдүүдийг эхнээс нь хөнөөнө гэж хэлжээ. Жибрил мөн CNN-д өгсөн ярилцлагадаа, гэмт этгээдүүд хүүхэл хулгайлсан нь "бүлэглэлийн гишүүдийг нь хөнөөсөн хэргээр засгийн газар болон аюулгүй байдлын агентлагаас өшөө авч буй  арга зам" гэв.  Кадуна мужийн Чикун дүүргийн Курига тосгоны “LEA” бага, дунд сургууль руу зэвсэглэсэн дээрэмчид мотоцикльтой 300 гаруй сурагчийг авч явсан гэж тус мужийн цагдаагийн төлөөлөгч Мансур Хассан Баасан гаригт  “CNN” агентлагт ярьжээ. Сурагчдын заримыг нь аварсан ч 287 нь хулгайчдын хамт үлдсэнээс 100 орчим нь бага ангийн хүүхдүүд аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-16 213.87.144.232

Харуулах боломжгүй.

Avatar

XT 2024-03-16 216.38.195.74

1

Avatar

- y - 2024-03-16 216.38.195.74

OC _ ;

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж