Сомали улсын 2 тэрбум долларын өрийн 99 хувийг тэглэв

Хуучирсан мэдээ: 2024.03.15-нд нийтлэгдсэн

Сомали улсын 2 тэрбум долларын өрийн 99 хувийг тэглэв

Сомали улсын 2 тэрбум долларын өрийн 99 хувийг тэглэв

Дэлхийн хамгийн баян зээлдэгч орнуудын цуглуулга болох Парисын клуб Сомалийн өрийн 99 хувийг цуцалснаа зарлав. Энэхүү үйл явдал нь тус улсын  гучин жил үргэлжилсэн мөргөлдөөний улмаас доройтсон эдийн засгийг сэргээх томоохон түлхэц боллоо. Францын Сангийн яамны өндөр албан тушаалтнуудын удирддаг Парисын клубээс гаргасан мэдэгдэлд АНУ, Их Британи, Орос, Норвеги, Япон зэрэг зээлдүүлэгч гишүүдэд  2023 оны нэгдүгээр сарын байдлаар төлөх ёстой байсан 2 тэрбум долларын өрийг цуцалсан байна. Парисын клуб энэ өрийн зарим хэсгийг Сомалийн мөнгө зээлж авсан улс орнуудын хооронд “сайн дурын болон хоёр талын үндсэн дээр”, үлдсэн хэсгийг нь ОУВС, Дэлхийн банкнаас ядуу буурай иргэдийг дэмжих “Хүнд өртэй ядуу орнуудын санаачилга” (HIPC) хүрээнд чөлөөлнө гэж мэдэгджээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Сомали улс "HIPC"-ийн дагуу өр тэглэх болзол хангаснаар 4.5 тэрбум ам.долларын өрийг хөнгөлөх эрхтэй болж, гучин жил хасагдсаны дараа олон улсын санхүүгийн зах зээлтэй харилцаагаа хэвийн болгож эхэлсэн.

"HIPC"-ийн санаачилга нь өрийн дарамтад орсон улс орнуудад төсвийнхөө бүтцийг өөрчлөх, ил тод байдлыг сайжруулах, ядуурлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд тусалдаг. Парисын клубын шийдвэр нь "HIPC" хөтөлбөрийн дагуу Могадишогийн санхүүгийн байдлыг хэвийн болгох анхны томоохон алхам юм.

 

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж