Их Британи дараагийн Жеймс Бондыг хайж байна

Их Британи дараагийн Жеймс Бондыг хайж байна

Их Британи дараагийн Жеймс Бондыг хайж байна

Бодит амьдрал дээрх Жеймс Бондын эрэлд Их Британийн тагнуулын алба гарав. Их Британийн хамгийн том тагнуулын агентлаг болох “GCHQ” шинэ элсэгчдийг хайж байгаа ба тагнуул болох  сонирхолтой хүмүүсийн ур чадварыг шалгах шинэ харааны оньсого гаргалаа.

Ертөнцийг өөрөөр сэтгэж, хардаг хүмүүст чиглэсэн энэ оньсого нь сүлжээний сайт “LinkedIn” дээр ил болсон байна.

Зураач Жастин Иглетонтой хамтран бүтээсэн оньсого нь "Ертөнцийг өөрөөр сэтгэж, хардаг, асуудлыг шийдвэрлэхэд өөр өнцгөөс харж чаддаг хүмүүст зориулсан.Таавар нь бидний амин чухал ажлын гол цөм юм" гэж мэдэгдэв. Эдгээр оньс нь криптограф, шифрлэлтийн  түүхэн үндэс суурийг илэрхийлж байгаа ба улс орны аюулгүй байдлыг хангах орчин үеийн эрхэм зорилгод чухал байх гол зорилготой.

Уг зургийг ажиглан 13 үсгээр бүтсэн мессежийг олох ёстой. Тааварын хариултыг “GCHQ LinkedIn”-ийн хуудсанд нийтэлсэн байна. Одоо Челтенхэм хотод байрладаг тус агентлаг нь Дэлхийн хоёрдугаар дайны үед үйл ажиллагаагаараа алдартай байсан. Хэрэв дээрх оньсогыг тааж чадвал тагнуулын албанд орох боломжтой ба өмнө нь цэргийн сургууль төгссөн байх шаардлаггүй аж. "GCHQ"-ийн захирал Энн Кэйст-Батлер хэлэхдээ, агентлагт ээдрээтэй ертөнцийн сорилтуудыг даван туулахын тулд сэтгэлийн зөв хандлагыг энэхүү сорилтоор мэдэх хэрэгтэй гэжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-15 213.87.130.169

~~~~ Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж