Мөнгөний бодлогын хүүг 12 хувь болгов

Хуучирсан мэдээ: 2024.03.15-нд нийтлэгдсэн

Мөнгөний бодлогын хүүг 12 хувь болгов

Мөнгөний бодлогын хүүг 12 хувь болгов

Монголбанкны бодлогын зөвлөл хуралдаад төв банкны бодлогын хүүг 1 хувиар бууруулж, 12 хувьд хүргэсэн байна. Гэхдээ мөнгөний хатуу бодлого үргэлжилнэ гэдгийг төв банкны ерөнхийлөгч онцоллоо.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Инфляц өнгөрсөн оны төгсгөлд 7.8 хувь болсон. Сая 7 хувь руу буугаад ирж байгаа учраас инфляцын дарамт буураад явж байна. Бодлогын хүү 13 хувь, инфляц 7 хувь, эерэг хүүний зөрүү нь 6 хувь. Зургаан хувийн орон зай байна гэж үзэн, мөнгөний бодлогын төлөвийг зөөлрүүлж байгаа. Гэсэн ч цаана нь мөнгөний хатуу бодлого үргэлжилнэ. Нэрлэсэн хүү буурч байгаа ч 2, 3 улирлын дараа нөлөөлөл нь гарах учраас одоо зөөлрүүлж байгаа нь ирээдүйд бий болох эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилготой юм.

Судлаачид олон улсын геополитикийн нөхцөл байдал улам хүндэрнэ, шатахууны шок үүсэж болзошгүйг анхааруулж байгаа. Гэхдээ энэ жилийн тухайд өнгөрсөн жилүүдэд байсан импортын тээвэр дээр байсан дарамт байхгүй болсон. Инфляцын талаас илүүг нь дотоодын гурван бүтээгдэхүүн эзэлж байна. Энэ нь гурил, мах, сүү гурав.

Тэгэхлээр зөвхөн тэр гурван бүтээгдэхүүнээс гадна хүнсний бус бараа бүтээгдэхүүний үнэ 7 хувийг бүрдүүлж байгаа учраас нийлүүлэлт талаасаа гайгүй. Эрэлт талаасаа төсөв 20 хувиар тэлсэн, ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр нэмэгдэнэ. Ногдол ашиг тараах учраас инфляцыг хоёр оронтой тоонд аваачих хэмжээнд савлахгүй болов уу" гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж