УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр /2024.03.15/ хаврын ээлжит чуулганы үеэр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "УИХ-ын хаврын чуулган нээгдэж байна. Найм дахь удаагийн УИХ-ын сонгуулиар байгуулагдсан отгон чуулган эхэллээ. Хаврын чуулганаар дараагийн УИХ хуралдах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал байгаа. Тийм учраас УИХ-ын тухай хууль болон УИХ-ын дэгийн тухай хуулийг чуулганаар хэлэлцэж батална. Хоёрт, Баялгийн сангийн тухай хууль байна. Өнгөрсөн 2019 оны Үндсэн хуульд баялаг ард түмний өмч байна гэж тусгасан. Тэр үүднээс Засгийн газраас Баялгийн сангийн тухай хуулийг боловсруулж дуусч байгаа. Парламентад суудалтай улс төрийн намууд зөвшилцсөн. Учраас энэ асуудлыг хэлэлцэнэ. Бусад олон хууль байгаа ч тавдугаар сарын 15-наас нэр дэвших ажиллагаа эхлэх учраас УИХ хоёр сар хуралдаж, асуудлыг хэлэлцэх болов уу.
Мөн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлт, 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан болон Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр түдгэлзүүлж, хорих ял эдлүүлэх хуультай. Үүний дагуу УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн давж заалдах шатны шүү хурал болж байгаа. Үүний дараа асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан бас давж заалдах шатны шүүхэд хандаж, шийдвэр гарсны дараа хэлэлцэнэ. Мөн Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт огт ороогүй. УИХ хуулийн дагуу зургаан сараас доошгүй хугацааны өмнө орон нутгийн сонгуулийн товыг зарлана гэж тусгасан байдаг" гэв.
эрдэмтэн 2024-03-15 202.131.251.130
Энэ нөхөр Ардын намд нүүрсний хулгайч байхгүй гэж хэлээд бөөн онигоо болсон. Эрх мэдэлтнүүд хулгай хийснийг ард түмэн мэдэж байгаа. тэгвэл сүүлийн 8 жилд хэн эрх мэдэлтэй байв ? ард түмний амьдрал тартагтаа тулаад удаж бна. сонгууль дөхөхөөр хайр зарладаг чинь хоцрогдсон арга шүү дээ. ямар ажил хийснээ, амлалтаа яаж биелүүлснээ харах цаг ойртож бна даа.
зочин 2024-03-15 66.181.183.38
Хулгайч луйварчид хэдхэн жилийн ял торгууль сонсоод МАН луйварчидтай нам харгалзахгүй шудрага тэмцэж үзэн ядуулаад улсын өмч хөрөнгө баялгийг тонон дээрэмдэгчид улс орныг хөгжүүлэх үйлдвэржүүлэх сонирхолгүй ард иргэд мөнхийн ядуу ажилгүй байх уу
Зочин 2024-03-15 103.212.117.40
Баатарбилэг ямар эрх дархтай амьтан бэ.Аюурсайхан УИХ гишүүнээс түр түдгэлзээд шалгуулаад ялаа авсан авсан.Энэ амьтан бүр ялаа авсан ч гишүүн хэвээрээ яваад байх юм.
Нэргүй 2024-03-15 66.181.187.130
kkk. uchiriig ni medehgui baij ingetlee tuhaldaad hamaagui yumand hamag nerve baraad yanav dee kkk.Bie Uchir baigaa bolood l shoron hiij shond ulgej chadahgui baigaa hereg. End neg ih gaihaad hereggui.shuuh hural deer neg huuhen mungu ugsun gene uu avsan gene uu harsaar baital zohiomol yum yarih geed zovj baigaa ni hen buhnii nudend il l baisan . Oyun-Erdene mini amdashan heree 13 dahina geh arga hotsropgson ulger zohioj hun gutgen harluuldag argaa odoo boli oo.
yag l unendee 2024-03-15 66.181.187.130
Baatarbilegt yamarcg erh darh baihgui.Darhlaa ni gevel tuvch tuushtai l uzeltei shudrag l hun . Oyun-Erdene mini eeYamar ch erh medeltei bailaach ulaan shudraga unenii umnu sain zohison ulgereer gutegeed yalchina geh hetsuu bololtoi .
Зочин 2024-03-15 66.181.189.203
Одоо түтгэлзүүлсэнч бүрэн эрхийхэн хугацаа дууслаадаа .
Энхээ 2024-03-15 188.5.252.157
Сонгууль ч дөхөж дээ. Тойргийг нь булаах гэж жүжиг тавьж байна шиг. Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул. Ард түмэн ялгана дха
Жак 2024-03-15 91.183.239.238
Тогтохсүрэнгийн шууд яриандаа арай өөр юм хэлсэн дээ. Худалдагдсан сайтууд үнэн яриаг гуйвуулж бичиж байна.
Нэргүй 2024-03-15 77.111.246.43
Бод хаяаж хождог жамтай
Хожлын бод хаяах
Нэргүй 2024-03-15 66.181.183.238
МАН гэж муухай крммунист бүлэглэл байна.
Нэргүй 2024-03-15 213.87.130.169
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-15 66.181.161.229
Энх-Амгалан, Баатарбилэг нар МАНыг самрах юм байна да, маш том мафиуд
Нэргүй 2024-03-15 202.126.91.100
МАН-ын зодоон тойрог дээрээ алаан болж өргөжив. Баатарбилэгээс тойргийг булаахыг санаархсан Ж.Мөнхбат хайчив. Гавлаад бариад ирээч. Раднаасэдээс, Энх-Амгалангаас тойргийг булаасан Амарбаясгалан хаана машин манивилдээд явж байна. Унагаад өгнөө та нарыг
зочин 2024-03-15 64.119.29.254
УИХ-ын гишүүн гэх Б.Энх-Амгалан гэж луйварчинг Говь-Алтайн тэнэг хүүрнүүд яаж яваад гаргасан юм болоо. Дарханы замыг хусаад түүгээрээ сонгуульд мөнгө хаяж гарсан хулгайч. Түүнийг дагаж долоож явсан аймагтаа нэр хүндтэй гэх хүмүүс одоо ичиж амьдар.. Уран цэцэн үгтэй, хийсэн юмгүй нутагтаа ирэх нүүргүй хүн. Дээрээс нь хэлж ойр дотныхоо хэдэн хүнийг дарга болгосон, Говь-Алтайн МАН-ыг өөрсдийн тойрон хүрээлэгчдээр бүлэг болгон ямар чнэр хүндгүй болгосон. Одоо энэ новшийг шоронд нь хатаавал таарна.
зочин 2024-03-15 202.126.88.65
тогтохсүрэн гэж хумсаа нуусан муур
Нэргүй 2024-03-15 66.181.186.254
ХЭНТТИЙ АЙМАГИЙН ӨМНӨДЭЛГЭР СУМЫН ХАРЬЯАТ УИХ-Н СЭНТИЙТ ӨГЗӨГНӨӨСӨӨ ЭВЭР УРГАТАЛ СУУСАН НЭГ ШИРЭН НҮҮРТЭЙ АВРАГА БАЙНАА . БОЛОВСРОЛГҮЙН ДЭЭРЭЭС ХИЙСЭН БҮТЭЭСЭН ЮМ ТҮЙ Ч БАЙХГҮЙ УУЛ УУРХАЙ ГХО ЭСЭРГҮҮЦЭЖ УС ГАЗАР ШОРОО МИНЬ ГЭЖ ХООСОН ПОПОРЧ ХЭНТИИЧҮҮДИЙН ТАРЬХИ УГААЖ УТ-Д ОЛОН ЖИЛ АМЬДРАВ ОДОО ЗАЙЛААСАЙ БИЛЭЭ
Нэргүй 2024-03-15 103.57.94.46
Ордонд таараад жигтэйхэн сүрхий юм ярьж байснаа УИХ-ын чуулган дээрээ шаал өөр болоод ярьчихдаг олиггүй эр билээ ! Бичиг үсэггүй, юм уншдаггүй нь мэдэгдээд байдын доо !!!
Зочин 2024-03-15 59.153.114.61
Мангар хүн бна лээ. Тэнэг юм яриад байдаг. Тэнэг хүн дуугүй суух нь сүртэй гэдэгсэн.
ЗОЧИН 2024-03-15 202.179.21.248
хүн бүр хуулийн өмнө тэгш байна гэсэн үндсэн хуулийн заалтаа хэрэгжүүл. Дав заалдах шатны шүүхийн дараа хорино гэсэн юм байхгүй шүү.Тогтох сүрэнгийн хууль ийм заалттай юм байхдаа
Зочин 2024-03-15 59.153.113.55
боловсролын сайд Энх-АмгалангБзсангийн хэргээр түдгэлзүүлж бгаа юмуу ашгүйдээ
Нэргүй 2024-03-15 203.98.76.69
Хүн бүр шүүхийн өмнө тэгш эрхтэй гэдэг чинь ёстой худлаа юм байна. Улныхан бол анхан шатны шүүхийн шийдвэрээр гавлуулаад л ачигддаг. Эрхэм гишүүд бол би давж заалднаа гээд л хулгай дээрмээ хийгээд явж болох нь. Даан ч хулгайч голдуу хүмүүс их хурал руу зүтгээд байдгийн. учир нь энэ байж.
зочин 2024-03-15 43.228.129.139
анхан шатны шүүх тогтоолоо уншаад шууд ачдаггүй бил үү
5 2024-03-15 66.181.190.249
давж заалдах шат биш хуулийндаа хүчин төгөлдөр хуулийн шийдвэр гэж заасан байгаа… Та хулиа хэрэгжүүл… Давж заалдаад явах юм бол Дээд шүүх, УХЦ хүртэл явж болно. Зарим тохиолдолд 5-8 жил ч үргэлжилдэг маргаан байна
Нэргүй 2024-03-15 124.158.68.218
Манай шүүх гэж яст мэлхий шиг удаан асуудлыг шийдэх юм. Тас няс гээд л явчихмаар юм. Төрөөс төрсөн луйварчид ард түмнийхээ тэтгэвэр цалинг хулгайлсаар байх уу?
Зочин 2024-03-15 66.181.161.169
Та нар хүний өөрийнгүй авилгачин хулгайчуудаа хаацайлж л бай. Сонгуулиар юу болохыг харцгаая! Дангаараа хусдаг еэвэнгийнхээ томхон хэсгийг алдана даа, хөөрхий. Тэгээд дараагийн сонгууль болтол өөрсдөө шүүхийн хаалган дээр жижүүрлэж дээ.
Нэргүй 2024-03-15 78.174.209.126
Газрын доорх баягийг ард түмэн биш ганц, нэг хүнд , тэр баялгийг шавхагдаж дуустал нь эзэмшүүлж байгаа ш дээ. Бүр нэг биш олон газрыг тэгж эзэмшүүлж байгаа биз дээ? Татвар гэж хүүхдийн тошлоом шиг нүд хууурсан юм төлсөн болоод пялбагадаж байгааг болиулах ухаантай эаавын хүү байна уу?