Допингийн шинжилгээнд бүдэрсэн Камила Валиевад хоёр жилийн хугацаанд 56 төрлийн эм, нэмэл тэжээл өгсөн байсан гэж Спортын арбитрын шүүх мэдэгдлээ. Бээжингийн өвлийн олимпоос хойш Спортын арбитрын шүүх дээр маргаантай яваа Камилагийн талаарх шинэ мэдээллүүд гарч ирсээр байна.
Камила Валиевад 2020 оны нэгдүгээр сараас 2021 оны арванхоёрдугаар сар хүртэл буюу 13-15 настай байхад нь хоёр жилийн хугацаанд дээрх эм, бэлдмэлийг улсаас нь өгчээ. Гэхдээ эдгээр бодисуудын аль нь ч WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хориглосон жагсаалтад ороогүй аж.
Өдгөө 17 настай түүний тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилээр хассан билээ. Түүний 2021 оны арванхоёрдугаар сард өгсөн шинжилгээний сорьцоос триметазидин гэх зүрхний хориотой эм илэрсэн.
Камила Валиева өөрөө мэдүүлэхдээ өвөөгийнхөө зүрхний эмийг санамсар, болгоомжгүй хэрэглэсэн байж болзошгүй гэжээ.
Холбоотой мэдээ